Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас авах 24 сургамж

2012-11-08
0
ЖИРГЭХ
6a00d8341bfae553ef017744233b09970d-800wiАНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама дахин сонгогдлоо. Дэлхий нийтийн анхаарлыг татсан ерөнхийлөгчийн сонгуулиас авах 24 сургамжийг хүргэж байна.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама дахин сонгогдлоо. Дэлхий нийтийн анхаарлыг татсан ерөнхийлөгчийн сонгуулиас авах 24 сургамжийг хүргэж байна.

6a00d8341bfae553ef017744233b09970d-800wi    1. Батлагдсан систем. Өчигдөрхөн болж өнгөрсөн сонгуулийн систем нь 1787 онд анх бий болжээ. Түүнээс хойш өөрчлөгдөөгүй цөөхөн зүйлийн нэг болох “The electoral college system” нь зөвхөн тус улсын онцлогт тохирсон хамгийн найдвартай, баталгаатай систем юм. Тиймээс сонгогчид ямар нэгэн будлиан гарахгүй гэдэгт итгэлтэй байдаг.

2. Шударга систем. Системийн дагуу 55 муж улсыг хүн амын тооноос хамаарч нийт 538 оноогоор үнэлдэг. Өөрөөр хэлбэл санал өгсөн хүний тоогоор мужаар нь ялалтыг өгдөг гэсэн үг. Олон хүнтэй Калифорни мужид 55 сонгололтын төлөөлөгч байна гэж үздэг бол цөөхөн хүн амтай Вэйоминг мужид гурван сонголтын төлөөлөгч байх жишээтэй. Тиймээс санал тоолох ажил эхэлснээс хэн түрүүлж ялсан мужийн тоо нь 270 саналд хүрсэн нь сонгуульд ялах нь ойлгомжтой болдог байна. Энэ системийг хамгийн шударга хэмээн тодорхойлж болох юм.

3. Нарийн тодорхой мөрийн хөтөлбөр. Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэзээ ч бүтэхгүй, чадахгүй хоосон амлалт өгдөггүй. Мөрийн хөтөлбөр бол түүнийг сонгох гол түлхүүр байдаг тул өөрийн хөтөлбөртөө улс орныг хамарсан томоохон асуудлыг шийдвэрлэхийг зорьдог байна. Мөн төсөв болон хэрэгжих боломж, арга зам зэргийг маш сайн судалж нарийн тодорхой мөрийн хөтөлбөр гаргасан байдаг. Тэрнээс биш ингээд хэлчихвэл хүмүүс сонгох байх гэсэн маягтай тэгнэ ингэнэ гэсэн бүдэг бадаг мөрийн хөтөлбөр байдаггүй.

6a00d8341bfae553ef017744233b09970d-800wi4. Мэтгэлцээн. Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө долоо хоногийн зайтай халз мэтгэлцээнийг гурван удаа явуулдаг. Мэтгэлцээн бүр өөр өөр сэдэвтэй байдаг. Тэр гол сэдвүүдээр мэтгэлцэхдээ нэр дэвшигч ямар бодлого баримтлах, юу хийх зэргээ олон түмэнд ил тод илэрхийлдэг. Мөн нэр дэвшигчийн соёл, чавдар зэрэг нь илүү тодорхой болдог тул иргэдэд саналаа хэнд өгөх вэ гэсэн шийдвэр гаргахад тустахй байдаг аж.

5. Хурд. Дөрвөн жилд нэг удаа буюу өндөр жил бүрийн 11-р сарын эхний мягмар гаригт болдог ерөнхийлөгчийн сонгуульийн санал тоололт маш хурдан. Тус мужийн санал хураалтыг хаасан л бол тоолж эхлээд л дүн нь гарч байсныг та бүхэн үзсэн биз.

6a00d8341bfae553ef017744233b09970d-800wi6. Ил тод. Сонгуулийн дүн маш ил тод гардаг. Санал тоолсон мужид хэн хэдэн хувиар ялсан гэдэг нь дэлгэцээр харагдаж байдаг. Энэхүү мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алдахгүй мэдээлдэг бөгөөд ялсан муж зэргийг өнгөөр ялган харуулдаг тул маш тодорхой байдаг байна.

7. Санал тоолох машин. АНУ-ын сонгуулийн үйл явц хэр шударга явагдсаныг сонгуулийн хорооны санал тоолох автомат машин бүрэн хариуцаж байдаг. Тиймээс ямар нэг маргаан хийх боломжгүй юм. Санал тоологч машин үр дүнг шууд гаргадаг байна.

8. Анхан шатны сонгууль. Ерөнхийлөгчийн сонгууль праймеризээс эхэлдэг. Энэ нь улс төрийн намууд хэнийг сонгуульд өрсөлдүүлэх вэ гэдгийг дотроо хэлэлцэж, анхан шатны сонгууль явуулах үйл явц юм. Эхний ээлжинд мужийн намын хурлууд дээр нэрээ дэвшүүлж улмаар шалгарсан нэр дэвшигчид намын бага хурал дээр нам дотроо Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөнө. Жил гаруйн өмнөөс эхэлдэг энэ өрсөлдөөн бүх мужаар тойрох ба хамгийн их  санал авсан нэр дэвшигч намынхаа нэрийн өмнөөс АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй болно.

Fact-check-Obama-and-Biden-at-the-DNC-QL27UHS0-x-large9. Хамтрагч. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийн дэд ерөнхийлөгчтэй хамт сонгогдон ажилладаг. Сонгогчид ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид хамтад нь санал өгдөг учир хэнийг хамтаргчаар сонгох вэ гэдэгтээ маш сайн анхаардаг. Ялсан хүнтэй хэн хамтрах вэ гэдэг нь олонд танигдсан байдаг. Жорж Бушийн үед дэд ерөнхийлөгч Дик Чэйни байсан бол Барак Обамагийн хувьд Жорж Байден дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

10. Урьдчилсан санал хураалт. Сонгуулийн товлосон өдөр болохоос сар гаруйн өмнө ерөнхийлөгчийн санал хураалт эхэлдэг гэж болно. Учир нь урьдчилсан байдлаар зайнаас саналаа өгөх боломж АНУ-д нээлттэй. Ингэхийн тулд шуудангаар, эсвэл мэйл хаягаар санал хураалтын хуудсыг авч, тусгай зааврын дагуй бөглөөд эргүүлэн илгээх боломж байдаг юм. Америкчууд үүнийг сонгогчийн мөнгө, цагийг хэмнэх ач холбогдолтой гэж 6a00d8341bfae553ef017744233b09970d-800wiүздэг байна. Нөгөө талаас сонгуулийн хэсгийн хороодын ажлыг хөнгөвчилнө гэж үздэг. Тус улсын 50 мужийн 32-т нь хугацаанаас өмнө санал өгөх боломж нээгдсэн байдаг. Мөн нийслэлийн Колумб тойрогт ийм эрх бий. Орегон, Вашингтон зэрэг баруун бүсийн алс мужийн сонгогчид ингэж саналаа өгөх нь элбэг байдаг аж. Урьдчилж саналаа өгөх нь манай улстай ижил хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлж чадахгүй өвчин туссан хүмүүст мөн хамааралтай. Үүнээс гадна сонгуульт өдөр гадаад руу ажлаар явах гэж байгаа хүмүүст ч хамаардаг байна.

11. Тэргүүн хатагтай. Монгол улсын үе үеийн тэргүүн хатагтай нар юу хийж байсныг та санаж байна уу? Тэгвэл АНУ-д ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эхнэрүүд маш идэвхитэй ажилладаг. Тэд сонгуулийн кампанит ажилд хамт оролцож, үг хэлж, илтгэл тавьдаг.
Мөн сайн дурын ажил хийдэг.

6a00d8341bfae553ef017744233b09970d-800wi12. Санхүүгийн хэмнэлт. Ерөнхийлөгчийн сонгуульд хандив авах замаар санхүүжилтээ босгодог. Энэ нь улсын төсвийн мөнгийг хэмнээд зогсохгүй ард иргэдийг сонгуульд анхаарах, идэвхитэй оролцуулах үндэс болдог байна. Хандивыг нам, кампанит ажлын баг, нэр дэвшигч гэсэн гурван субъектээр дамжуулан авдаг аж. Намын хувьд энэ жил БНН сард дунджаар 48.4 сая доллар, Ардчилсан нам 20.3 сая доллар цуглуулж байжээ. Харин кампанит ажлын хэсэг хэр их хандив олсныг доорх зураг харуулна.

13. Санхүүгийн зарцуулалт. Өөрсдөө хөдөлмөрлөж, ард иргэдээс цуглуулсан хандив тул түүнийг маш хямгатай зурцуулдаг аж. Харин энэхүү мөнгийг нам эсвэл улсын төсвөөс тодорхой хувийг нь гаргадаг бол хэмнэлт муу байдаг аж.

6a00d8341bfae553ef017744233b09970d-800wi14. Санхүүгийн тайлан. Нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүгийн тайланг олон түмэнд ил байдаг. Жишээлбэл доорх зурагт нийт олсон мөнгөнөөсөө хэдийг үрсэн, юунд зарцуулсан гэдэг нь маш тодорахой харагдана. Харин манайд ийм зүйл байдаг гэж үү?

15. Дэмжигчид. Урлаг соёлын одод сонгуульд маш идэвхитэй оролцдог. Хэн хэнийг дэмжиж буйгаа олонд зарлаж, түүний төлөө тоглолт хийж хандив босгодог. Ингэснээр ард иргэдийн сонгуулийн идэвхи сайжирдаг байна. Харин манай улсад эсрэгээрээ урлаг соёлын одод нь нэр дэвшигчдээсээ мөнгө авч сонгуулийн сурталчилгаанд дуулж өгдөг.

16. Судалгаа. Сонгуулийн талаарх судалгаа маш олон. Нэр дэвшигчийн рэйтинг, мөрийн хөтөлбөр, сонгогчид зэргийг мэтгэлцээн бүрийн дараа нарийн судална. Маш олон байгууллага энэхүү судалгааг хийж ард түмэнд мэдээлж байдаг. Гол анхаарууштай зүйл нь нэг байгууллагын судалгаа бусдынхтайгаа үр дүн нь их ойрхон байдаг.

17. Цагийн хуваарь. Сонгууль аль мужид хэдэн цагт эхлэх, санал хураалт хэзээ хаах, хэзээ санал тоолж эхлэх, хэзээ дүн нь гарах талааар нарийн мэдээллийг бэлтгэн ард иргэдэд хүргэдэг. Мөн мужийн онцлогийг харгалзан үзэж санал хураах, хаах цаг нь өөр өөр байдаг. Энэхүү мэдээлэл нь сонгогчдод маш хэрэгтэй байдаг юм.

18. Мэдээлэл. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгууль болон нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг сайн цацдаг. Нэр дэвшигч хэн болох, төрснөөс өдий хүртэлх амьдрал, намтар түүх, удам судар гээд энэ хүнийг тодорхойлж болох бүх төрлийн харьцуулсан мэдээллээр ард иргэдийг хангадаг. Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр юу болсон, юу хэлсэн зэрэг цаг үеийн мэдээллийг ч алдахгүй. Энэ нь сонгогчдод нэр дэвшигч хэн бэ гэдэг ерөнхий зураглалыг илүү тодорхой болгож өгдөг.

6a00d8341bfae553ef017744233b09970d-800wi19. Муж. Нэр дэвшигчид олон тооны саналтай болон сонгочдийн сэтгэл зүй хэлбэлзэлтэй муж дээр маш их анхаарал хандуулдаг.

20. Сурталчилгааны хугацаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бараг жилийн өмнөөс олон түмэнд ил тодоор сурталчилгааны ажлаа эхэлдэг. Эрт эхлэх тусмаа тухайн нам, нэр дэвшигчийн талаар илүү сайн мэдээлэлтэй болдог.

21. Сонгогчид. Америк иргэд тэдний төлөө ажилласан, хийж бүтээсэн хүнийг дахин сонголоо. Тэд сонгуулийн бодитоор хардаг. Нэр дэвшигчдээс мөнгө олохыг хүсдэггүй, хэрэгжих мөрийн хөтөлбөр, хийж чадах хүнийг хардаг.

22. Нэгдэл. Барак Обамагийн хэлсэнчлэн АНУ сонголт хийж нэгдэж чаджээ. Сонгуулийн дүн гасрны дараа хэсэг бүлэг хүмүүс цугларч шударга бус сонгууль хэмээн үймээн гаргах нь үгүй. Харин оронд нь дэмжсэн төлөөлөгчөө гарч ирэхийг хүлээж цугларна. Тэд сонгууль, сонгуулийн шударга системдээ ингэж их итгэдэг байна. Энэ нь америкчуудыг нэгтгэж чаджээ.

mitt-romney23. Ялж, ялагдаж сурах нь. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Митт Ромни олны өмнө гарч ирэхдээ элдэв будлиан болсон гэж унжраагүйг та бүхэн харсан биз. Ялж, ялагдаж сурсан нэр дэвшигчид ийм л байдаг. Харин манай улсад сонгуулийн дүн гарчихсан байхад ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тэмцэл үргэлжилсээр байдаг.

24. Улс төрийн соёл. АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Барак Обамаг олны өмнө гарч ирж ялалтын үгээ хэлэхийг цугласан олон мөн ч удаан хүлээсэн. Харин Барак Обама өрсөлдөгч Митт Ромниг ялагдлын үгээ түрүүлж хэлэхийг хүлээж байв. Митт Ромни өөрийгөө ялагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л Барак Обама ялснаа хүлээн зөвшөөрнө. Энэ бол улс төрийн соёлыг харуулах тод жишээ билээ.
www.24tsag.mn




image

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама дахин сонгогдлоо. Дэлхий нийтийн анхаарлыг татсан ерөнхийлөгчийн сонгуулиас авах 24 сургамжийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ИРГЭН (103.26.193.169)
    Энэ сонгуулийн асар их зөрчилтэй үр дүн нь АНУ 1990-ээд оны хуучин ЗХУ-ын адилаар гарцаагүй задран унахын ирмэг дээр ирчихсэн байгааг тодорхой харууллаа. АНУ-ын олон томоохон хотуудад одоо болж байгаа Трампыг эсэргүүцсэн жагсаал ч бас үүнийг гэрчлэх дараагийн зүйл нь болж байна......A very controversial result of this election clearly showed that the United States are already on the verge of imminent collapse as was the former USSR in 1990s. Even the following proof of this are the anti-Trump protests which going on now in many major cities of US.......Очень противоречивый результат этого выбора четко показал, что США находятся уже на грани неизбежного распада как бывший СССР в 1990-х. Даже следующим доказательством этого являются анти-Трамп демонстрации протеста, которые происходят теперь во многих крупных городах США....
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • (65.28.56.75)
    GOD bless USA
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
  • (122.201.18.173)
    Ehneruud n gedeg ih sonirholtoi sanagdlaa. Bi odoo terguun hatagtai yu hiijaa, hen gedgii n ch barag medku shd.
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • bi bol eronhiilogch (180.2.144.158)
    bid ehleed oortoo itgeed ooriigoo ylaad curchwal busdiig bas ooriin nudeer hardag bolchih yum shigee
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • mongol hvn (180.2.144.158)
    harin esregeeree manaihnaas surah yumch ed nart monch ih bndaa manaih hamaagui iluu bn
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • qwerty (150.7.169.98)
    Sonirholtoi niitlel baina. Bayarllaa.
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • (202.9.47.134)
    bolooguiee, bidnii setgel hanaj orsoldoj sursanii daraa oilgono ter boltol zai ch bn lai ch bna. Mgl bol huuwildaan deeree number 1 ene talar 24 barimt bichwel sain bna
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • th (76.21.183.76)
    Mongolchuudad surah yum mash ih bainaa ene songuulias l harahad
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    14 цаг 33 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    15 цаг 2 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    18 цаг 1 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    18 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    18 цаг 35 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    19 цаг 24 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    19 цаг 36 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    19 цаг 50 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    21 цаг 10 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    21 цаг 14 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    21 цаг 18 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    21 цаг 24 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    21 цаг 32 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    21 цаг 36 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    22 цаг 37 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    22 цаг 40 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    23 цаг 10 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК