Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийхээр болжээ.