Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40.4 хувийг хөнгөн гэмт хэрэг, 47.3 хувийг хүндэвтэр, 9.5 хувийг хүнд, 2.8 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Өмнөх оны байдалтай харьцуулахад онц хүнд гэмт хэрэг 43.1 хувиар өссөн бол хөнгөн гэмт хэрэг 0.2 хувиар, хүнд ангиллын гэмт хэрэг 6.8 хувиар буурчээ.
   Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 56.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувиар ахисан үзүүлэлт юм байна. Үүн дотроо хөнгөн гэмт хэрэг 55 хувь, хүндэвтэр 54 хувь, хүнд гэмт хэрэг 69 хувь, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 87.8 хувьтай байгаа аж.
   Энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хүнийг санаатай алах 1.4 хувь, бусдыг амиа хорлоход хүргэсэн 4.6 хувь, бусдын бие махбодод гэмтэл учруулсан 29.7 хувь, хүчиндсэн 2.1 хувь, хулгайлах 26.6 хувь, танхайрах 9.8 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.2 хувийг эзэлж байна.
   Өмнөх онтой харьцуулахад бусдыг санамсар болгоомжгүйгээр алах гэмт хэрэг 45.5 хувиар, хууль бусаар ашигт малтмал хайх болон олборлох гэмт хэрэг 33.3 хувь, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 32.5 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 26.4 хувь, хүчиндэх гэмт хэрэг 23.6 хувь, танхайрах 19.1 хувиар тус тус өсчээ.
Б.Чимэг