Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч Самбуугийн Бараанасан Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулахаар болжээ. Монголын радиогийн орон нутаг дахь сэтгүүлч, Архангай аймгийн “Толь” сонины сэтгүүлчээр ажиллаж байгаа юм. Мөн Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” төвийн ахмад гишүүн тэрбээр хүүхдийн зохиолоор “Шүүг шааг, шүжиг шажиг” номоороо уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. 10 гаруй номоо дээжилж, хагас зууныг хөдөлмөр бүтээлээрээ дүүргэсэн гавьяатан билээ.