зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголоос хол Москва

2024-12-28
0
ЖИРГЭХ

(Тэмдэглэл)

1.

Илт хүйтэрчээ. Цардмал зам дээр товших гутлын улнаас царцуу дуу тас тасхийнэ. Эрт үүрийн энэ цагаар хэдэн улс хаа нэг тийш зорихоор “Чингис хаан” нисэх онгоцны буудалд цуглажээ. Тэдний очих ёстой газар хойшоо атал урагшаа нисч байх нь, уулзах ёстой хүмүүс хуучны анд нөхөд атал дайсантайгаа учрах гэж байгаа мэт түгшүүртэй, учир битүүлэг байцгаах нь хачин.

Үнэхээр ч урьдны зам, урьдын юм бүхэн балархайтан бүдгэрчээ. Хуучны “сайхан” цаг ул болсон байна. Сайхан ч байгаагүй юм аа гэх улс олон болсон байна. Алин боловч, цаг хувьсан нөхцөл өөрчлөгджээ. Урьд цагт бол дээрх албан төлөөлөгчид Москва орохын тулд Бээжингээр дамжиж нисэх шаардлагагүй байлаа. Хоёр улсын хооронд шууд нислэгүүд өдөртөө хэд эргэдэг байв. Одоо гэтэл Монголоос Оросыг чиглэх нэг ч нислэг алга.

Урьд цагт бол монголчууд Орос улс руу зочлох, Орос хүнтэй уулзах нь баяр хөөр шахуу үйл явдал байлаа. Одоо гэтэл Орос улс, Орос хүн байтугай, Орос гэх үгнээс цэрвэх болсон цаг үе иржээ. Москваг зорьж буй төлөөлөгчдийн дунд яваа нэгэн шөвхийсөн өндөр залуу өмнө нь Москвад олонтаа очсоноороо бусаддаа догирхож, тус хотын тухай танилцуулж ийн ярина. “Барилгууд нь цаанаа л нэг сүрдмээр, жихүүдэс төрмөөр шүү дээ. Ялангуяа Кремль. Тэр ханыг харах бүрт Монголоос очсон удирдагчдын хувь заяа бодогдоод байдаг юм. Тэгээд яадаг гээч, байнга нэг тийм зэвүүн цас бударна”.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26-р хуралдаанд оролцогчдыг  Москва хотноо буухад үнэхээр л цас бударч байв. Харин тэр цасны зэвүүн эсэхийг хэлж мэдсэнгүй. Цас тэр дороо хайлан, тэгтэл ус шавхай болчихгүй хэрнээ зогсолтгүй орсоор байх нь таатай авч цаагуураа жиндээх маягтай, энэ утгаар нь бодтол нээрээ зэвүүн ч юм уу гэмээр санагдана. Орсон цас ингэж хайлаад, цардмал зам, эсвэл хар чулуун хавтан дээр битүү чийг дэвсчихээрээ гудамжны гэрэлд гялталзаад, тосолчихсон орос хром шиг харагдана. Үүнээс нь болж Москвад хар цас будардаг байх нь уу ч хэмээн сэтгэгдэнэ.

Москва хот гоёл зүүсгэлээ хэдийн зүүжээ. Хаа сайгүй гэрэл чимэглэл болсон гацуур, багад минь манай оронд хавтгай үзэгддэг асан “С новым годом” гэх танил дотно бичиг, өнөөх матрёшка, ориг өвлийн өвөө, цасан охид... Харин нэг ч Санта харагдсангүй. Бас энэ оронд дайн болж байгаа гэх тэмдэг алга. “Тэгэлгүй ч яах вэ дээ, дайн ямар эдний газар нутаг дээр болж байгаа биш” гэж бодох зуур “Оросын цөмийн зэвсэгт хүчний генерал Москвад болсон дэлбэрэлтэд өртөж амь үрэгджээ” гэх мэдээ түгэх. Москва хотын томоохон зочид буудлуудын үүдэнд буутай харуулууд гарсан нь энд энх бусыг хангалттай илтгэж байлаа.

2.

Илт хүйтэрчээ. Хуучин цагт ах дүү орнууд хэмээн тэврэлдэж асан хоёр улсын харилцаа. Тэдний дунд хэлэлцэж шийдэх ёстой түмэн асуудал хөглөрөх атал хэн нь ч түүнийг барьж аван эцэслэе гэхгүй, халуун юманд хүрч ядах мэт халгана. Хүйтэн, халуун хоёр мэт харшина. Энэ удаагийн Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тэр бүх асуудлаа эцэслэн шийднэ гэх эрмэлзэлтэйгээр Монголын талын төлөөлөгчид Москвад буулаа. Энэ тухайд өгүүлэхээс өмнө хоёр улсын харилцааны нөхцөл байдал, эгзэг ээдрээний тухай мэдээлэл өгөх нь онох байх.

“ОХУ бол эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжүүлж буй орон. Түүнээсээ болж олон улсын хэмжээнд ад үзэгдэж, эдийн засгийн хоригт орж, бүхий л талаар буланд шахагдан, баларч сүйрэх замдаа яваа. Тиймээс ОХУ-тай хамтарна гэдэг нүд рүүгээ хуруугаа хийсэнтэй адил алхам”. Энэ бол нэг хэсэг монголчуудын толгойд буй ойлголт. “ОХУ бол Монгол Улсын мөнхийн хөрш. Тиймээс ямар ч тохиолдолд бид гэрээ хэлцлийн ширээнд зэрэгцэж суухаас өөр гарцгүй. Хамтарсан төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй, дундын асуудлаа ярилцаж шийдэх, цэгцлэх л учиртай”. Харин энэ бол зарим нэг монгол хүний итгэл үнэмшил.

Одоогоор нэг хэсэг монголчууд нь эз дийлэх хандлагатай байгаа. Тэдний үзлээр бол, Монгол Улс ОХУ-тай худалдааны гэрээ хийж болохгүй, Атомын цахилгаан станц бариулж болохгүй, Дулааны цахилгааны станцын өргөтгөл хийлгэж болохгүй, хийн хоолой татуулж болохгүй, тэр байтугай Оростой ер нь харилцаж, хэлэлцээр хийж ч болохгүй.

Энэ үзэл хандлагын нөлөөгөөр ОХУ-тай явуулах бүхий л бодлого гацчихаад байгаа нь нууц биш. Хэн нэгэн тус улстай хэлэлцээрийн ширээнд суулаа гэхэд тэр хүн Оросын тавиул, зараал, зарц боол нь гэж хэлэгдэх ийм л түвшинд байгаа. Ямар сайндаа л Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцох бүрэлдэхүүнд багтаж яваа нэгэн албан тушаалтан “Намайг гэрэл зурагтаа аль болох битгий оруулаарай” гэж зурагчинд тусгайлан захиж байх вэ дээ. Элдвээр цоллуулахаас эмээсэндээ л тэр шүү дээ, эвий минь.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцох төлөөлөгчдийг тэргүүлж яваа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг бас нэг адармаа хүлээж байсан нь Оросын талд өгсөн олон түдгэлзсэн хариултын дараа уулзаж байгаа “улаан нүүр” юм. Энэхүү айлчлалын яг өмнөхөн Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсэг хариуцан ажиллаж байсан Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр гэрээ байгуулахыг Монголын Засгийн газраас хойшлуулсан. Уг нь энэ оны 12 дугаар сарын 26-нд гарын үсэг зурахаар бүх зүйл ян тан болчихсон байсан ажил шүү дээ. Энэхүү хэлэлцээрт нэгдэх хүсэлтийг Монголын Засгийн газар өөрөө анхлан сэдэж, хөөцөлдөж өдий олон жил явсан гэж байгаа. Тэгээд яг байгуулахын даваан дээр “Манайх болилоо. Дахиад жаахан бодоодхоё” гэж “новширсон” гэсэн үг л дээ. Ийм нөхцөлд хэний ч уур хүрнэ биз дээ. Хоёр улс биш, хоёр хүн ийм нөхцөлд уулзлаа гэхэд ярьсан хэлцсэнээсээ буцсан нэгийгээ нөгөө нь наанадаж нүд буландаж харна, цаанадаж үг хэл хаяж таарна аа даа. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан сайдын өмнөөс Шадар сайд С.Амарсайхан уг асуудлыг Засгийн газар комиссын даргын хувьд Оросын талд илэрхийлж, хоёр тал харилцан үр ашигтай байх нөхцөлийг эргэн харах шаардлагатай гэдэг агуулгаар хэд хэдэн удаагийн уулзалт, яриа хэлцэл хийсний үр дүнд нөхцөл байдлыг зөв ойлгуулан уг хэлэлцээрийг үргэлжлүүлэх тохироонд хүрч чадлаа. Иймэрхүү л анзааны явдал өрнөж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, Монголд юу болоод байгаа, өөрсдийнх нь талаар ямар үг яриа гарч байгааг мань оросууд мэдэж л байгаа шүү дээ. Үүнийгээ ч хэлэлцээрийн үеэр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов хэлээд авна лээ. “Бид мэдээлэлтэй байгаа” гэж.

3.

Тэгвэл Орос орон яг энэ мөчид ямархуу байдалтай байгаа вэ? ОХУ-ыг цаашид тусгаарлах, санхүүгийн хүчийг сулруулах зорилготой барууны хориг арга хэмжээ олон орныг тус улсаас зайгаа барихад хүргэж буй. Хориг урт удаан үргэлжилж, өдөр тутамд олон зуун шинэ хориг нэмэгдэж байгаа энэ нөхцөлд ОХУ гуравдагч орнууд болон тэдгээр улсын хувь хүн компаниудаас хэрэгцээтэй бараагаа авахад улам хүндрэлтэй болж ирсэн. Тэр ч байтугай, зарим оронд экспортолсон нефть, шатахууныхаа төлбөр тооцоог ч авч чадахгүйд хүрээд байгаа билээ. Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират улсууд АНУ-ын Орост тавьсан хориг арга хэмжээнээс болгоомжилсны үндсэн дээр төлбөрөө хэдэн сараар хойшлуулах болов. Мөн дээрх улсын банкууд ОХУ руу мөнгө шилжүүлэх ажлыг удаашруулж, зарим нь бүр татгалзаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байна.

Энэ мэт төлбөрийн саатал нь Кремлийн орлогыг бууруулж эхэлсэн нь тодорхой юм. Үүнээс шалтгаалж ОХУ өөрт хэрэгтэй танк, пуужин, нисэх онгоц зэрэг зэвсгийг бие даан үйлдвэрлэж чадахгүйд хүрнэ. ОХУ-ын банкууд ээлж дараалан хоригт орсноос хамаарч, Монгол Улсаас тус улсад төлөх нефть болон эрчим хүчний төлбөр тооцоонууд ч саад бэрхшээлтэй тулгараад байгаа. Үүнийг шийдэх нь манай орны хувьд нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болчихоод байгаа нь бас үнэн. Учир нь шатахууныхаа 95 хувийг, эрчим хүчнийхээ 20 орчим хувийг Оросоос авдаг улсын хувьд төлбөр тооцоогоо хэвийн явуулах гарц шийдлийг олохгүй бол шатахуун болоод эрчим хүчний нийлүүлэлт шууд тасалдах аюултай.

Ийм л эх адаггүй холион бантан дунд Орос улстай хэлэлцээр хийх зайлшгүй нөхцөлийг манай улсад тулгаж байгаа нь нэг талаасаа тун ч хоржоонтой. Хэдийгээр хүнд хэцүү нөхцөлд байгаа мэт боловч Монголын хувьд Москва хөгжмөө захиалсан хэвээр. Геополитикийн ийм хүнд нөхцөлийг хэн нэгэн хэрэв зохиож чаддагсан бол тэрбээр нэг бол маш хорон санаатай чөтгөр, нөгөө бол манай улсаар даажин тохуу хийх дуртай бурхан хоёрын л нэг байхсан биз ээ.

ОХУ уг нь өөрөө нуман тулгуурт байгаа. Олон зуун хориг тавиулсны улмаас Мурманскийн ойролцоох “Новатек” шингэрүүлсэн хийн үйлдвэрийнхээ нэг хэсгийг хаахад хүрсэн жишээ л гэхэд үүнд хангалттай хариулт өгнө. Их Британийн нийт хэрэглээтэй тэнцэхүйц шингэрүүлсэн хий үйлдвэрлэдэг “Новатек”-ээ хаахад хүрсэн нь Оросын эрх баригчдад асар том цохилт болсон. Мөн очир эрдэнийн хоёр том уурхайн хувьцаагаа худалдахад хүрсэн нь ч хэцүүдэж буйн илрэл. Ангол улсад байх төрийн өмчит уурхайн тодорхой хувийг ОХУ эзэмшдэг байснаас шалтгаалж, тус уурхайнууд хоригт орсон тул хувьцаагаа зарахад хүрсэн байна.

Гэвч эдгээр хориг, бэрхшээл саадууд ОХУ-ыг тэгтэл гудайлгаж хараахан чадахгүй гэнэ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мэдээж АНУ болон Европын холбооны зүгээс урьд өмнө байгаагүй дарамт шахалтыг үзүүлсээр байна. Энэ нь тодорхой асуудлуудыг бий болгож байгаа ч Оросын бусад улс оронтой хийх худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхэд саад болж чадахгүй” гэж мэдэгджээ. Энэхүү зовхи нь өөдөө мэдэгдлийг батлах мэт Москва хотоос дэлхийн брэндүүд хэдийн гарч одсон ч гэлээ, тэдгээрийн оронд үндэсний гэх өөр нэртэй газрууд сүндэрлэн босчээ. Жишээлбэл, Америкийн KFC сүлжээ зоогийн газар ОХУ-аас гарч одоход тэдгээрийн оронд “Rostic’s” нэртэй 1000 гаруй зоогийн газар үйл ажиллагаа явуулж байна. Москвагийн иргэд KFC-гийн шарсан тахиаг “Rostic’s” нэрээр авч идэцгээсээр л байна лээ. Нэг ёсондоо барууны брэндүүдийн нэр нь л Оросыг орхин гарснаас биш, нэдэр дээрээ тэд Оросоос явсангүй ээ. Эдгээр байдлыг хэдий Европын холбооны улсууд ОХУ-тай эвлэршгүй дайн зарлаж, сөргөлдсөөр буй авч одоог хүртэл Украины газар доорх хоолойгоор дамжуулан байгалийн хийгээ худалдаж авсаар л байгаатай адилтгаж болох юм.

4.

Монгол ба Оросын байдал нэг иймэрхүү. Одоо хэдүүлээ яах вэ. Оростой хэлэлцэх үү, хэрэлдэх үү? Та чухам алийг нь сонгох байсан бэ.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хоёр дарга бол хэлэлцэхийг нь сонгож, хэн хэнийхээ өөдөөс харж сууцгаалаа. Тэдний өмнө урт удаан хугацааны туршид шийдэгдэлгүй явж ирсэн түм буман асуудал овоорчээ. Комиссын хуралдаанаар хөндөж хэлэлцсэн сэдвийн жагсаалт арван долоо. Эдгээр нь тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны тухай, түлш, эрчим хүч, цөмийн салбарын хамтын ажиллагааны тухай, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны тухай гэх зэргээр ерөнхийлсөн сэдвийн тоо тул арван долоо нь цаашаа жаран долоо болж задарна. Тиймд тэр бүхнийг тоочиж, уншигч таныг залхаагаад яахав. Ой тойнд үлдсэн гол хэлцлүүдийг түүвэрлэе.

Нэг. Хамгийн эхэнд хөндөгсөн сэдвүүдийн нэг нь хоёр улсын хоорондын банк, санхүүгийн төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдэх тухайд өрнөлөө. Энэ талын эрэлт хэрэгцээг дээр нэгэнт өгүүлсэн тул дахиж нурших нь илүүц байх. Ямар ч байсан энэ чиглэлд хоёр улс хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхээр тогтов. Үүний дагуу Олон улсын хоригт ороогүй Австрын Рафайзен банкаар дамжуулан газрын тосны болон бусад төрлийн худалдааны төлбөрийг саадгүй хийж эхэллээ.

Хоёр. Мөнөөх адармаатай Евразийн эдийн засгийн холбооны чөлөө худалдааны түр хэлэлцээрийн асуудал сөхөгдөв. Манайхны бодоод байсан шиг, ОХУ энэ тал дээр тэгтэл шахалт үзүүлээд, заавал хийх шаардлагыг тулгаж дарамтлаад байгаа юм бол байхгүй юм билээ. Харин ч “Танай 3 сая хэрэглэгчтэй зах зээлд 200 сая хэрэглэгчтэй зах зээлийг нээж өгч байгаа. Ашиглах эсэхээ өөрсдөө шийд” гэх маягтай хандаж байв. Мэдээж “Өөрсдөө эхэлж гуйж хэлэлцээрийг эхлүүлчихээд эцэст нь хэлсэн ярьсанаасаа буцлаа” гэх ундууцал ажиглагдсан. Хэлцсэний эцэст ямартай ч чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон.

Гурав. Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов хэлэлцээрийг нэлээн хатуу ширүүн байр суурьтай, түрэмгий, шаардангуй эхлүүлж, санаачлагыг гартаа атгахаар “санаархсан”-ыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тун тайван няцааж чадсан. Монгол Улс төлөх ёстой 33 сая ам.доллараа одоо болтол төлөөгүй байгаа тухай А.А.Козлов цухалдан ярихад С.Амарсайхан “Монголын тал ОХУ-д төлөх ёстой 33 сая ам.долларын 20 сая ам.долларыг нь 2024 онд багтаан төлөх үүрэг хүлээсэн. Одоо 2024 он дуустал дахиад 10 орчим хоног дутуу байна. Тиймд энэ төлбөр хугацаандаа орно гэдэгт би итгэлтэй байна” гэж хариулав. А.А.Козлов энэ үед өөрөө эвгүй байдалд орж, биеэ займчлаа. Удаад нь Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн ОХУ-ын эрхийг бүртгэж баталгаажуулах ажил удааширч байгаа тухайд тайлбар шаардлаа. Монголын талын холбогдох албан тушаалтнууд тайлбар хэлсэн ч А.А.Козловт хангалттай санагдсангүй. Тэр дайралтаа үргэлжлүүлэх тэр мөчид Шадар сайд С.Амарсайхан “Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн асуудал хөндөгдсөн далимыг ашиглаад, хүндэт А.А.Козлов таниас хүсэх нэг хүсэлт байна. Монгол Улсын Элчин сайдын яам ОХУ-ын Москва хотноо маш олон жил байрлаж байгаа. Гэтэл газар болоод барилга нь одоо болтол Монгол Улсын эзэмшилд шилжээгүй. Энэ асуудлыг та анхаарч өгөөч” гэхэд А.А.Козлов “Хэрвээ газрын кадастраа хийлгээд, хүсэлтээ албан ёсоор гаргавал бид шийдье” гэснээр хоёр талын хэлэлцээр үүнээс цааш адил байр сууринаас үргэлжилсэн юм. Энэ хэсэгт цагаа олсон оновчтой хариулт, эгзэгийг нь тааруулсан зөв асуулт аливаа хэлцлийн үед хэчнээн чухал болохыг анзаарч суулаа.

Дөрөв.  ОХУ-ын зүгээс Улаанбаатар, Москва чиглэлийн шууд нислэг үйлдэх боломжийн талаар судлахыг хүслээ. Монголын тал одоогоор хоёр хотын хооронд нислэг үйлдэх асуудлаар үндэсний авиа компаниуд судалж байгаа ч дангаараа шийдэх боломж хараахан бий болоогүй гэсэн хариултыг өгсөн юм. Гэсэн ч хоёр улс иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болов.

Тав. ОХУ-аас Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг цаашид тасалдуулахгүй байх тал дээр ойлголцолд хүрсэн. ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хангамж хэвийн тогтвортой явагдаж байгаа бөгөөд 2025 онд 2.3 сая тонноос доошгүй хэмжээний шатахуун худалдан авах шаардлагатай байгааг онцлов.

Зургаа. Монголын тал 2025 оноос эхлэн ОХУ-ын рубль АНУ-ын доллартай харьцах ханшаас хамаарсан экспортын гаалийн татварыг ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтэд тооцохгүй байх хүсэлтээ илэрхийлэв. Оросын тал эрчим хүчний нэгдсэн системд техникийн (баланс) боломж байгаа нөхцөлд Монголын талын цахилгаан эрчим хүчний болон чадлын импортын хэрэгцээг үргэлжлүүлэн хангахад бэлэн гэлээ. 

Найм. “Мон-Атом” ХХК, “Росатом” улсын корпорац хооронд “Монгол Улсад цөмийн бага оврын цахилгаан станц барих замын зураглал”-д гарын үсэг зурсан. Энэхүү цөмийн бага оврын цахилгаан станц барих боломжийг үргэлжлүүлэн судлахаар болсон.

Ес. Оросын тал 2024-2025 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын нэг дүүрэг, мөн нэг аймгийн төвийг халаахад Оросын модны шахмал түлшийг туршилтаар хэрэглэхийг санал болголоо. Модны шахмал түлшийг Монгол Улсын Засгийн газраас сайжруулсан шахмал түлшинд үзүүлдэг татаасны бодлогод хамруулахыг Монголын талаас хүсэв.

Арав. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн  хүрээнд “Богдхаан” төмөр замыг барьж байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар ярилцав. Энэхүү санаачилга нь эдийн засгийн ашиг хараагүй, Улаанбаатар хотын хүн амын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төсөл болохыг Шадар сайд С.Амарсайхан Оросын талд тайлбарласан. Мөн Төмөр замын төв коридорын дагуу гурван улсын хамтарсан шинэ төмөр зам байгуулах асуудлыг ч ярилаа. Оросын тал уг төслийн санхүүгийн болон зохион байгуулалт, эрх зүйн баримт бичиг болон бусад холбогдох мэдээллийг ирүүлэхийг Монголын талаас хүслээ.

Арван нэг. Үеийн үед л хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж ирсэн Эгийн голын усан цахилгаан станц ч энэ үеэр бас л хөндөгдлөө. Энэ төсөлд ОХУ хориг саад болсон байр сууриа энэ удаа ч илэрхийлсэн гэхэд болно. Тэдний зүгээс Сэлэнгэ мөрний сав газрын ус хурах талбайд Монголын тал Эгийн голын усан цахилгаан станцыг барьж болзошгүй байгаа нь Байгал нуурын өвөрмөц экосистемд нөлөөлөх магадлалтай байгаад санаа зовниж буй  тул хоёр улсын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр эцэслэхээ илэрхийлэв. Гэвч Монголын талаас энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэл зоригоо шаргуу илэрхийлж байлаа.

Арван хоёр. ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Союз Восток” хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулах төслийг мөн хөндөв. Монголын тал өнөөгийн байдлаар энэхүү төслийг хэрэгжүүлэхэд  шаардлагатай бүх талын бэлтгэлийг хангасан гэдгээ мэдээллээ. Уг төсөл Монгол Улсын төдийгүй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлон тэмдэглэв.

 

Д.Дамдинжав

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (81)

  • DR. ADITYA (102.89.75.79)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.79)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.229)
    DYYDLGAAR AXTAI SEXSEER80955877MASSAJLAAD
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.195)
    Бүх юм Оросоос бус, Хятадаас бус, Америкаас бус өөр ямар ч зүйлээс биш зөвхөн бидний ОРКоос болж байна. Бидний үнэмлэхүй олонхи нь буюу худалч хүнд 99% нь худалч, хулгайч, хулхи сэтгэхүйтэй дээр нь арчаагүй, залхуу, заваан, мэдлэг боловсролгүй тэгсэн мөртлөө их чалчигч, улаан facebooк-чин, ажил хийх дургүй, бусдыг хулхидаж эсвэл олз олж гэнэт баяжих мөрөөдөлд автсан, архичин завхай бэртэгчин, эх орон элгэн садан, нутаг нэгтнээ боддоггүй, бодохгүйгээр барахгүй муулдаг, буруу санадаг, бүр хорлож таашаал авдаг гэх мэт тоолж баршгүй үзлийн муухай зан чанар шингэсэн байна.
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Zochin (59.153.112.244)
    Bitgii oros hujaa gej muulaa mgl uls buh ulstai tegch hariltsah heregtei enuun shig golognuud mgld gai bolno shuu
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (201.189.74.150)
    Зөв ойлгож бичиж чадсан юм уу даа, мэдэхгүй. Зарим сонин сонин юм зөндөө байна
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.92.31)
    Нохой засуулсан хүндээ янаг гэж. Бүх ажлыг нь гацаагаад явуулахгүй байгаа согтуу Иваныг шүтэгсэд яасан их юм бэ. Тэгснээ тэр улсдаа очиж үзээгүй, тэр улсынхаа хэлийг мэдэхгүй, ганц согтуу орос танихгүй байж ах гэнэ үү. Харилцан ашигтай наймаа хийвэл тэр биз хийхгүй бол хилээ хаагаад зайлна л биз.
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Юуны емне тэрхуу "Евроазийн эдийн засгийн холбоо" гэгч байгууллагын енеегийн гишуун орнууд (Армения, Белорусс, Казахстан, Кыргызстан) уг холбооны талаар ямар бодолтой байгааг судлаад узэхэд хангалттай. Монгол улс энэ холбооноос хол байвал зохилтой. (176.64.4.49)
    Ardiin elch
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.191.60)
    Оростой бид мөнхийн хөршүүд. Бид яаж харьцана Оросууд тэгж л харьцана. Бидний хооронд яс хаагчид бол урд зүгийн гарал үүсэлтэй буюу баруун баруунаар хэсч хоёрдмол сэтгэлтэй монголоо гэсэн этгээдүүд . Тэд найрамдлыг гутааж байгаа, х орончид биш. Эцэст нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан олон зуун цэргийн үйлсээр гагнагдсан найрамдлыг хэнч үгүйсгэж чадахгүй.
    2025 оны 01 сарын 01 | Хариулах
    • Эх оронч
      Мөнхийн хөрш гэж хаана ч байдаггүй зүйл. Ганцхан монголын тэнэгүүд ингэж буруу ярьдаг. Орос бол манай мөнхийн хөрш биш,харин "шинэ хөрш" юм ш дээ. 1689 онд хөрш болсон улс шүү дээ.За тэгээд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө рхрс явсан гэдэг нь хулоаа болж орос биш Америк тусалсан гэсэн үнэн баримтууд сүүлийн үед их гарч ирж байгаа. Харин ч орос нь манай тусгаар тогтгнолыгн хоёр удаа устгасан гэсэн түүхэн хар толбо буйг цаашид судлах ёстой зүйл болоод байна.
      2025 оны 01 сарын 01
  • Зочин (103.57.95.104)
    Монголын иргэний агаарын тээврийн компанийг дампууруулна гэж ярьсан Барууны бодлоготой таарч явлаа. МИАТ дампуурч алга болох ёстой гэж барууны нөхөд үздэг гэж ойлгож болохгүй. Тэд монгол улсыг колони болгох гэж бодлоготой хөдөлж байгаа нь тэр юм. Оюутолгойн гэрээ бол колони болгох бодлоготой шууд холбоотой. Монголд барууны хорлон сүйтгэх ажил явагдаж байгаа. Ирэх жил болгон тэдний баян болох, монголын өр нэмэгдэх хоёр тэнцүү биш. Монголын зээл хэрээсээ хэтэрч байгаа колонитой холбоотой.
    2025 оны 01 сарын 01 | Хариулах
  • Ямар хуцмар нь бичээ вэ (66.181.161.138)
    Vb
    2025 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.112.170)
    Хүмүүс минь аливаа шүүмжлэлийг хэлэхдээ ямар ч утгагүй харлуулсан үгээр бус асуудал дэвшүүлсэн, ухаанаа уралдуулсан , урагшаа харсан ухаалаг утга санааг агуулсан хэлбэрээр шүүмжилж байвал зүгээрсэн.
    2025 оны 01 сарын 01 | Хариулах
  • Бооги (202.126.90.170)
    Мрсква дахь Монголын ЭСЯ одо хүртэл газар байшин н орсынх юм бн штэ хэхэхээ Энэ бол оросын дээрэнгүй эзэрхэг үл тоомсорлол
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • Бооги (202.126.90.170)
    Орос эвгүй шүү өмхий санаатай амьтад. Монгол царайтай хүнийг хүн гж үзэхгүй чүкча, чурка гж нэрлэнэ
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.115.195)
    SAWI80955877
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.216.16)
    Элий балай эргүү сэтгүүлч бичжээ
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
    • Зочин
      ЯГ, ҮНЭН ДУРАК БИЧИЖ
      2025 оны 12 сарын 31
  • иргэн, (66.181.183.25)
    Манай Төр засгийн Хэлсэн ярьсандаа байж чаддаггүй, туйлбаргүй Авилгачи, хулгайчуудтай Хэн ч сайхан Харьцахгүй ш дээ, Өөрсөдөө юу ч хийж бүтээж чадахгүй Гуйлга гуйж очиж байж бас элдвээр Муу хэлэхийн нь яанаа, Манайхан өөрсөдөөсөө л болдог ш дээ,
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
    • Зочин
      ХЭЛЭЭД ЮУХ ВЭЭЭЭ, ЁСТОЙ ЗӨВ ОНОЖ БИЧСЭНД БАЯРЛАЛАА! ЭНЭ ӨЭТГҮҮЛЧ ГЭЖ ДАРГА НАРТАЙГАА ТААРСАН ТЭНЭГ ХОГ
      2025 оны 12 сарын 31
  • Зочин (66.181.185.11)
    Дамдинжав гэж ямар ац байна эргүү ац чинь юу хуцаад байгаа юм бэ хошног долоосон ац чинь
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
    • Зочин
      ЮУХ ВЭ, ДАРГА НАРЫНХАА ӨРӨӨСӨН ДЕБИЛ!!!! БҮР УУР ХҮРЧ БАЙНА
      2025 оны 12 сарын 31
  • Зочин (103.145.234.110)
    Оросыг эсэргүүцдэг үл ойшоодог Орос Монголын өмнөх харилцааг огт мэддэггүй түүхээ уншдаггүй хоосон толгойтнууд маш ихэсч байгаа нь маш харамсалтай байна. Энэ бол Монголыг залгих гэж үеийн үед өлөлзөж байдаг урд хөршид маш ашигтай байна .Залууст үүнийг сайн ойлгуулах юмсан.
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.41.105)
    Яг энэ хэцүү үед нь оросуудаас ашигтай гэрээ салгаж авах хргтэй. Оросуудтай хартрах нь зөв. Хятадын хараат болж дууслаа шүү. Эрлийз, хурлийзууд гоншигнох яршиг л бн.
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Орос хүниы мөн чанар өвөрмөц мениалитетийг ойлгохгүйгээр оросуудтай тохиролцоно гэж гонжийнжоо
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • МАН (66.181.185.206)
    Орост ямарч Монголд хэрэгтэй хөгжил дэвшил,технологи юу ч байхгүй орон одоо болсон.Дээр нь бүх зарах юмаа монголчуудад заавал бусад улсад зарснаасаа 2-5 дахин илүү үнэтэй өгдөг. Монголын бүх барааг дэлхийд байхгүй асар өндөр татвар ноогдуулдаг ганц орон,ер нь л жинхэнэ дайсан шиг загнаж байдаг улс л даа
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
  • Guree (103.168.34.37)
    Oros ulsad baruuniihnii zang duuraij tomrood hen hohiroh ve ? bid ydaj hil zalgaa hursh , orsoor uur bidend tulsh , shatahuunaar hangah uls bhgui , ingej bodhoor hen henii zolios bolj bgagaa medmeer l ymdaa !
    2025 оны 12 сарын 31 | Хариулах
    • Zochin
      Yu uhen ter unen
      2025 оны 12 сарын 31
  • Зочин Зочин (91.134.94.139)
    Их л гоё бичиж Оросуудыг доошоо хийхийг хүсэж дээ.ямар ч гэсэн утаагүй,түгжрэлгүй,амар амгалан л аж төрцгөөж байгаа биз дээ
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Би төр засгийнхаа арчаагүй ажил явуулах бүтээх чадваргүй ,хулгайч зангийн нь хараа уур хүрдэг шүү,оросууд муухай ааштай гэсэн монгол орныг тонох бодлого бага байх (66.181.161.242)
    Зочин
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Барууны нууц бодлогоос болгоомжил. (66.181.180.64)
    Монголын талын нөхөд маань жаахан тэнэг байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барчихлаа гэтэл байгалийн гамшиг болоод далан урсчихвал өр зээл үлдэнэ. Иймд байгалийн гамшигт асар их хөрөнгө оруулалт урсгахаас хамгаалж байгаа оросдоо талархах хэрэгтэй. Эрдэнбүрэн усан цахилгаан станц яг энэ замаар явна. Хятад барьж өгсөн гээд хүлээж автал нэг өдрийн борооны үерт далан нь урсаж явна. Хятад мөнгөө нэхээд хэвтэнэ, монгол толгойгоо шаагаад үлдэнэ. Монголын төрийн өмчийн компаниудыг баруууныхан дампууруулах бодлого барьдаг нууц үнэн юм. Бид энд оростой хэрүүл хийж чадах байх. Гэвч барууныхантай хэрэлдэж чадахгүй нэг өдөр алуулах хэмжээнд бий шүү.
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
    • Бодит үнээн.
      2025 оны 12 сарын 30
    • Шаадаг гөлөгвэ чи
      2025 оны 12 сарын 30
  • Даваа (66.181.161.33)
    Оросын талтай зөвшилцөж хэлэлцээрийг тасалдахгүйгээр явуулж байх нь зөв өө ямарч муу санаа гаргаад Монголыг мурих улс биш шүү
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.179.207)
    Монгол улсын барууны боловсролтой орчин үёийн ид тэгширсэн насны удирдагчид Оросуудаас хол тасархай гэдгээ харуулсан байна. Залуу удирдагчид маань бол оросоос сүнсээ зайлтал айдаг хэт комммунист Рааш Хурц мэтийн гөлгөрүүдээс тэс өөр шүү
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • BAT (197.211.63.175)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
    • Орших
      Нохой засуулсан эзэндээ янаг гэж
      2025 оны 12 сарын 30
  • BAT (197.211.63.175)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
    • Za
      2025 оны 12 сарын 30
  • бат (202.70.37.120)
    Дүр үзүүлсэн ардчилагчидын буянаар Орос Монголын харьцааг сэвтүүлэгчид матрын нулимс бүү унага. Орос Монголын харьцаа цаашид хөгжинө. Дайнаар далимдуулж Оросыг буулгаж авна гэж горьдож байна уу? Гонжийн жоо голионы баас.
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.66)
    SAWI80955877
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Бар (202.55.188.115)
    Тэр евроазийн худалдааны гэрээ гэдгийг хийнэ гэж ямар новш нь санаачилсан юм бол саяны Путины айлчлалаар Хүрэлсүх хэлцэн юм болов уу. Энэ нь эргээд Монголд гай болж байгаа юм даа. Мэдлэггүй алсын хараагүй удирдагч ингээд улсдаа гай дагуулна шүү.
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
    • Үнэн шүү
      2025 оны 12 сарын 30
  • БХЯны сайд ямар хүмүүс гадаадад томилоод ба (195.88.56.165)
    https://news.myseldon.com/ru/news/index/322147728 Ийм ярилцлага Зүгээр үү.
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Чоно (202.55.188.115)
    Путины Оросууд хэрэгтэй юм хэзээ ч хийж өгөхгүй, өөрсдөөсөө хараат болгох юм л хийнэ. Манайд ашигтай юмыг судлаж үзье нааштай шийдэнэ гэх мэтээр хойшлуулсаар байгаад мартуулна. Оросоос болвол зайгаа барьж л байсан нь дээр. Украйндаа ялагдаж тарж бутраасай.
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Иргэн (139.5.219.182)
    Шадар сайдад талархая. Асуудалд нухацтай буурьтай ухаалаг цэгцтэй шударга хандаж ойлголцож чадсан байна. Тэр цас салхи шуурга яахав дээ. Монголын төлөөлөгчид ирлээ гээд москвад халуун бороо орохгүй л байх. Ийм гэрээ хэлэлцээр юмны дундуур уянгын халил гэх юм илүүц. Бас нэг өөр өнгө аясаар турхирах бүүр ч жудаггүй шүү .
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.223)
    Манай төлөөлөгчид сайн ажиллажээ. Яах бол гэж санаа зовж л байлаа. Сэтгүүлч ч хуралдааны уур амсьгалыг гярхай мэдэрсэн байна.
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.46.69)
    энэ хэний захиалгаар ийм балай чөтгөрийн хараал шиг юу бичээ вэ. Галзуу хүний өдрийн тэмдэглэл байна. Дахин ингэж массын тархи бузарлахаа боль
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
    • Яачихав? Үнэн бодит байдлыг бичсэн байна,. Бид долигонох, тал засах бүр долоох ёстой юу, горьдов оо
      2025 оны 12 сарын 29
  • DR. ADITY (197.211.63.191)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • DR. ADITY (197.211.63.191)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • Миний Монгол (202.179.18.176)
    Муу орос пяздаанууд Эгийн Усан ЦС-ыг бас л гацаадгаараа гацааасан байна.Хийгээ Хятадруу Монголоор дамжуулж гаргах нь орост ашигтай боловч Хятад баруун талаар Шинжаанаар хийн хоолой тавьж байгаа учир энэ төслийг дэмжихгүй байгаа.Оросууд манайд АЦС барина гэж худлаа шүү.Нэг бол төслийг гацаана.Барилаа гэхэд хамгийн хоцрогдсон технологитой сүйрдэг Чернобылийн АЦС-тай адилхан юм барьж дэлбэрээд гамшиг болно шүү.Францтай хамтарсан нь дээр дээ. Энэ удаагийн айлчлал урдах шигээ барьцаалагдсан үр дүнгүй л болж харин улам л оросын саварт атгагдах Евразын түншлэлд орлоо доо .Ийм л учраас бидний ахмад үе гуравдагч хөршийн эрэлд гардаг юм шүү дээ
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.18.200)
    30 иад жилийн өмнө орос хүүхэд орос хүн байгаагаараа л байдаг сэтгэл нь цагаан талдаа. Манайхан хэлний бэрхшээлээс бас ичимхий зангаасаа болоод оросуудтай найзалдаггүй байлаа. Ярихгүй болохоор оросуудыг яаж ойлгох вэ дээ. Баруун бол Москвагаас илүү хол байна даа. Барууныхан адилхан шүү дээ.
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
    • Ухаан санаа чинь эрүүл үү?
      2025 оны 12 сарын 29
  • иргэн (175.177.46.29)
    Сайн бичсэн байна. Ийм үнэн, зөв мэдээлэл их чухал. Тэгээд ч тэмдэглэл гэх жанр мартагдсаныг эргэн сануулжээ. Сэтгүүлч гэж иймэрхүү түвшинд бичдэг мэргэжлийн хүмүүсийг хэлдэг.
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.94.71)
    Оросууд аймхай хүнийг андахгүй. Гөлөг царайлбал улам о дарамтлана. Манай утааны эх үүсвэр Эгийн голын усан цахилгаан станцыг барьсан тохиолдолд л арилна. Богд уулын урьд талаар төмөр зам барихгүй бол аюултайгаас гадна түгжрэлийн эх үүсвэр болсон
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (178.174.229.45)
    HARAAL IDEJ MUHUJ SUNUJ BHDAA TAARSAN BUZRIIN OROSUUD
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • хуульч (202.179.27.241)
    ямар үхээрийн үг хэлтэй сүг энийг бичээ вэ, бүүр нэг АНусын эся аас даалгавар авсан гэлтэй. Монгол хэлээрээ 5 үг олигтойхон найруулж чадахгүй мөртөө тувт Оросын бороог хүртэл үзэн ядаж яваа нь эгээ л нэг хуцяао гаралтай барууны цаасанд болж сурмар аядсан жүүд фашист шиг бичиж.Энэ сэтгүүлч аятай юманд хэлэхэд чиний амьдарч байгаа хотын 1,2,3-р эмнэлэг, 300 гаруй цэцэрлэг сургууль, эх нялхас, гэмтлийн эмнэлэг хуримын ордон Залуу техничкдийн ордон, хүүхдийн ордон, Дархан, Эрдэнэт, Хөтөл гээд өч төчнөөн барилга 1000 гаруй үйлдвэр заводыг Оросууд барьж өгсөнийг ээж аавтай бол асуугаарай гэмээр байна.Монголчууд 1990 оноос хойш анусын ятгалгаар ямар ч ажлыг явуулахгүй болсон юм чинь Оросууд ямбатай ялтай байхгүй яах юм. Орос байхгүй бол луухааны боол болоод нөгөө ертөнцөд очихоо бодох бүү хэл төрөх ч үгүй байсан байж
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • Хол очиж хуц, бид чинь буурай ч гэсэн тусгаар улс. Дуртай бол чи өөрөө зайл
      2024 оны 12 сарын 28
    • Миний Монгол
      Бид 30000 сор болсон өвөг дээдсийн амь насаараа төлсөн.Тухайн үеийн хүн амтай харьцуулахад одоогийн бүхэл бүтэн 2 аймгийн 30 сумын хүмүүсийг бүгдийг нь хядсан гэсэн үг шүү дээ.Ундэстний бүх сор болсон охид хөвгүүд,эрдэмт мэргэдээ устгуулсан болохоор чам шиг мунхагууд нь хүн амын дийлэнх нь болж оросын бөгсийг долоох болж дээ.Ээ харла.Ээ харла.Миний монгол эрх тэгш харилцаатай,хүний ёсыг дээдэлдэг,хууль зүйт төртэй баймаар байна.Чам шигүүд нь сонгууль өгдөг болохоор энэ засаг чинь авилгадаа идэгдээд ялзарч,ардууд нь архи утаандаа хордоод эрүүлээр бодох уураг тархи нь ажиллахаа больдог юм даа
      2024 оны 12 сарын 28
    • тэр бүгдийг ОХУ биш ЗХУ гэж шаал өөр улсын тусламжаар босгосон.яг Орос улс бидэнд тусалж харагдаач
      2024 оны 12 сарын 28
    • тэгээд тэр бүгдийг огт үнэгүй барьчихсан уу...хэд нугалаад манайхаас аваад гударсан бх шүү
      2024 оны 12 сарын 28
  • Зочин (66.181.178.53)
    Орос орны ач буянаар Тусгаар Тогтносон улс болж 70 н жил хөгжсөний үр дүнг үөв л гударч хирээ мэдэж хуцмаар юм. Хужаа дагаад эх орон, газар нутаг, монгол гэх нэр үгүй болох нөхцөл сүүлийн 34 жилийн ардчилал гэх хулгай луйвар өнгө мөнгө нүүрлэсэн жилүүдэд газар авч энэ дарганцарууд ч цаашид улс орныг төлөөлдөг хэлбэр үзүүлж самаргах мөч хором үгүй болж байгааг ухаарахгүй их бурах юм аа.
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • Хараах хий хоосон дөвчигнөх ану-с долоогчид их болжээ
      2024 оны 12 сарын 28
    • Орос Зөвлөлт 2 улсаа ялгаж чаддаг болчоод хачин юм яриаач
      2024 оны 12 сарын 28
  • Чи зайлөө (202.126.91.168)
    Зүгээр л бичээч. Цас уйтгарч гэх шиг. Бодвол нас тогтсон нөхөр бололтой. Уншигчдад яг л цаазаар авахуулах эсэх тухай асуудлаа шийдүүлэх гэж бгаа ялтан шиг мэдрэмж төрүүлэх гэж маш их хичээсэн бна. Юмыг ялгаж ойлгох чадваргүй нөхдүүд итгэх ба. Бусад нь чиний эзэддээ таалагдах гэж сараачсан юманд чинь эгдүүцэх бүх. Дагаж далдаганаж явсын бол илүү дутуу үгээ бодож бич.
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.92.188)
    ТӨРИЙН ЭРХЭНД ШУРГАЛСАН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮД ОРОСООС МОНГОЛЫГ ХОЛДУУЛАХ БОЛЖ ӨГВӨЛ ХООРОНД НЬ МУУДАЛЦУУЛАХ АРГА СААМ ХАЙЖ БАЙДАГ. ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧҮҮЛЭХЭЭ САЙН МЭДНЭ ДЭЭ. ГАДААД ХАРИЛЦАА ЭЛЧИН КОНСУЛД ИХЭВЧЛЭН ХУЖАА ЭРЛИЙЗҮҮД БАЙЖ БАЙДАГ ДАА...
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • хужаагаас өөр юм ярьж бодож чадахаа бсн ац
      2024 оны 12 сарын 28
  • ҮНЭН (66.181.180.249)
    Дан Монгол улсад асар их хохирол учруулах, ирээдүйн монголчуудад асар их гай тарих зүйл ярилцсан байншт
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • Бүү хуц.Их оросын хүчинд тусгаар улс гэдгээ баталгаажуулж чадсанаа мэддэггүй пизда юу чи.
      2024 оны 12 сарын 28
  • Шудрагатан. (202.9.40.85)
    Онгоцны шууд нислэггүй болсон гэдэг л их агуулгатай юм даа. Энэ бол Монгол улс 2 хөршийнхөө нэгэнтэй хүйтэн харьцдаг цэвдэг сэтгэлтний бүлэг бийг илэрхийлэх ажээ. Нүцгэн шалдан Монгол хөрш их гүрэнтэй шөргөөцөлдөөд яах юм билээ. Тэнэгүүд л Оросын зүг нулимна, тэр шүлс өөрийг нь буцаж бүрхэнэ.....
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • Тийм
      Тим шүү
      2024 оны 12 сарын 28
  • Зочид (103.57.94.227)
    Маш их түгшиж уншлаа. Би ОХУ-ын 2 дээд сургуульд онц дүнтэй төгсөж ирсэн. Гэтэл одоогийн байдал маш их хэцүү болсон юм байна. Дуустал уншиж байхад хэцүү санагдаж яах бол гэж айж байлаа. Манай шадар сайд С.Амарсайхан ажлаа бүгдийг сайн мэддэг болохоор амжилттай дуусгасан танд талархал илэрхийлж байна.
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
  • Мэндээ (66.181.176.208)
    Оросууд биднийг цаана чинь Хятад гэж мангаа ирж бгаа шүү гэдэг айдсаар тархинд нь кодлож, хайрцаглаад Монголыг 100 жил удирдаж явлаа, одоо хүмүүс тийм мангаа байхгүйг мэдсээн, харин чи өөрөө мангаа. Жинхэнэ мангаа чинь чи өөрөө. Яагаад бидний эрх ашиг түрүүнд байж болдоггүй юм бэ, бид яагаад чиний эрх ашгийг түрүүнд бодоод дараа нь өөринхөө эрэмблэх ёстой гэж. Өөрсдийн Эгийн голын ЦС-аа бариж болохгүй, Оросоос заавал асууна. Болохгүй гэвэл болохгүй. Чахав ОУ-ын гэрээ бий, гэхдээ л утгагүй.
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • 100 айлын луухааны шээс бага донгос
      2024 оны 12 сарын 28
  • Зочин (66.181.177.148)
    ANUSDI80955877XUCHINDUULI
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
  • zuw shuu (66.181.184.208)
    Bas l nariin zuilsiig olj harjee
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.118.217)
    Ёооёо ёоёо. Түгшиж уншлаа. Дуустал нь уншаад бахархлаа шадар сайд С.Амарсайхан танд талархал илэрхийлье. Бас МУ-ын ЗГ-т баяр хүргэе. Төр засаг маань сайн л ажиллаж байгаа юм байна Санаа амарлаа
    2024 оны 12 сарын 28 | Хариулах
    • Зочин
      МАГТАХ МАЛНУУДАА МӨН ОЛОВ ОО!
      2024 оны 12 сарын 28
    • Хэрүүлийн бузар шигэцсэн бузрууд юмаа Чаддаг юм бол талбай дээр очоод алалцаач Чадахгүй байж
      2024 оны 12 сарын 28
    • Мал
      Мал
      2024 оны 12 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    1 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    45 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    2 цаг 7 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    2 цаг 19 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    3 цаг 41 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    4 цаг 27 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    5 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    5 цаг 24 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    5 цаг 28 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 30 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    5 цаг 49 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    6 цаг 1 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    6 цаг 14 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    7 цаг 2 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    7 цаг 25 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    7 цаг 40 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    8 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    8 цаг 23 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    8 цаг 28 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
    8 цаг 41 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК