Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Орон нутгийн сонгуулийг тойрсон будлиан

2012-11-22
0
ЖИРГЭХ
374419_300602986708379_464163196_nОрон нутгийн сонгууль амжилттай болж дууслаа. СЕХ-ноос орой 23.00 цагаас ирцийн талаар мэдээлэл өгөх байсан хэдий ч хойшилсон. Харин улс төрийн томоохон хүчнүүд албан бус эх сурвалжийн мэдээгээр ялсан тойргуудаа зарласан. Харин өглөөний 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл явагдсан сонгуулийн үеэр ямар зөрчил гарсан талаар 24 баримтыг хүргэж байна.
1. Сонгуулийн анхны зөрчил. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд хүн нэмэглэж санал өгсөн будлиан гарчээ. Учир нь тус дүүргийн 11 дүгээр байранд оршин суух иргэний гэр бүлд санал өгөх насны дөрвөн хүн байдаг бөгөөд санал өгөх хуудсаа хартал таван хүн санал өгсөн байжээ.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нэр дэвшигчийг жагсаалтаас хассан зөрчил гарсан гэж намыг ажиглагч мэдээллэсэн бол хэсгийн сонгуулийн хорооны дарга энэ талаар “мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.
3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар багийн 17 дугаар сонгуулийн хэсгийн хороонд санал өгөхөөр ирсэн иргэнд МАН-аас нэр дэвшигч Пүрэвжавын төлөө санал өгөхийг захиж байгаа гэсэн бичлэг цацагдсан.
4. Мөн энэ тойрогт сонгуулийн өглөө намуудын ажиглагч нарын санал авах байран дээр ирэхэд саналын хуудас хадгалсан сейфны лац алдагдсан байсан гэсэн мэдээлэл гарсан.

5. Харин энэ талаар тус аймгийн Сонгуулийн хорооны дарга Түвшинбаяр “Ямар нэгэн асуудал гараагүй. Бид мэдээллийн дагуу шалгасан. Сонгуулийн үеэр нэгнээ гүтгэх гэсэн будлиан үүсгэх гэсэн асуудал гардаг шүү дээ”  гэсэн тайлбар өгсөн. 29629_423495941049139_279832296_n
6. Өвөрхангай аймгийн хэмжээнд хуулийн дагуу өглөөний 07.00 цагаас 106 хэсэг дээр санал авах ажиллагаа эхэлжээ. Харин өглөөгүүр тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг принтер нь гацаж шатсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас хурууны хээ таних машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан аж.
7. Дорнод аймгийн Баян-уул сумын ИТХ-д ИЗНН-аас нэр дэвшигч Цагааны Ганболд, Пэрэнлэйн Оюунтуяа нарын нэрийг саналын хуудсаа хэвлэхдээ мартаад хэвлүүлчихсэн зөрчил гарсан.
8. Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “тухайн нам нь гомдол гаргах эрхтэй, гомдлыг хаана гаргах вэ гэхээр Дорнод аймгийн сонгуулийн хороонд гаргана. Дорнод аймгийн сонгуулийн хороо нь яагаад бүртгээгүй вэ гэдэг тайлбараа өгөх ёстой. Ингээд маргаан үүсэх байх. Хэрвээ тэр маргаан үүсээд шүүхээр яваад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна” гэсэн юм.
9. Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сумдуудад ирц бүрдэхгүй байсан тул сонгуулийн хорооноос нь цагаан хоолойгоор сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалан машинтай явсан.  
10. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын хэсгийн хороонд саналын автомат машин гацжээ.
29629_423495941049139_279832296_n11. УИХ болон орон нутгийн сонгууль зэрэг явагдаж байгаагаараа онцлог болж буй Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 45 дугаар хэсгийн хороонд есөн саналын хуудас хүчингүй болсон байна. Тодруулбал, саналын хуудас бөглөж чадахгүй буруу бөглөсөн долоон иргэн байсан бол бичиг үсэг тайлагдаагүй  21-25 насны хоёр иргэн ирсэн байна. Эдгээр иргэдийн саналыг өгүүлэхийн тулд итгэмжлэх хүнийг дуудаж саналыг өгүүлжээ.
12. Мөн энэ дүүрэгт иргэд саналаа өгөх явцдаа машинаар хүн зөөж байна, хэсгийн ахлагч зугтлаа гэх зэрэг утсаар нэг нэгийгээ матсан мэдээлэл өгч байгаа ч ихэнхи нь худал мэдээлэл гэдгийг сонгуулийн хэсгийн хорооныхон тайлбарласан.
13. Мөн Баянзүрхэд АН ялагдахаа мэдээд ирцийг санаатай тасалдуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Учир нь АН-ынхан санал өгөхөөр ирсэн хүмүүсийг буцааж байсан аж.  
14. Ард иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр гэж зарлаж, олон нийтийн газруудыг хааж, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Гэтэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Cheers” кафе, “Наран” хүнсний  дэлгүүр нууцаар архи зарж иргэдэд үйлчилж байсан.
15. Дорноговь аймгийн тойрогт иргэний үнэмлэхтэй холбоотой зөрчил илэрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан шийдвэрлүүлжээ.
16. Баян-Өлгий аймагт цаг агаарын байдал таатай байгаа ч ганц нэг сумын даваа, гүвээ хаагдах нөхцөлтэй байгаа аж. Тиймээс онцгой комиссоос сонгогчдыг машин, унаагаар зөөсөн.
17. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбуланд сонгуулиа өгөх гэсэн иргэд автобусаа хүлээн зогссон аж. Тэд нийтийн тээвэр хүлээж бараг цаг гаруй зогсч байгаа бөгөөд Хужирбулангийн цэргийн ангид очиж саналаа өгөх ёстой юм байна. 29629_423495941049139_279832296_n
18. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18-р хорооны Эрлийн-40, Гангарын-40-р байрны оршин суугчид саналаа өгч чадахгүй байна гэнэ.  Учир нь дээрх  хоёр байрны оршин суугчдад цахим үнэмлэх олгохдоо тухайн хорооны иргэний бүртгэлийн ажилтан Эрлийн-40, Гангарын-40-р байр гэж тус тусд нь бичилгүй зүгээр л 40-р байр гээд биччихсэн аж. Үүнээс үүдэн  хаяг давхардаж, цахим үнэмлэхээ ч тарааж чадахгүй, иргэд саналаа ч өгч чадахгүйд хүрсэн байна.
19. Иргэний цахим үнэмлэхээ дөнгөж өчигдөр авсан иргэн үнэмлэхийг нь хэсгийн хорооны компьютер таниагүйгээс болж саналаа өгч чадаагүй явдал Сүхбаатар дүүргийн 35 дугаар хэсгийн хороонд гарчээ.
20. Орон нутгийн сонгуулийн энэ өдөр иргэдээс тог цахилгаан тасарсан гэх гурван гомдол ирсэн байна. Дээрх тохиолдол хөдөө орон нутагт гарсан бөгөөд СЕХ-ноос аймгийн цахилгаан түгээх  газартай холбогдож  түргэн шуурхай засч янзлахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн иргэд санал унших машинтай зөв харьцаж чадаагүйгээс машин саатах асуудал гарсан байна.
21. Аймаг дүүргийн орон нутгийн хэсгийн хороодын санал авах хэсгийн хорооны байр зарим газарт дөрвөн давхарт, эсвэл уулын орой руу өгсч байрласан байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Сургуулийн заал, санал авах боломжтой байр нь дөрвөн давхарт байрлаж байгаа зайлшгүй нөхцөл байдал тулгараад байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай хүмүүс дээшээ өгсч чадахгүй үүрүүлж гарах зэрэг хүндрэл тулгарч байна. Дээрх асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд эл байдлаас үүдэн зарим иргэд саналаа өгөхгүй буцаж байгаа тохиолдол гарч байсан.
29629_423495941049139_279832296_n22. Хамгийн олон оршин суугчтай дүүрэг бол нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1400 орчим цахим үнэмлэх алдаатай хэвлэгдэн буцаагджээ. Үүнээс гадна зарим оршин суугчдын хаяг дээр давхардсан бүртгэл хийгдэж, ам бүлд нь хүн нэмэгдсэн гэх зэрэг зөрчил илрээд байгаа юм байна.
23. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт УНО 39-60 улсын дугаартай саарал өнгийн жийп машинтай хүмүүс “МАН-ын төлөө саналаа өгөөрэй” гэж 10 мянган төгрөг тарааж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсэн юм. Уг машинд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн тус машинд сууж явсан гэнэ.
24. Баянгол дүүргийн 33 дугаар хэсгийн хороонд техникийн саатал гарснаар сонгогчдын сонгох эрх зөрчигдөж, санал өгөх боломжгүйгээр сонгуулийг дуусгасан байна.
Б.Даваа

image

Орон нутгийн сонгууль амжилттай болж дууслаа. СЕХ-ноос орой 23.00 цагаас ирцийн талаар мэдээлэл өгөх байсан хэдий ч хойшилсон. Харин улс төрийн томоохон хүчнүүд албан бус эх сурвалжийн мэдээгээр ялсан тойргуудаа зарласан. Харин өглөөний 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл явагдсан сонгуулийн үеэр ямар зөрчил гарсан талаар 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Dajkino (180.149.97.1)
    Step Up 4, Total Recall Кинонууд-Ийг Монгол хэлээр үзэхийг хүсвэл Дажкино.ком ороорой..
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • ББ (202.179.10.158)
    МАН-ЫН СҮЙРЭЛ ХАЯАНД ИРЛЭЭ, УЛААН МАРКСИСТУУДЫГ ҮНДСЭЭР НЬ ЗАЙЛУУЛАХ НЬ МОНГОЛ ХҮН БҮРИЙН ҮҮРЭГ ШҮҮ
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • (103.10.23.127)
    МАН ХӨДӨӨГИЙН ХҮМҮҮСТ МӨНГӨ ӨГСӨН ДӨӨ МУУ ЛУЙВАРЧАН НАР ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    14 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    20 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    44 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    1 цаг 10 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    1 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    1 цаг 46 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    2 цаг 6 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    2 цаг 9 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    2 цаг 25 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    4 цаг 12 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    4 цаг 23 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    4 цаг 33 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    5 цаг 39 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    5 цаг 40 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 57 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    6 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    6 цаг 42 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    7 цаг 1 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    7 цаг 11 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК