Энэ онд нийслэл, дүүргийн шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, шүүгч Д.Дамдин-Од, Х.Эрдэнэсувд, Л.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Гуравдугаар улирлын байдлаар 3364 хүнд холбогдох 2205 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс 145 хүнд холбогдох 96 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар дурьдвал, нэг хүнд холбогдох нэг хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан “Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 10 хүнд холбогдох дөрвөн хэргийг Эрүүгийн хуулийн 239.4.1- дэх заасан “Прокурор яллахаас татгалзсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн нэг хэргийг “Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор” эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Хохирогч шүүгчтэй харилцан эвлэрсэн тохиолдолд хэргийг нь хэрэгсэхгүй болгодог аж.
Б.Чимэг