“Зоос”, “Анод” банктай холбогдуулан гаргасан бондын эргэн төлөлт, бондын барьцааны баталгаажуулалт хийсэн байдал хуульд хэрхэн нийцэж байгаатай танилцаж, санал боловсруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр 14.30 цагаас мэдээлэл хийх гэж байна. Энэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Х.Баделхан, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Дашваанчиг нар орж байгаа юм.
   Олон тэрбум төгрөгийн өр төлбөр, зээлийн асуудлаас болж татан буугдсан хоёр банкны суурин дээр Төрийн банкыг байгуулсан билээ. Дээрх банкуудыг төрийн мэдэлд авахад Засгийн газраас гаргасан 100 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт ямар байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Б.Баярмаа