Израилийн Засгийн газар өчигдөрийн шуурхай хуралдаанаараа 2006 онд ХАМАС бүлэглэлийнхэнд олзлогдоод одоог хүртэл Палестинд хоригдож буй Израилийн армийн албан хаагч Гилад Шалитыг эргүүлж авах төлөвлөгөөг сайшаав. Энэ төлөвлөгөөгөөр Г.Шалитын оронд Израилийн шоронд буй 1027 палестин хоригдлыг суллах болжээ. Засгийн газрын 29 сайдын гурваас бусад нь энэхүү санаачлагыг дэмжсэн байна.
   ХАМАС-ын удирдагч Халед Машалийн хэлсэнээр, эхний долоо хоногт 450 хүн суллагдах бол үлдсэн хүмүүсийг хоёр сарын хугацаанд нутаг буцаах ажээ. “Харин Г.Шалит өнөө маргаашгүй гэртээ ирнэ” гэж Израилийн ерөнхий сайд Б.Нэтанахью хэлсэн байна.
   Израиль ХАМАС-ын хооронд явагдсан хэлэлцээрт Египет улс зуучлагчаар оролцсон гэж Израилийн “Гаарэц” сонинд бичжээ. Уг сонинд бичсэнийг үзвэл, эхний ээлжинд суллагдах 450 хоригдлын 280 нь бүх насаараа хоригдох ялтай аж. Гэхдээ Палестины бүлэглэлүүдийн зарим нөлөө бүхий гишүүд суллагдах хүмүүсийн тоонд ороогүй гэнэ.
   Г.Шалитын гэр бүлийнхэн Засгийн газрынхаа шийдвэрийг “зоримог алхам” гээд талархлаа илэрхийлсэн бол Палестинд баярлаж хөөрсөн олон мянган хүн гудамжинд баяраа тэмдэглэж байна. Г.Шалитыг 2006 оны зургадугаар сарын 25-нд ХАМАС бүлгийнхэн хулгайлсан юм. 2009 онд ХАМАС Г.Шалитын видео бичлэгийг Израилийн талд өгч оронд нь 20 эмэгтэй палестин хоригдлыг суллуулж авсан билээ.
Б.Амгалан