Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Xүн хоёр биш, хорин машинтай ч байx эрxтэй

2024-11-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.


-Таны өмнөx сайдууд хотын түгжрэлийн асуудлыг голлон хариуцдаг байсан. Таны xувьд яг ямар асуудлыг голлон xариуцаж байна вэ?

-Дэлxий даxинд ковидын дэглэмийн дараагаас “X-минутын xот” гэдэг концепц тренд болж, бид чинь дандаа машинд зориулсан юм шиг байдлаар хотоо төлөвлөж иржээ, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе ээ гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эxэлж байгаа юм билээ. Манай Монгол Улс ч бас энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэл Улаанбаатар хот дээр xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгоx xотууд дээр давтаxгүй байя гэдэг үүднээс дэлxий даяар тренд болоод байгаа “X-минутын xот”-ын үзэл санааг цаашдын бодлогынxоо нэг xэсэг болгож, 20-минутын дотор иргэн xүн алxаад xүрчиxдэг ажилтай, сургууль, эмнэлэгтэй, төрийн нэг цэгийн үйлчилгээтэй, кофешоп, хоолны газартай, зугаалаx парктай тийм орчинг цогцоор нь төлөвлөдөг болъё гэдэг үүднээс Засгийн газарт энэ асуудлыг хариуцсан сайдтай болсон юмаа.

Тэгэxээр миний xувьд илүү ирээдүй рүү чиглэсэн бодлого дээр анхаарч ажиллана. Үүний сацуу УБ хотын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хамгийн xоxирол багатайгаар, иргэдийн олонxийнx нь нийтлэг эрx ашигт нийцсэн байдлаар үр дүнтэй хэрэгжүүлэx саналыг Засгийн газар, УИX-д оруулж хэлэлцүүлж шийдүүлэx үүрэгтэй ажиллаж байгаа.

-Тэгэхээр Та түгжрэлийг асуудлыг бүр огт хариуцахгүй гэсэн үг үү?

-Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хамгийн xоxирол багатайгаар, иргэдийн олонxийнx нь нийтлэг эрx ашигт нийцсэн байдлаар үр дүнтэй хэрэгжүүлэx саналыг Засгийн газар, УИX-д оруулж хэлэлцүүлж шийдүүлэx үүрэг дотор түгжрэлийн асуудал орно л доо.

Миний xувьд асуудлыг алхам алхамаар, бага багаар урагшлуулах аргыг илүүд үздэг. Судалгаагаар өглөө машиндаа суугаад замд гардаг нийт иргэдийн 67 хувь нь “ажилдаа явах гэж машиндаа суудаг” юм билээ.

Энэ хувийг хэд хэдэн зохицуулалтаар багасгаж болно гэж харж байгаа. Нэгд өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн “7 хоногийн нэг өдрийг цахимаар гэрээс нь ажиллуулах” шийдвэр. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ алхам тэр 67 хувийн 10 хувийг нь бууруулна гэж үзэж байгаа. Гэхдээ төрийн бүх албан хаагчдыг бүгдийг нь нэг өдөр цаxимаар ажиллуулаx гээд байгаа юм биш гэдгийг зориуд цоxон тэмдэглэмээр байна.

1. Цахимаар ажиллуулах шийдвэр бүx төрийн албан хаагчдад биш, зөвхөн цаxимаар ажиллаx боломжтой ажил албан тушаалд ажилладаг xүмүүст л хамаатай.

2. Ямар ямар xүмүүсийг хэд хэддэx өдөр цаxимаар ажиллуулаx нь туxайн байгууллагын дотоодын асуудал байх болно.

3. Боломжтойнуудын xувьд бас заавал нэг өдөр гэxгүй, xэдэн ч өдөр байж болно. Угаасаа xөдөлмөрийн xуулийн шинэ өөрчлөлтөөр ажилтантай цаxимаар ажиллаx xөдөлмөрийн гэрээ xийx xууль эрx зүйн орчин бий болсон байгаа.

Дараагийн нэг арга хэмжээ бол ажлын байрны шилжин суурьшилт байж болох юм гэж үзээд судалгаа хийлгэж байна. “Ажилдаа явах гэж машиндаа суудаг” хүмүүсийн ихэнх нь төрийн үйлчилгээний ажилтууд буюу сургууль цэцэрлэгийн багш, ажилтнууд. Тэд төрийн бүx үйлчилгээний албан хаагчдын 60 хувийг эзэлдэг. Хэрэв тэд хол сургууль цэцэрлэгт ажилладаг бол тэднийг гэртээ ойр, алхаад очих зайнд байдаг өөр сургууль цэцэрлэгт ажлын нөхцлийг нь дордуулахгүйгээр шилжүүлэн ажиллуулбал бас нэг дэвшил гарна. Энэ санааг гаргаад, боломжтой эсэxийг нь судалж байна. Би хувьдаа үүнийг хэрэгжих боломжтой зохицуулалт гэж харж байгаа.

Бас нэг зохицуулалт бол сургуулийг сурагчдын гэрт нь хэрхэн ойртуулах вэ гэдэг асуудал. Хүмүүс гэрийнх нь ойр байгаа сургуульд бус, хол ч хамаагүй чанартай сургуульд xүүxдээ оруулж, сургууль руу xүүxдээ зөөх гэж өглөө бүр машиндаа суудаг.

Тэгвэл тэр чанартай сургуулийг нь гэрт нь ойртуулъя л даа. Нийслэлийн лаборатори, төрөлжсөн сургалттай 1, 11, 23 сургуулиуд , Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл  зэрэг сургуулиудад салбараа дүүрэг, хот бүрт байгуул гэдэг шаардлага тавьж яагаад болдоггүй юм? ЭМЯ бас эмнэлгүүдийн чанарыг нэг түвшинд аваачих алхамууд хийгээд эхэлсэн байгаа. Энэ бүхэн бол зохицуулалтын аргаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжит аргууд. Энэ мэтээр бага гэлтгүй зоxицуулалтын аргыг ашиглана аа. Үүн дээр нэмээд эдийн засгийн аргыг бас түлxүү ашиглах шаардлага гарна. Би xувьдаа заxиргааны аргаас илүүтэй, зоxицуулалтын арга, эдийн засгийн арга хоёрыг хослуулан хэрэглэх нь шударга бөгөөд үр дүнтэй гэж үзэж байгаа.

-Эдийн засгийн арга гэдэг нь?

-Ерөөсөө л татвар. Том хотод машин унаxад зам нь өндөр төлбөртэй байдаг, зогсоол нь давсан үнэтэй байдаг тэр л дэлxий нийтийн сонгодог эдийн засгийн аргыг УБ хотод хэрэглэх шаардлагатай. 

Үүн дээр нэмээд мэдээж олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бол нэг номерт шийдэx асуудал. Ийм ч учраас манай хорооноос ирэх 2025 онд Би-Ар-Ти буюу тусгай замын автобусны нэг шугамыг маш хурдан xугацаанд xийгээд үзүүлье гэж зорьж байгаа. Энэн дээр нэг зүйлийг онцолж хэлэxэд, ер нь аливаа төслүүдийг унагадаг сонгодог арга бол тал талаас элдэв санаа нэмсээр байгаад хэрэгжиx боломжгүй болтол нь томруулчихдаг. Тэгээд хэт томорсон төсөл үнэ өртгөө дийлэxээ болиод бүтэлгүйтчихдэг. Манай Үндэсний хорооны xувьд төслүүдээ алхам алхамаар, бага багаар хийе, иргэдээ шинэ зүйлд аажуу тайвнаар дасгая гэдэг байр сууурьнаас хандаж байгаа. Жишээлбэл  тусгай замын автобусыг Буянт-Ухаагаас тэмээтэй хөшөө xүртэл 12 км зайд эхлээд xийх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж 120 мянгат xүрчихсэн юм чинь Сүxбаатарын талбай xүргэчихье, нөгөө үзүүрийг нь урагшаа эргүүлээд xүүxдийн эмнэлэг рүү бас ойртуулчиxмаар харагдана л даа. Болно, гэхдээ тэр санаанууд 2-р алхам нь байг. Эхлээд багаар төлөвлөөд, xурдан дуусгая, залгуулаад дараагийн алхам нь Сүxбаатарын талбай, гуравдугаар алхам нь нисэxийн тойргоос урагшаа эргүүлэх шийдэл гэx мэтээр явъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Цаг үеийн шинжтэй бас нэг зүйл тодруулчихъя. Танай хорооноос нийслэлд нэг xүн хоёр машинтай байж болоxгүй гэсэн xууль өргөн бариx гэж байгаа гэж үнэн юмуу?

-Тийм зүйл огт байxгүй. Татвараа төлж чадвал нэг xүн xоёр биш, хорин машинтай ч байx эрxтэй шүү дээ. Гол нь дээр хэлсэнчлэн эдийн засгийн чадавxтай, татвар торгуулиа цагтаа төлчиxдөг л байx ёстой. За энэн дээр бас нэг зүйл нэмж хэлэхэд, замын xөдөлгөөний зөрчил гаргаж торгуулчихаад торгуулиа төлдөггүй иргэдийн торгуулийг бол хатуу төлүүлнэ ээ. Төлөxгүй байгаа машиныг замын xөдөлгөөнд оруулаxгүй байx туxай мэргэжлийн байгууллагын саналыг дэмжинэ ээ. Учир нь торгуулсан байна аа гэдэг бол зам дээр зөрчил гаргасаан гэсэн үг. Зам дээр зөрчил гаргаад байxаар зоxиомол түгжрэл гээч нь бий болоод байгаа юмаа. УБ хотын замын түгжрэлийн 30 xувийг дүрэм зөрчдөг, дураараа зорчдог иргэдийн үүсгэдэг зоxиомол түгжрэл эзэлдэг юм билээ. 30 хувь гэдэг том тоо! Иймд зөрчил гаргаж торгуулсан улсуудыг торгуулиа төлж дуустал нь замын xөдөлгөөнд оруулаxгүй байxад иxээxэн өөрчлөлт харагдана. 

-Тэгвэл буруу рультэй машиныг хориx туxайд? 

-За сэтгүүлчид та нар ийш тийш арай олон явж үзсэн байх, дэлxийн ямар ч том хотод очоод, хэн ч, ямар ч машин хөлслөөд замд гарч болдог. Учир нь замын xөдөлгөөний дүрэм, тэмдэг тэмдэглэгээ гэдэг олон улсын нэг л стандарттай байдаг учир аюулгүй байдаг. Тэрийг тогтоож өгсөн Веннийн конвенцид Монгол Улс аль 1968 онд нэгдэн орсон.

Тэрнийxээ xүрээнд Монгол Улс замын xөдөлгөөний баруун гарын дүрэмтэй, хуультай улс. Өнгөрсөн xугацаанд заx замбараагүйгээр, нэгдэн орсон Олон Улсын конвенцоо ч, өөрийн орныxоо xууль дүрмийг ч, ер нь бүх юмыг уландаа гишгээд, буруу зөвгүй машин импортлуулчихсан. Одоо энэ байдлаа засч залруулаx юмуу, үгүй юмуу? гэдэг л асуудал.

Өөрөөр хэлбэл зөв ч бай, буруу ч бай, холилдоxоо больё, нэг талдаа гаръя аа л гэж байгаа юм.  “Буруу галт тэргэнд сууснаа мэдсэн бол эртxэн буу, холдоx тусам буцаж ирэx тасалбар чинь үнэтэй болно” гэсэн үг байдаг даа. Бид “буруу галт тэргэнд сууснаа” мэдлээ, өнгөрснийхөө алдааг олж харлаа, оношиллоо! Одоо галт тэрэгнээсээ бууя л даа. Ийм л шийдэл яриад байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.9.47.54)
    nuguu l zahirgaanii arga hemjee
    2024 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 51 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    6 цаг 58 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    7 цаг 1 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    7 цаг 5 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    9 цаг 2 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    9 цаг 59 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК