УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Сонгуулийн хуулийн асуудлаар хэлэлцэх байсан ч маргааш 14 цагт хуралдахаар хойшлууллаа. АН 38:38 хувилбар дээр бат зогссоор байгаа бол намрын чуулган эхэлснээс хойш гурван ч удаа буулт хийж, зөвшилцөх санал тавьж байсан МАН хамгийн сүүлд мажоритар давамгайлсан 48:28 гэсэн холимог хувилбарыг дэвшүүлсэн. Хэрэв АН маргааш энэ саналыг дэмжихгүй бол Сонгуулийн тухай хууль гацаанд орж, Монгол улс 2012 оны сонгуулийг өмнөх жилүүдэд ашиглаж байсан мажоритар ситемээр явуулах ганц сонголттой үлдэх юм. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин тус нам энэ асуудал дээр дахин буулт хийхгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ.
Б.Баярмаа