зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдүүд хана туурга нь мөөгөнцөртсөн, галлаж халаадаг, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй сургуульд суралцаж байна

2024-1-31
0
ЖИРГЭХ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир болон Хамтарсан багийн гишүүд, Зүүн тайгын цаатан иргэдтэй уулзаж, өнгөрсөн 2023 онд гарсан зөрчил, мэдээлэлтэй танилцан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх, хүүхдийн сурч боловсрох, газар эзэмших зэрэг эрхтэй холбоотой тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, гомдол, мэдээлэл хүлээн авлаа.

Цагааннуур сум нь 2024 хүн амтай. Газар нутгийн 96 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосноос үүдэн нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгардаг, ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг байна. 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ЕБС-ийн сурагчдын эрхийн хэрэгжилтийг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж байна

Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй. Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөндсөн юм.

Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэлээ.

Нутгийн удирдлага, иргэдийн зүгээс орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн хөгжлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, цаатан иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоор хангах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хураамжийн тодорхой хувийг орон нутгийн хөгжилд зориулах зэргээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж, аялал жуучлал хөгжүүлэх ёстойг Комисст илэрхийлсэн юм.

Ажлын хэсэг Комисст ирүүлсэн мэдээллийн мөрөөр Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд таслан зогсоох, арилгуулахад зорилгоор хяналт шалгалт хийлээ.

Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 521 хүүхэд 2 ээлжээр суралцдаг.

Усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна.

Тус суманд 2024-2026 онд 320 хүүхдийн шинэ сургууль барихаар улсаас төлөвлөж, эхний санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суутгасныг Комисс сайшааж байна.

Гэвч сургуулийн барилга, байгууламж барих ажил 3 жил дамнаж үргэлжлэх нь сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Сургуулийн дотуур байрыг 2017 онд шинээр ашиглалтад оруулсан. Нийт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2023-2024 оны хичээлийн жилд 166 хүүхэд хүлээн авсан нь нэг хүүхдэд ногдох норм стандарт зөрчиж буй явдал юм.

Ажлын хэсэг дээрх хяналт шалгалтаас гадна Цагааннуур сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хүний эрхийн мэдлэг ойлголт олгох сургалтыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин хамтран зохион байгууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
"Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    15 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    26 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    51 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    59 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    1 цаг 6 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    1 цаг 9 мин
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
    1 цаг 24 мин
  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө
    1 цаг 28 мин
  • Хиймэл оюун ухаан ба Studio Ghibli-ийн бүтээсэн хөлбөмбөгийн шинэ трэнд
    1 цаг 29 мин
  • БҮТ: Тэтгэврийн талаарх даалгаврын агуулга X ангийн нийгмийн ухааны номд байгаа
    1 цаг 50 мин
  • Мартин Чунгон: НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал
    1 цаг 51 мин
  • Элсэлтийн шалгалтад УТАС авч орсон долоон шалгуулагчийн оноог тэглэжээ
    2 цаг 5 мин
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
    2 цаг 14 мин
  • Монголын жүдочид 93 орноос 15 дугаар байрт жагслаа
    2 цаг 26 мин
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 46 мин
  • Эрэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын багийн эсрэг хийнэ
    2 цаг 59 мин
  • БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар хүнддээгүй, агуулга зөрөөгүй байна
    3 цаг 10 мин
  • "НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
    3 цаг 16 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    3 цаг 23 мин
  • Элсэлтийн шалгалтад 171 сурагч 800 оноо авчээ
    3 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational

  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК