Ерөнхий сайд С.Батболдын гэргийн тэргүүлдэг “Төгөлдөр” сан, МУЗ, БСШУЯ-тай хамтран гаргасан “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлагыг сургуулиудад хүргэхээр БСШУЯ-нд хүлээлгэн өглөө. ЕБС-ийн багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, дүрслэх урлагийн хичээлийг бүтээлчээр зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг гарын авлагыг 1000 хувь хэвлэсэн бөгөөд нийслэл болон 21 аймгийн 760 ЕБС болон холбогдох их, дээд сургуульд үнэ төлбөргүй өгөх аж. Уг гарын авлагад Дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн онол, судалгаанаас эхлэн зохиомжийн үндсэн дүрэм, арга хэрэгсэл, түүний хэрэглээ, дизайны төрөл, ангилал болон үсгийн урлаг, загварчлах арга зарчим багтжээ. Уг сурах бичгийг “Дүрслэх урлагийн хичээл зааж буй багшийн ширээний ном болохоос гадна сурагчдад гоозүйн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн зохиогчид нь үзэж байгаа аж.
Б.Анир