зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багш Д.Дэлгэрмаа: Магадгүй хүсэл мөрөөдөл минь намайг Японд авчирсан байх

2023-8-10
0
ЖИРГЭХ

 

Японы парламенттай танилцаад ирсэн дунд сургуулийн хоёр багштай ярилцлаа. Тэд УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд  Япон улсад туршлага судлах багийн бүрэлдэхүүнд багтсан юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаар ахлуулсан  УИХ-ын Тамгын газрын албан хаагчид эрх зүйн дүн шинжилгээ болон парламентын боловсрол олгох чиглэлээр Японд туршлага судалсан. Хоёр багш маань ч тэдэнтэй хамт Японы парламенттай танилцаж, Парламентын музей үзэж, Парламентын номын сангаар аялсан билээ.         

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Дэлгэрмаатай энэ сэдвээр ярилцлаа.


 

-Япон хүрэх зам хаанаас эхэлсэн бэ?

- 2022 онд Парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэнэ гэсэн зар харсан юм. Энэ хөтөлбөрт хамрагдсан маань хожим Японд ирэх замын эхлэл болсон.

-102 багш сургагч багшаар бэлтгэсэн гэж сонссон. Яаж тэр олон багш нараас шалгарч үлдэв?

-Сургагч багшийн хөтөлбөрт хамрагдахад “Шилдэг гурван багш шалгаруулна” гэж хэлж байсан юм. Хөтөлбөр маань наймдугаар сарын 26-наас эхлээд арванхоёрдугаар сарын 21 хүртэл үргэлжилсэн. Сургагч багшаар бэлтгэхээс гадна уралдаан тэмцээнүүд зохион байгуулсан юм. Идэвхи оролцоог оноогоор дүгнээд, эхний гурван багшийг шалгаруулсан юм билээ.

-Танай сургуулийн хэдэн хүүхэд “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан бэ?

-Хичээл ордог ангийнхаа сурагчдыг бүрэн хамруулсан. Зургадугаар ангийн таван бүлэг, есдүгээр ангийн гурван бүлэг, нийтдээ 400 гаруй хүүхдэд парламентын боловсрол түгээсэн.

 

-Хүүхдүүд парламентын боловсрол олж авах сонирхолтой байдаг уу?

-Зургадугаар ангийн хүүхдүүд парламентын боловсрол гэхээр эхэндээ гайхаж байсан. Сургалтад хамрагдаж, Төрийн ордонтой танилцсаныхаа дараа тэмүүлэл сэдэл авсан.  Танхимын бус  сургалт чухал юм билээ. Хүүхдүүд “Хууль яаж бүтдэг талаар илүү судална”, “Төрийн ордонд ажилладаг хүн болно” гэцгээж байсан.

-Хүүхдүүддээ юуг онцолж мэдүүлэхийг хүссэн бэ?

-“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон гарын авлага, материалуудыг бидэн өгсөн.  Жишээлбэл 12-14 насны хүүхдүүдэд хууль дүрэм гэж юу вэ, хэн хаанаас батлан гаргадаг гэх мэтээр насных нь онцлогт  тохируулж заадаг. Харин 15-17 насныханд арай хүндрүүлсэн түвшний төрийн эрх мэдэл хуваарилалт, ардчилал, үнэт зүйл, Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрх, эрх чөлөө, хууль дүрмийн тухай ойлголт гэх мэт сэдвээр хичээл заадаг.

-Багш маань хэдэн хүүхэдтэй вэ, хүсч мөрөөддөг зүйл олон уу?

-Хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Миний хүсэл мөрөөдөл магадгүй намайг Японд авчирсан байх. Мэргэжилдээ эзэн нь байх, ажлаа чин сэтгэлээсээ хийхийг л хичээдэг. Илүү ихийг сурч мэдэх, мэргэжлийнхээ дагуу суралцахыг хүсдэг.

-Өмнө нь гадаад орноор явж байсан уу?

-Явж байгаагүй. Анх удаа Японд ирж үзлээ.

-Аян замын сэтгэгдэл ямар байна, юу хамгийн их таалагдав?

-Өндөр хөгжилтэй гоё оронд ирж үзлээ. Бүх зүйлс таалагдлаа. Японд бас парламентын боловсролыг хэрхэн олгож байгаатай танилцлаа. Танхимаар заахаас илүү хүүхдийг өөрсдийг нь оролцуулж,  зарим нь хурал удирдаж, бусад нь танхимд сууж, санал өгч, хялбаршуулсан хуулийн төсөл батлах, жүжигчилсэн тоглолтод оролцуулдаг юм байна. Энэ  нь давуу талтай, гоё санагдлаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Хулан: Удахгүй ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгтээ итгэлтэй байна
    28 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    48 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    53 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    58 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    1 цаг 1 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    1 цаг 5 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    1 цаг 15 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    1 цаг 22 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    1 цаг 49 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    2 цаг 16 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    2 цаг 23 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    2 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    3 цаг 18 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    3 цаг 40 мин
  • Д.Баатаржав: Аав минь М.Цэвэндорж начны цолонд хүрээрэй гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм
    3 цаг 43 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 51 мин
  • Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
    3 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Шинэ намыг татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл өгнө
    4 цаг 6 мин
  • Улаанбаатарт өдөртөө 34 хэм хүрч хална, оройдоо хотын зүүн хэсгээр бороо орно
    4 цаг 16 мин
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    19 цаг 20 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК