“Ардчилсан сонгууль ба хариуцлагатай сэтгүүл зүй” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн Монголын хэвлэлийн хүрээлэнд маргааш эхэлнэ. Хуралд оролцогчид ардчилсан нийгэм дэхь хэвлэл мэдээллийн байгууллага сонгуульд ямар байр сууринаас яаж оролцох ёстой талаар болон редакцийн хараат бус байдал, гүтгэх доромжлох хуулийн заалттай холбоотой эрсдэл, сэтгүүлчдэд тулгамддаг хүнд асуудал сэдвийн дор ярилцаж зөвлөлдөх юм байна. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд хэвлэл мэдээллийн 25 ажилтан оролцох аж.
Т.Хулан