зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүү март: Заяа муутай "ХАЛХ"-ууд гээд байвал...

2024-1-10
0
ЖИРГЭХ

Уншигч та сэтгүүлч миний энэхүү нийтлэлд өгсөн гарчигийг хараад МАГАДГҮЙ уурсаж, хэрүүл тэмцэл өдөөхөөр орж ирсэн байх. Нэн түрүүнд ийн гарчигласанд хүлцэл өчье. Дараа нь ТА АЯДАЖ ҮЗ. Би өөрөө ХАЛХ хүн л дээ. Уншигч таны анхаарлыг татах үүднээс гүжирдэж өгсөн гарчиг л даа. Бид энэхүү нийтлэлээрээ нэрт яруу найрагч Шагдарын Гүрбазар "ДЭЛГЭСЭН ТЭРЛЭГ ШИГ" хэмээн айхтар зүйрлэж хэлсэн 1,564,116 км квадрат нутаг дэвсгэр дээр ажиллаж, амьдарч буй бүх Монголчуудын эв эеийг сахиулахыг хичээв. 

"Муусайн Хасагууд, Буриадууд" гэдэг үгийг сонсоогүй хүн Монголд лав үгүй. Цаашлаад "Хазгай хэлтэй Увс", "Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш" гээд бүгд л тоглоом наргиа болгон хэлцэх болсон өнөө цагт адын үгс атган шидэлцэж, адил нэгнээ хэмлэхийн хэрэг юу билээ. Язгуур дээд заяатай ХАЛХ гэж өөрсдийгөө дөвийлгөгч өнөөх Боржигон цустнуудын амнаас эдгээр үгс уналдах нь олон. Яс үндсээ бид сонгож төрдөггүйг ямагт сана. "Заяа муутай Халх"-ууд гэж дотно ЗАХЧИН нөхөр минь хөлчүү орилхыг дуулж билээ. Таныг ч бас ингэж дуудаад байвал, та тэгээд цөөхүүлийн нэг бол ямар санагдах вэ? Ясаа цууртал тэвчихийн учир ӨС ХОНЗОН гэдэг сэн...

Саяхан дуучин А.Хишигдалай, реппер GINJIN нар Буриад ардын хүнд түүхийг өгүүлдэг "Хадын оройгоор" дууг орчин цагийн хэв маягаар "Тамгагүй төр" жүжгийн багийн шинэ жилийн баяраар дуулсан нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд өртсөн. Уг үйл явдлаас болоод бидний дундаас Буриад түмний эсрэг дайрах нь олон байв. Гэвч тэдний талд байж, болох болохгүйн алтан дунджийг барих нь ч цөөнгүй харагдсан. Уг чанартаа мэдэхгүйн зовлон л тэдэнд тохиосон атал талцан, дайтахын хэрэг бас л үгүй шүү дээ.

Учирлаж хэлээд, ухааруулж ойлгуулсан бол ТЭД тэгж дуулахгүй л байсан биз. Нөгөө талаар тэд ингэж дуулсан учир бид бүхэн 1930-аад онд зохиогдсон уг бүтээлийн тухай зөв ойлголттой болж авсан шүү дээ. 

      Цаашлаад Үндэсний бөхийн дэмжигчид хоорондоо нутаг усаараа талцах нь элбэг. Залуу хүүний аагаар ялимгүй алдсан Б.Серик зааныг "ХАСАГ" хэмээгчид халхууд л байсан. Өнөө цагт Увс нутгаас тодорсон гурван сайхан аварга бий. Тэдний нэг Даян аварга Н.Батсуурийг харлуулж, угсаа гарвалаар нь ялгах хүмүүс ч олон. Наад захын жишээ л эдгээр. Хэл, аялга, нутаг ус, угсаа гарвалаасаа болж өдөр тутамдаа шоглуулж, шоолуулж яваа хичнээн хүүхэд нийгэмд хөл тавьж байгаа бол. Өв соёлоо өнөөг хүртэл тээж ирсэн тэдэнд яагаад буруу байна гэж? Уйгаржин бичгээ ч уншиж чадахгүй өөрсдөөсөө л харин ичиж амьдарцгаая. 

 

Тэдний талаар тодорхой зүйлийг мэдэж авцгаая. 

Казах түмэн 

2010 оны тооллогоор 102 мянган хүн бүртгэгдсэн бол өдгөө энэ тоо 130 мянгад дөхжээ. Казахууд 18-20 дугаар зуунд Шинжаан, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18 дугаар зуунд Шинжаанд ирсэн бол 19 дүгээр зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шинжаан руу дүрвэсэн байна. Харин казахуудын зарим хэсэг нь 19 дүгээр зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага, хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шинжаанд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн ирсэн түүхтэй. 

19 дүгээр зууны дунд үеэс Оросын Хаант Улс Казахууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Казахууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжаан болон Ар Монгол руу нүүдэллэжээ.

1930-1950 оны хооронд БНМАУ-ын баруун хил, Алтайн хязгаарын айл өрх, мал адгуусыг дээрэмдэж байв. Харин тухайн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсан дүрвэж ирсэн Казахуудад оршин суух зөвшөөрөл олгосон байна. Казах ард түмэн ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт аж төрж байна. Монгол Улс дахь Казахууд нь ихэвчлэн Уйгур, Дунган, Хуйху нарын холимог ард түмэн юм.

Буриад ястан 

Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар юм. Буриадтай гарал нэг барга нар анх хятад сурвалжид баегу, байргу нэрээр зургадугаар зуунд тэмдэглэгджээ. Тэд тэр үед Байгаль нуур орчимд амьдарч байв. Хорь буриадууд буриад ястны эртний томоохон бүлэг бөгөөд түмэдүүд мөн хорь түмэд нэрээр МНТ-д тэмдэгдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг.

Буриад нь дотроо 90 шахам отог удмын угсаатан ястнаас бүрдсэн улсууд юм. Дотроо Сонгоол Буриад, Ага Буриад, Хорь Буриад гэж хуваагдана. Шинэхээн буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Өвөрмонголын Хөлөнбуйрт Оросын хавчлагаас зайлсхийн 20 дугаар зууны эхээр нүүн очжээ.

Монгол улсын буриадууд нь хэл аялганы хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялга болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай зон олон юм.

Дөрвөд ястан 

Монголын Нууц Товчооны 11 дүгээр зүйлд Дува сохорын ДӨРВӨН хөвүүнийг Добу мэргэн ахаас салж "дөрвөн овогтон" болов гэж бичсэн байдаг. Дөрвөд гэдэг нь Дөрвөн-ий олон тоо юм. Энэ нь 9 дүгээр зууны эцэс, 10 дугаар зууны үед хамаарах явдал гэж үздэг. Мөн Абулгази хан өөрийн ургийн бичигтээ "Бөртэ Чинын хүү Хоо марал, түүний хүү Бэчин хиан, тэр 5 хүүтэй ба бага хүү Тамачиг илүү хайрлах тул том 4 хүү нь гомдож харийн нутаг руу нүүж, тэднийг Дөрвөн гэж дуудах болов" хэмээн бичжээ. Энэ нь 8 дүгээр зууны эцэс, 9 дүгээр зууны эхэн үед хамаарах явдал гэж үздэг. Дээрх баримтууд Дөрвөдийг Хиад аас салбарласан язгуурын Монгол овог гэдгийг баталдаг. 12 дугаар зуунд Дөрвөн овогтон Дарлигин Монголын дотор багтаж байлаа. 

Тэд Монгол үндэстний ястан, Ойрад аялгатай, Монгол хэлтэн. Дөрвөд нь 1400-1755 оны хооронд тогтносон Дөрвөн Ойрадын дөрвөн гол аймгийн нэг нь байв. Монголд Дөрвөд ястан гэж 90 мянга орчим хүн бүртгэгджээ. Мөн Орос дахь Халимагуудын 30-аад хувь албан бусаар Дөрвөд гэгдэж, Хятад дахь Монголчуудын дотор Дөрвөд, Дөрвөн овогтон бий.

Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд болон Увс аймгийн Завхан суманд гурван баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн шилжин нүүж суурьшсан байна.

Тэдний алийнх нь ч түүхээс харахад эртний Монгол овог, аймгуудын улбаа мөн. Тэр ч бүү хэл нэгэн газар нутгийг манан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө халуун амиа өгсөн АДИЛ ахан дүүс. 

Танд таагүй хандсан хэн нэгэн Казах, Буриад, Халх, Дөрвөд, өөр бусдын хэн нь ч байж болно. Тэр хүний үндэс угсааг өлгөж, хар муу үгээр халдан дайрах хэрэггүй. Гагцхүү энх тайвныг эрхэмлэх болсон дэлхийн иргэн байж, урьдын бэрх цагийн олиггүй улигт явдлыг мартвал тусгаар Монгол улсын тулгын чулуу бүрэн үлдэнэ гэдгийг санаж яваарай. 

Л.Сая

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • ЗОЧИН (66.181.179.22)
    КАЗАКУУД МАШ МУУХАЙ ДАНДАА ХОР ХУТГАХ ХЭРҮҮЛ ХИЙХ ӨВЧТЭЙ мөн ХҮМҮҮСИЙН ХООРОНД ӨӨРСДӨӨ ҮГ ЗОХИОГООД ХОВ ХУТГАДАГ БУЗАР ЦУСНУУД ХҮН МУУТАЙ ГЭЖ ЖИГТЭЙХЭН. МОНГОЛЧУУДЫГ. ГАЗАР ДОР ОРТОЛ МУУЛДАГ ХҮМҮҮС. УСЫ НЬ УУВАЛ ЁСЫ НЬ ДАГА ГЭЖ ЯМАР ҮНЭН ҮГ ГЭЭЧ
    2024 оны 01 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.126.88.108)
    Бид нэг л эх оронтой монголчууд тэр яс угсаа ямар хамаа байна улсын наадамд Батсуурь Хангай Оюунболд нарын хэнч түрүүлсэн яадаг юм бэ Тэд монгол улсын иргэд шүү дээ
    2024 оны 01 сарын 24 | Хариулах
  • Ta nar bugd Mongoloo, (66.181.181.223)
    Mongol
    2024 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.117.20)
    baga yastanguud dugui bna shyy
    2024 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.21.226)
    Энэ Л Сая гэх нөхөр АВИЛГАЛын эсрэг зоригтой дуугарч чадахгүй байж хооронд яс хаясан өнгө аястай юм бичих юм. Нүүрсний хулгайн эсрэг бич. Уйдаад байвал дэлхийн дулаарал ба нүүрс гэсэн сэдэв байна
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ (103.57.92.253)
    ЭРТ ҮЕД АМЬ ҮЛДЭХ, АМЬДРАХЫН ТУЛД ЦӨӨН ХҮМҮҮС БҮЛЭГ БОЛОН НҮҮЖ СУУН АМЬДАРДАГААС ТЭР БАС ОДООГИЙНХ ШИГ ХООРОНДОО ТЭР БҮР ХОЛИЛДООД БХЙДГГҮЙ БАЙСНН БОЛОХООР ТЭР ОЛОН ОВОН АЙМАГ, САЛАА МӨЧИР ҮҮССЭН ХЭРЭГ ОДОО ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ТЭР ЧИГЭЭРЭЭ БИДНИЙГ МОНГОЛЧУУД Л ГЭЖ ХАРДАГ, ЯРЬДАГ ХАНДДАГ ТЙИМ УЧРААС МОНГОЛЧУУД НЭГ БАЙЖ, НЭГДЭЖ БАЙЖ ОДООГИЙН УУСАН, УУСГАН СӨНӨӨЖ БУЙ ЕРТӨНЦӨД ҮЛДЭЖ ЧАДНА ТИЙМ УЧРААС ХООРОНДОО ДАЙТАХ ХЭРЭГГҮЙ, ГАДНЫНХАН Л БАЯСАНА, БАЯРЛАНА ЯАГААД ГЭВЭЛ БИД МОНГОЛЧУУД АЛГА БОЛБОЛ, ЦӨӨН БОЛБОЛ ХӨРШШД ЧИНЬ Л БАЯРЛАНА. ОРОС-УКРАЙНЫ ДАЙН УГ СУУРЬ НЬ ЧУХАМ ҮҮНЭЭС Л ЭХТЭЙ ШҮҮ БҮҮ МАРТ
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Иргэн (202.126.89.45)
    Халх дөрвөд гэж талцах нь утгагүй зүйл шүү дээ Бид Монгол улсын иргэд
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.21.226)
    Нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцооч Авилгачидтай хайр найргүй байх хэрэгтэй. Л Сая гэдэг сэтгүүлчийг мэдэхгүй л юм байна. Одоо манай нийгэм улс орны тулгамдсан асуудал бол АВИЛГАЧИД шүү. АВИЛГАЛыг үндсээр нь устгах хэрэгтэй. Сэтгүүлчид чухам АВИЛГАЛД гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.47)
    Төрөлх нутагтаа Баян-Өлгийдөө хүнээс гарах нь холгүй яваа Урианхайчуудыг юу гэх гээ. Газар усны нэрийг казах болгоод, монголчуудын өвөлжөөн дээр хүнээ хөдөөлүүлж нутгаас нь хөөдөг казахууд одоо бүүр Ховдыг эзлээд дууслаа. Даварсан хасгуудыг юундаа өмөөрөөд байгаан, Чингэс хааныг хүртэл хасаг хүн гэж түүх зохиогоод яваа хасгуудыг монголд элэгтэй гэж битгий андуур. Османы дээрэмчид хил даван өвөг дээдсийг чинь алж хядаж, охид бүсгүйчүүдийг нь бузарлаж явсныг мартаа юу.
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
    • Төрд
      Саяны сонгуулиин хуулиар Баянөлгииг баруун бүлэгт оруулах баисан юм Малчин түмэн бусдын өвөлжөөнд халддаггүи уламжлал өнөөг хүртэл хадгалагдаад ирсэн шүү Казак андууд минь! Тэр хүүрээ бунхалаад яадаг юм Үхээд дуусах нь хорвоогиин жам юм чинь баигаль бузарлах хэрэггүи
      2024 оны 01 сарын 10
    • үнэн
      Казакууд Монгол хэл ёс заншил газар нутгииг хүндэтгэж бүдүүлэг үилдэл эс хиивээс муу асуудал гарахгүи Тэр муухаи булш бунханаар яадаг юм
      2024 оны 01 сарын 10
  • Зочин (43.242.243.133)
    Халхын нутаг дэвсгэр дээр олон үндэстэн ястан нэг тэнгэр шүтэж нэгэн дээвэр дор аж төрөн амьдарч бж биеэнээ хэл ус нутаг нугаар нь доромжилохоо болио бид эвтэй бж муусайн самуурай хужаагаас салсан цагт том дуугарч тогтож хайрла нөхдөө
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.59.186.79)
    1990 оноос хойш ойрдуудыг, тэр дотрооо увсынханыг зохион байгуулалттай харлуулж, нийгмээр узэн ядуулах уур амьсгалыг бурдуулж ирсэн.Бидний бий бийлгээ, дуу шулэг, магтаал тууль, хоомийг оорсдийн болгож нуурээ тахалдаг мортлоо биднийг хазгай хэлтэн гэж доромжилдог. Энэ чимээгуй хучирхийллээс болоод хуухэд залуучууд аялгаараа ярихаас айж ичин хурдан уусаж, ойрдын хэл соел устаж байна. Ойрдуудыг узэн ядах кампанит ажлыг зика энх болд, женко баттулга, баабар, цэнддоо, шог зураач доржготов зэрэг хумуус тэдний хурээнийхэн манлайлж ирсэн. Торийн хууль цааз таг дуугуй байгаа шуу. Тор нь, хууль цааз нь арга хэмжээ авдаггуй юм бол бид оорсдоо арга хэмжээ авна шуу.
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
    • бөөс чинь алуулах нь өмхий дөрвөд
      2024 оны 01 сарын 10
    • зочин
      ямар арга хэмжээ авах гэж бослого гаргах юмуу
      2024 оны 01 сарын 10
  • Зочин (202.179.25.243)
    Урианхайчууд тэгээд юу болох уу?
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.196)
    Зүгээр л ард түмнийхээ дунд чулуу хаяв уу?халхаа Муусайн далд орморууд.
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
    • Буриад зон
      Зөв сэдвийг хөнджээ Энэ сайхан нутагтаа эвтэй сайхан амьдарья
      2024 оны 01 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө
    1 цаг 8 мин
  • Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрнэ
    2 цаг 6 мин
  • Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 56 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ
    5 цаг 3 мин
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
    5 цаг 58 мин
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
    6 цаг 41 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
    6 цаг 50 мин
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
    7 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан, үүлшинэ
    7 цаг 16 мин
  • БНТУ-ын эрүүл мэндийн сайд Проф.Др.Кемал Мемишоглу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
    20 цаг 43 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • М.Энхжаргал ялалт байгууллаа
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Амттай wrap
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 13 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
24 баримт
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК