зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Сарантуяа: Монгол төр таниар дутна

2024-6-04
0
ЖИРГЭХ

"Өглөө бүр сонгуулиа өгнө дөө" гэсэн чин хүсэлтэй сэрэхэд ердөө сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан нэг мэдээллийг харж байна. Энд бичсэнээр өнөөдрийн байдлаар гадаадын 31 улсад Монгол Улсын 2459 бүртгэгдсэн сонгогчид байна гэжээ. (Гэхдээ энэ мэдээллийг 2024 оны 5 дугаар сарын 28-ний өдөр гэж тодотгож оруулжээ.). Үүнээс хойш өдрийг нь тоолохоор 7 хоногийн өмнөх мэдээлэл байна. Харин яг өнөөдрийн байдлаар 3921 иргэн бүртгэлтэй байна. ( 2024 оны 6 дугаар сарын 4- ний өдрийн байдлаар).

Миний амьдарч байгаа Осака хотод Монгол Улсаас Япон улсад суух Ерөнхий консулын газар бий. Тус Ерөнхий консулын газарт Кансай бүсийн 7 муж, Чюүгокү бүсийн 5 мужид ажиллаж, амьдарч байгаа нийт 1777 иргэн харьяалагдана гэсэн үг. Энэ мужуудын нэрсийг жагсаавал; Мие, Шига, Киото, Осака, Хёого, Нара, Вакаяама, Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи зэрэг нийт 12 муж байна.

Эдгээр мужуудад амьдарч, ажиллаж суралцаж байгаа иргэд 6 дугаар сарын 20, 21, 22, 23- ны өдрүүдийн 07:00- 22:00 цагийн хооронд Токио дахь Элчин сайдын яам болон Осака дахь Ерөнхий консулын газарт биеэр ирж саналаа өгнө.

Биеэр ирнэ гэдгийг онцлоод байгаа шалтгаан нь сонгогчид мэдээллээ дутуу ойлгосон байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн саналаа цахимаар өгнө гэж бодож. Цахимаар гээд байгаа нь бүртгүүлэх үйл явцаа андуураад байгаа аж. Тодруулж хэлбэл, та сонгогчдын нэрсийн жагсаалтад багтахын тулд https://election.burtgel.gov.mn/ request хаягаар ороод бүртгэлийн маягт татан авч бөглөөд гадаад паспорт болон эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг osaka@mfa.gov.mn цахим шуудангаар ирүүлж болно. Цаг завтай бол өөрсдөө биечлэн ирж болно, энэ бол таны сонголт юм. (БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2024 оны 5 дугаар сарын 06 -наас 6 сарын 15 -ны өдөр хүртэл).

Энэ удаа сонгогчид юуг анхаарах хэрэгтэйг бодит байдалтай холбож тайлбарлах гээд оролдъё. Ерөнхийдөө гадаад улсад амьдарч байгаа иргэдийн хувьд саналаа өгөхийн тулд очих газар нь хол, газраа мэдэхгүй, зардал өндөр гардаг аж. Жишээ нь, эндээс хамгийн хол орших Хирошима мужаас нэг сонгогч ирлээ гэж тооцоход Монгол мөнгөөр ирж очихын зардалд 150-200 мянган төгрөг албан бусаар тооцогдож байна. Тэгэхээр энд ажиллаж байгаа иргэдийн хувьд цагийн нөхцөл байдал, ажил үүргийн хуваарь өөр бөгөөд санхүүгийн хувьд хүндрэлтэй болоод байгаа юм.

Тиймээс цаашдаа гадаадад байгаа иргэдээ сонгуульд идэвхтэй ирц бүрэн оролцуулахын тулд өнөө яриад байгаа цахим үндэстэн гэсэн нэршлээ ашиглаж emongolia.mn апп -даа суулгаж өгмөөр байна. Энэ бол маш зөв санаачилга гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл , тоолдог таван төгрөгөөсөө болоод сонгуулиа өгч чадахгүй байдал харагдаад байна. Гадаадад амьдарч байгаа олон иргэд бүгд цагийн ажил хийж амьдралаа залгуулдаг. Цагийн ажил хийж үзээгүй нэг ч хүн байхгүй дээ.

Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч УИХ- ын Сонгуулийн санал хураалт өдөр бүр болохгүй, дөрвөн жилдээ нэг л удаа болно. Ийм боломж байгаад иргэд баярлах хэрэгтэй юм. Учир нь, та өөрийнхөө ирээдүйг сонголцоход гар бие оролцоно гэсэн үг.

Үндсэн хуулиар олгосон БҮРЭН ЭРХЭЭ ЭДЛЭХ БҮТЭН БОЛОМЖ гэж ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр таны, миний, та бүхний үр хүүхдийн саналаар МОНГОЛ ТӨР ДУТАЖ байна.

Тиймээс өнөөдрөөс эхлээд гадаадад амьдарч байгаа Монгол иргэд Төрийн сонгуульдаа идэвхтэй, зүрх сэтгэл, цаг заваа гаргаад хүрээд ирээрэй. Тус тусынхаа амьдарч байгаа газрынхаа Элчин сайдын яам, Консулын газрынхантайгаа найзалж нөхөрлөөд, асууж сураглаад байгаарай. Тэд саяхан Сонгуулийн тухай хуулиар сургалтад хамрагдсан, мэдээлэл их байгаа шүү. ЕРДӨӨ 12 ХОНОГИЙН ХУГАЦАА ҮЛДЖЭЭ. Хэдүүлээ наадам, цагаан сараа тэмдэглэхдээ яаж ийгээд холоос ч хамаагүй хүрээд ирдэг. Ганцхан өдрийнхөө ажлыг зохицуулаад ирээрэй. Миний хувьд Сонгуулийн хуулийн талаарх мэдээллийг та бүхэнд өнөөдрөөс эхэлж тасралтгүй хүргэж, сайн дурын ажилтны үүргийг гүйцэтгэе.

СОНГОГЧ ТАНЫ ЭРХИЙГ ҮЛДЭЭЕ.

Осака хот.

Сэтгүүлч В. Сарантуяа

2024. 06.04

0
ЖИРГЭХ
Санал болгох
Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    13 цаг 34 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    13 цаг 35 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    14 цаг 19 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 10 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    15 цаг 46 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    15 цаг 56 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    17 цаг 10 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 22 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    17 цаг 30 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    18 цаг 20 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    19 цаг 1 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    19 цаг 8 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    19 цаг 42 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    19 цаг 53 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    20 цаг 31 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    20 цаг 58 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 9 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    21 цаг 19 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    21 цаг 37 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    21 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК