Улсын хэмжээнд 2011 оны есөн сарын байдлаар 14530 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өнгөрсөн жилийн байдалтай харьцуулахад 19 хэргээр буюу 0.1 хувиар өсчээ. Нийт гэмт хэргийн 56.5 хувь нь нийслэлд, 42.6 хувь нь аймаг орон нутагт, 0.6 хувь нь төмөр замд үйлдэгдсэн аж.
   Гэмт хэргийн гаралтын хувьд Орхон, Говь-Сүмбэр, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Баянхонгор, Архангай зэрэг аймаг 0.3-22.4 хувиар, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур, Налайх, Багахангай дүүрэг 1.3-30 хувиар, төмөр замын салбарт 10.3 хувиар тус тус буурчээ. Харин Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар зэрэг 10 аймагт 1.6-32.6 хувиар, нийслэлд 5.8 хувиар, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт 4.1-7.7 хувиар тус тус өссөн байна.
Б.Чимэг