"Хөгжлийн банкны" гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал 11 өдрөө үргэлжилж байна. 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн. Ийнхүү өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны 15 цагт шүүхийн шийдвэрийг нээлттэй танилцуулах юм.