НХХЯ, садар самуунаас хүүхдийг хамгаалах ЭКПАТ олон улсын байгууллагатай хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулан зөвлөмж гаргаж, сэтгүүлчдийг мэргэшүүлэхээр болжээ. Тэд хэвлэл мэлээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод хүн худалдаалах болон хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, садар самуунаас хамгаалах талаар хэрхэн тусгагдсан тухай судалгаа хийжээ. Судалгаагаар манай орны телевиз болон сонин хэвлэлүүдэд энэ сэдэв хааяа л тусдаг гэсэн дүн гарсан байна. Мөн хүүхэд хамгаалал болон хүүхдийн бэлгийн мөлжлөгийн талаарх мэдээлэл хүмүүсийн үзэх боломжгүй цагуудад гардаг, насанд хүрэгчдэд зориулсан нийтлэл, нэвтрүүлгийг өсвөр үеийнхэн чөлөөтэй үзэх боломжтой байдаг хэмээн үзжээ. Иймд ЭКПАТ байгууллагаас энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх болон тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын бодлогод энэ сэдвийг тусгуулах ёстой хэмээн үзэж байгаа аж.
Б.Анир