Ялагч нь НҮБ-ын экологийн хөтөлбөрийн төлөөлөгч, нүүр царай болдог "Miss earth 2012" тэмцээнд Монголоос Азийн супер модель Т.Батцэцэг оролцож байна. Энэ тэмцээн Филиппин улсад болж байгаа бөгөөд ирэх ням гараг буюу 11-р сарын 25-нд ялагчаа тодруулах юм. Тэрбээр одоогоор ямар нэг шагнал аваагүй байна. "Miss earth 2012"-ын урьдчилсан тэмцээнүүдэд амжилттай оролцож, оноо авсан орон орны гоо бүсгүйчүүдийн зургийг үзнэ үү.
Фэйсбүүк хуудсаар явуулсан олон нийтийн санал асуулгад Венесуэлийн мисс 25,667 саналаар нэгдүгээр байрт /алт/оржээ. Харин хоёрт Тайландын мисс 22,326 санал /мөнгө/, гуравт Коста-Рикагийн мисс 18,817 санал /хүрэл/ авчээ.
Үндэсний шилдэг хувцастай оролцогчоор Тайландын мисс тодорчээ. Мөн Өмнөд Африкийн оролцогч мөнгө, Малайзын оролцогч хүрэл медаль хүртжээ.
Үдшийн даашинзтай үзэсгэлэнт бүсгүйчүүдийг Гуатемалагийн мисс хатагтай тэргүүлжээ. Харин өмссөн даашинзаараа Тайландын мисс мөнгө, Норвегийн мисс хүрэл медаль авсан байна.
Тэгвэл усны хувцастай шилдэг оролцогчоор Парагвайн мисс тодорчээ. Мөнгөн медаль- Норвегийн мисс, хүрэл медаль- Аргентиний мисс.
Мөн авъяаслаг миссээр Малта, Гондурас, Малайзын бүсгүйчүүд шалгарсан байна.

Б.Баяр