Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёрдугаар Үндсэн хуулийн тухай ОНЦЛОХ таван баримт

2024-11-19
0
ЖИРГЭХ

Өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Үүнээс хойш Үндсэн хуульд 1940, 1960, 1992 онд өөрчлөлт орсон байдаг. Энэ жил Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан 1940 оны Үндсэн хууль буюу хоёрдугаар Үндсэн хуулийн тухай онцлох таван баримтыг хүргэж байна.


БАРИМТ 1

Анх Шүүх яамны сайд Г.Цэрэндорж 1924 оны Үндсэн хууль хоцрогдсон байна, бид үндсэн хуулиа шинэчлэх шаардлагатай байна гэх саналыг гаргаж байв. Тухайлбал,

  • Нэгдүгээрт, Үндсэн хуулийн зүйлд феодал, лам нарын ёс журам байгуулалтын нөлөө хэвээр байна.
  • Хоёрдугаарт, Үндсэн хуульд засаг төрийн байгуулалт тодорхой гараагүй байна.
  • Гуравдугаарт, Ардын хувьсгалаар олсон эрх чөлөө, төрийн бодлого бүрхэг байгаа учир 1924 оны Үндсэн хуулийг халах ёстой хэмээн үндэслэл гаргасан.

Үүний зэрэгцээ шинээр боловсруулах үндсэн хуульд гурван зүйлийг зайлшгүй тусгах шаардлагатай хэмээн саналаа хэлсэн.

  1. Шинэ үндсэн хуульд Феодалын үзэл суртлыг устгаж, эсэргүүцсэн чанарыг хадгалах.
  2. Шүүх прокурорын байгууллагын байгуулалтыг тусгах.
  3. Улсын сүлд тэмдгийг үндэсний хөгжил байдалтай уялдуулан өөрчлөх хэрэгтэй гэсэн байдаг. 

1939 оны аравдугаар сарын 12-ны өдөр МАХН-ын төв хорооны тэргүүлэгчдийн 14 дүгээр хурал хуралдсан. Хуралдаанаар хоёр үндсэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, 1924 оны Үндсэн хууль цаг үеийн шаардлагад нийцэхээ больсон байна. Иймд 1940 оны хоёрдугаар сард УИХ-ыг хуралдуулах бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн. Төсөл боловсруулах комиссын даргаар Маршал Х.Чойбалсанг томилсон. Үүнээс сарын дараа буюу 1939 оны арваннэгдүгээр сард Улсын бага хурлын тэргүүлэгчид сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор УИХ-ын төлөвлөгөө боловсруулах 35 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулсан байдаг. Ийнхүү 1939 оны арванхоёрдугаар сар гэхэд Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан байдаг. 

БАРИМТ 2

1939 оны арваннэгдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн комиссын анхдугаар хурал болж, таван ажлын дэд хэсгийг байгуулсан. 

  1. Улсын нийгэм зохион байгууллалтын комисс
  2. Улсын зохион байгуулалтын комисс 
  3. Сонгуулийн журмын тухай комисс 
  4. Шүүх ба прокурорын комисс 
  5. Ард иргэдийн үндсэн эрх, үүргийн тухай комисс

Ийнхүү Үндсэн хуулийн төслийг 22 хоногийн хугацаанд боловсруулж бэлэн болгосон. Үүний дараа сайд нарын зөвлөл, Улсын бага хурлын тэргүүлэгчдэд хүргүүлсэн. 1939 оны арванхоёрдугаар сарын 4-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид, сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх шийдвэр гаргаж байжээ.

БАРИМТ 3

Үндсэн хуулийн төслийг 1939 оны арванхоёрдугаар сард боловсруулж дууссан байдаг ч 1940 оны дөрөвдүгээр сарын 16-20-ны хооронд хэвлэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийг хэвлэтэл 124 хоног удсан. Учир гэвэл, 1939 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн төслийг боловсруулах комисс байгуулагдсан. Энэ өдрөөс дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс 1940 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд Маршал Х.Чойбалсан ЗХУ-руу айлчилсан. Айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг Зөвлөлтийн талд шийдвэрлүүлэхээр тавьсны нэг нь БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн төслийн талаар санал зөвлөгөө авах явдал байсан. Энэ Үндсэн хуулийн төслийн нэр бол Хувьсгалт БНМАУ. 13 бүлэг 122 зүйлтэй хуулийн төсөл юм. Энэ төслийг тусгайлан үзэж зөвлөгөө өгөх комиссыг гаргасан. Энэ комисс Үндсэн хуулийн төсөлд хэд хэдэн дүгнэлтийг хийсэн. 

  • Нэгдүгээрт, Монголчуудын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл бол Зөвлөлтийн Үндсэн хуулиас механикаар хуулбарласан байна. Энэ бол буруу.
  • Хоёрдугаарт, Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын эрх үүргийг хольсон байна гээд 21 зүйл заалтын өөрчлөхийг өөрчилж, хасахыг нь хассан байна.

Ингээд 12 бүлэг 95 зүйлтэй шинэ хуулийн төслийг гаргаж ирсэн. 1940 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад Зөвлөлтийн оролцоо их байсныг эндээс харж болох юм. 

БАРИМТ 4

1940 оны зургаадугаар сарын 20-ны 17:00 цагт Бөмбөгөр театрт Улсын наймдугаар их хурал болсон. Наймдугаар хурлыг Маршал Х.Чойбалсан нээж үг хэлсэн байдаг. УИХ-ын тэргүүлэгчдэд мөн л 36 хүнийг томилсон. Харин хүндэт тэргүүлэгчдэд Болгар, Германы комисстуудыг тавьж байдаг нь тухайн цаг үеийн байдалтай холбоотой аж. 

Ийнхүү Үндсэн хуулийг батлахад нийт 532 төлөөлөгч ирэхээс 483 төлөөлөгч ирсэн. Үүний 399 нь эрэгтэй, 84 нь эмэгтэй. Бичиг үсэг үл мэдэх 93 хүн. Нэг хүний хуралд суух эрхийг хасан хөөн явуулсан. Тэр хүн бол Өмнөговь аймгийн Мийгаа гэх нэртэй хүн байжээ. Түүнийг 1932 оны бослогод оролцож явснаа нуусан нь илэрсэн тул хуралд суух эрхийг хассан аж. Ийнхүү Үндсэн хуулийг төслийг хэлэлцэв.

БАРИМТ 5

1940 оны зургаадугаар сарын 30-нд Ю.Цэдэнбал Үндсэн хуулийн төслийг зүйл бүрээр нь уншиж, Үндсэн хуулийг баталсан. 1940 оны Үндсэн хуулийг Х.Чойбалсангийн Үндсэн хууль хэмээн нэрлэх нь бий. Х.Чойбалсангийн Үндсэн хууль бол 1924 оны Үндсэн хуулийг залгамжилсан шинжтэй, социалист хэв маягтай, программист шинтэй аж. 

Үндсэн хуульд шүүх, прокурорын байгуулалтын талаар шинэ зүйл орсон. Үүнийг долоодугаар бүлэг болгон тусгажээ. Үндсэн хуульд МАХН-ын нийгмийн бүх байгууллагуудыг удирдан жолоодох эрхийг хуульчилсан байдаг. Мөн 1924 оны хуульд байхгүй цоо шинэ зүйл, заалт орж ирсэн нь БНМАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх журам. Ийм өөрчлөлтүүд орсон байдаг. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.50)
    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
    2024 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    5 цаг 13 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    5 цаг 15 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    5 цаг 17 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    6 цаг 48 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    9 цаг 13 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    9 цаг 21 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    9 цаг 40 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    9 цаг 51 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    10 цаг 52 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    11 цаг 27 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    11 цаг 39 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    12 цаг 52 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    12 цаг 57 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК