зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Одоогийнх шиг хачин бүрэлдэхүүнтэй УИХ-ыг би тав сонгогдохдоо хараагүй

2011-10-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Намын бүлгүүд Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэд хэдэн хувилбараар хэлэлцэж байна. Таны хувьд аль тогтолцоог нь дэмжиж байгаа вэ?

-Мажоритар нь Монголын нөхцөлд илүү тохирсон тогтолцоо. Яагаад гэвэл гишүүнээ тойргоосоо шууд сонгож болдог. Тэндээс сонгогдсон гишүүн тухайн нутгийн ажил амьдрал болж байгаа үгүйг төрийн гал тогоонд оруулж ирж ярьдаг. Сонгогчтойгоо амьд холбоо тогтоодог учраас тэр. Харин сул тал нь сонгогчдын санал гээгдчих гээд байдаг. Огцом гаргалгаанууд гарч үүнийг даган элдэв ялагдлаас өөрийгөө зайлуулсан улстөрчдийн тоглоом явагддаг тал бий. Гэхдээ Үндсэн хуульд гишүүнийг шууд сонгоно гэсэн гаргалгааг одоогийн Сонгуулийн тухай хуульд яаж хийх нь асуудал болж байна.

-Хоёр намаас томилсон зөвшилцөх ажлын хэсэг сонгуулийн холимог тогтолцоон дээр санал нэгдэж байх шиг байна. Таны хувьд намын бүлэг болоод ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж бодож байна уу?

-Яг тэгж хэлж болохгүй. Үндсэн хуульд таарсан томъёоллоо яаж иргаж ирэх вэ гэдгийг харж байна. Пропорциональ системийн муу тал нь намын удирдлагын багт багтах сонирхолтой хүмүүсийг нэмэгдүүлдэг. Түүнийг дагасан муу дагавар гаргах систем шүү дээ. Хуучин дуртай, дургүй ч тойрог руугаа очиж, ажил амьдралыг нь сонсдог байсан бол пропорциональ давамгайлчихвал орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг нь бараг сонсохгүй дээ. Тийм болохоор арга ядахад мажоритар давамгайлсан холимог тогтолцоог хийх юм байгаа биз гэж бодож байна. Ялангуяа уул уурхайн хөгжил, эдийн засгийн өсөлт өндөр байгаа үед дарга тойрсон систем давамгайлчихвал цөөхөн хүний хуйвалдаанд улс орныг аваачих аюултай Манайхан "Улаанбаатар хотын иргэн олон байна. Тойргийнхоо тоог нэмье" гэж ярьдаг. Дөрвөн уулын дунд 20 гишүүн ажиллаж байна шүү дээ. Монгол өргөн уудам газар нутагтай, бүрэн бүтэн улс. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байгаа малчдын малын махаар Улаанбаатарын бид амьдардаг гэдгийг бодохгүй байж болохгүй. Байдлыг хараад байхад цаашид нүүдлийн соёл иргэншлээс суурин руу шилжих процесс маш хурдтай явах нь. Бүгд төв суурин газар бараадаж байгаа энэ үед хүний тоог дагуулсан механик үйлдэл ярихаасаа илүү газар нутгийн бүрэн бүтэн байдлаа давхар бодох ёстой. Би нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Пропорциональ системээр ирэх сонгуулийг явууллаа гэхэд ялагдсан нам “ёстой гоё ялагдлаа, систем нь их зөв байж, луйвар болсонгүй" гэж алга ташихгүй нь ойлгомжтой. Сүүлийн үед гарсан сонгуулийн маргаан бол ялагдсанаа цайруулах гэсэн улстөрчдийн увайгүй үйлдэл шүү дээ.

-Танай намын удирдлагууд зөрчилтэй байна гэх боллоо. МАН Бага хурлаа хийхгүй байгаа нь энэ зөрчилтэй холбоотой юу?

-Нам дотор зөрчил байхгүй. Зөрчилтэй байна гэдэг шалтгаанаар Бага хурлаа хойшлуулаад байгаа юм биш. Харин цаг хугацааны хувьд л эв нь таарч өгөхгүй байна. Дээр нь “Ард түмнээ сонсъё” аяныг дууссаны дараа Бага хурлаа хийнэ. Намын даргадаа 100 хувь сэтгэл дүүрэн байдаг нам гэж хаана ч байхгүй шүү дээ. Манай нам, АН ч ялгаагүй. Нэг хэсэг нь намын даргаа дэмжиж байхад, нөгөө хэсэг нь энэ болохгүй байна гэж шүүмжилдэг. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баярын үед ч шүүмжилдэг  байсан. Одоо ч тийм л байна. Энэ бол нам дотор байдаг л үзэгдэл, гайхаад байх зүйл биш. Жишээлбэл, Оюутолгойн асуудлаар би нэг зүйл ярьж байхад, Д.Тэрбишдагва нарын бусад гишүүн өөр зүйп яриад сууж байх нь хэвийн л œ үзэгдэл. Хамгийн гол нь нэгэнт гаргасан шийдвэрийн хойноос бүлэглэж муу үг шидэх хэрэггүй. Засгийн газраас Оюутолгойн талаар гаргасан шийдвэрийн дагуу өдөр болгон хэвлэлийн хурал хийгээд бусдыг үймүүлээд байх боломж надад ч бий. Харин парламентын зарчим бол тийм биш. Нэгдүгээрт, олонхиороо шийдвэр гаргасан бол үг дуу биелүүлдэг. УИХ-ын гишүүд тэр шийдвэрийг олон нийтэд таниулахын тулд ажилладаг шүү дээ. Зарим хүн УИХ-ын гишүүн гэдэг мөн чанарыг ойлгохгүй хоёр, гурван жил болох юм. Ингэж ажиллавал Монгол төр, тогтох уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Яг нарийндаа бид 300-гаад зуун жилийн турш харийн орны эрхшээлд байж байгаад хүнээс юм асуудаггүй зохион байгуулалтад шилжээд 21 жил боллоо. 1696 онд Манжийн эрхшээлд орсон. 1921 оноос хойш хаанахын ямар нөлөөнд байснаа бид мартах болоогүй. Хаанаас юугаа асуудаг байлаа. Харин өнөөдөр бүрэн бүтэн улсын төрийг барьж байгаа юм бол ямар зорилготойгоор ямар суудалд сууж байгаагаа эрх биш нэг хэсэг нь ухаарах цаг болсон. Зарим гишүүн дотроос нь үймүүлээд байх юм бол хэзээ ч олигтой зүйлд хүрэхгүй. Тэр тусмаа албан бус зохион байгуулалтад ороод явах хэрэггүй. УИХ-аар шийдсэн зүйлийг үймүүлж гарч ирэх нь ухаантайн шинж биш шүү. Хоёрын хооронд явган маргаан дэгдээж байхын оронд Тавантолгойг хэрхэн эргэлтэд оруулах вэ зэрэг хоолойд тулсан асуудлаа ярих хэрэгтэй байна. Түүнээс биш сонгууль дөхөхөөр би нэг ийм үг хэлчихвэл сонгогчдод таалагдаж магадгүй гэсэн явган улс төр хийх хэрэггүй. Ийм бодолтой хүмүүс байж л байна.

-Таны ярьж байгаа тэр хүмүүс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Засгийн газрыг шүүмжилж байгаа. Та үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?

-Оюутолгойн гэрээ хэрэгжээд л явж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд 51 хувийн тухай ганцхан заалт байдаг. Түүнийг тойрсон улс төр яваад байна л гэж ойлгосон. Уг нь хөрөнгө оруулагчид зардлаа нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээг 51-д хүргэх талаар ярина гэсэн заалттай. Харин одоо зардлаа нөхөх нь битгий хэл зарлагаа гаргаад орлогын тухай ямар ч ойлголтгүйгээр хоёр жил ажиллаж 50 хувийн бүтээн байгуулалт хийж байна. Дахиад 50 хувийг босгоход асар их мөнгө хэрэгтэй шүү дээ. Ер нь таван удаагийн УИХ-д суухдаа өнөөдрийнх шиг хачин бүрэлдэхүүнийг өмнө нь үзэж байгаагүй. Сөрөг хүчний хувьд болсон болоогүй гэсэн яриа гарч л байдаг. Харин хамтраад засаг байгуулчихаад хоёр талаас албан бус зохион байгуулалттай баг гарч нэгэнт гаргасан шийдвэрээ нураах маягийн яриа гаргаж бүтэн хоёр жил явлаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэх тухай ярьж эхэлснээс хойш зарим гишүүнээс ийм үйлдэл тасралтгүй гарсан. Иймээс асуудал гаргаж байгаа гишүүд улс төрийн өнцгөөрр элдэв яриа гаргадаг хэмээн ойлгодог. Түүнээс биш УИХ, Засгийн газар аль аль нь гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн зүйл байхгүй.

-Засгийн газрын бүрэлдэхүүний олонхи нь УИХ-ын гишүүд байгаа. Үүнээс болоод магадгүй Засгийн газар УИХ-ынхаа дээр гарчихсан юм уу гэсэн асуудал яригдах болсон. Засаглал хуваарилах онол зөрчигдөх боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдэхгүй. Миний хувьд дөрвөн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилласан. Би лав хариуцсан чиглэлээрээ Хууль зүйн байнгын хорооны дээр гарч үзээгүй. Хууль зүйн байнгын хороо хяналтаа тавибал шалгуулдаг. Асуудлаа оруулж танилцуулдаг. Сайд гээд гишүүдийг дуудаж удирдаад байсан зүйл алга. Одоогийн Үндсэн хуульд оруулсан заалтаар УИХ-ын гишүүн бус хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх боломж байгаа.

-Таныг хүчний байгууллагуудыг нэгтгэн удирдах гэж байна гэсэн яриа гарах боллоо. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Миний талаар янз бүрийн зүйл ярьдаг юм. Гэхдээ хүчний байгууллагуудыг би атгаж улс орныг ийш тийш нь болгох гээд байгаа зүйл огт байхгүй. Наад ярианы цаад угшил нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулсантай холбоотой. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх сургууль гээд 100 ямаанд 60 ухна гэдэг шиг зүйл болчихоод байсан. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын талаар арга хэмжээ авах тогтоолыг БСШУ-ы сайд хоёр жилийн өмнө Засгийн газарт оруулсан шиг санагдаж байна. Хууль хүчний чиглэлийн их сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үүргийг Засгийн газраас надад даалгасан. Засгийн газрын өгсөн үүргийн дагуу судалгаа хийж, Дотоод хэргийн их сургуулийг байгуулсан. Харин би өөртөө жаахан харамсаад байгаа юм. Энэ сургуулийг байгуулах шийдвэрээ хожуу гаргаж дээ гэж. Яагаад хожуу шийдвэр гаргасан гэхээр тал талаас эсэргүүцэлтэй тулгараад болж өгөхгүй байсан юм. Гэсэн ч энэ жил шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрт дургүйцсэн хүмүүс Ц.Нямдорж хүчний байгууллагыг бүхэлд нь гартаа авч байна. Бараг л төрийн эргэлт гаргах гэж байна гэх элдэв муу цуурхал тарааж байна. Гэхдээ яахав дээ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг. Засгийн газрын шийдвэр зөв учраас энэ ажил цааш явна. Дотоод хэргийн их сургуулийн нээлтэд нь оролцож, орчин нөхцөлтэй нь танилцаад ирэх жилээс тус сургуулийг төвийн дулаанд холбох ажил хийхээр болсон. Энэ ажилд гурван тэрбум орчим төгрөг зарцуулна. Мөн 2012 оноос оюутны дотуур байрны барилгын ажлыг эхлүүлэхээр 3.5 тэрбум төгрөг төсвийн төсөлд суулгасан.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    8 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    33 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    51 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 26 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    16 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 16 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    17 цаг 35 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    17 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    18 цаг 21 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    18 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    18 цаг 51 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    19 цаг 2 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    20 цаг 2 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    20 цаг 5 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    20 цаг 52 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 4 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    21 цаг 20 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    21 цаг 21 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК