Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Дамба:Асуудлын мөн чанарыг ойлгохгүй тал тал тийшээ зүтгэж шийдэж, чадахгүй нээлттэй орхиод дараагийн зүйл, заалтыг хэлэлцэх үе ч гарна

2025-1-08
0
ЖИРГЭХ

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.


С.Лхагвасүрэн: Чуулганы хуралдаан бүрд тасралтгүй, идэвхтэй оролцож Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцаж сонгогчдынхоо итгэл найдварыг биелүүлсэн

1990 онд 109 дүгээр тойрогт АИХ-ын депутатаар сонгогдон улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцох өргөн боломж, хариуцлагатай үүрэг малчин гаралтай жирийн сэхээтэн надад оногдсон юм.

Нийгмийн амьдралыг ардчилах үйл явц эрин цагийн дуудлага болж байгааг намын гишүүдээсээ эхлээд нам, төрийн удирдлага мэдэрч намын ажлын арга барилд шинэчлэлт өөрчлөлт гарч эхэлснийг 1990 оны 03 дугаар сарын 14-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурлаас “МАХН төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч” гэсэн Үндсэн хуулийн 82 дугаар зүйлээс татгалзах шийдвэр гаргасныг түүхэн баримт гэрчилнэ. Энэ нь угтаа Монгол Улсад ардчилал гүнзгийрч, улс төрийн хуучин систем өөрчлөгдөх, олон намын тогтолцоо бий болох эх суурь тавигдсан хэрэг байв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, IX чуулганаар төрийн дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай Улс төрийн намуудын тухай хуулиудын төслийг хэлэлцсэн нь шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах шаардлагатай болсныг харуулсан юм.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн, орон нутгийн Ардын Хурлын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр явуулах тухай АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч улс орон даяар сонгуулийн кампанит ажил эхэлсэн билээ. Тэр үеийн сонгуулийн хуулиар АИХ-ын болон Орон нутгийн АДХ-ын депутатад нэр дэвшүүлэх ажиллагааг хөдөлмөрчдийн хурлаас явуулдаг байсан.

Булган аймгийн Баян-Агт сумын Иргэдийн Хурлаас АИХ-ын 109 дүгээр тойргийн депутатад сумын МАХН-ын хорооны дарга, нутгийн залуу Л.Бямбасүрэн, бид хоёрын нэр дэвшигдэж, нэг намын хоёр өрсөлдөх болсон юм.

Миний итгэмжлэгдсэн ухуулагчаар ахмад дайчин Дэмбэрэл гуай ажиллаж айл өрхүүдээр явж, мөрийн хөтөлбөрөө таниулж сонгогчдын асуултад хариулж илэн далангүй ярилцлага болдог байсан. Зарим уулзалтад Бямбасүрэн бид хоёр хамт оролцож МАХН-д ардчилал, ил тод байдал биеллээ олж байгааг олон түмэнд батлан харуулдаг байв. Тэр үед одоогийнхтой адил санал худалдаж авах, мөнгө, эд зүйлс тараах зэрэг хууль бус үйлдлийг гаргадаггүй жинхэнэ шударга сонголт явагддаг байж дээ. Энэ сонгуулиар Баян-Агт сумын сонгогчдын 60 гаруй хувь надад итгэл хүлээлгэж АИХ-ын депутатаар сонгосон нь шинэ Үндсэн хуулийг батлалцах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг ногдуулсан билээ.

АИХ-ын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаанаар Улсын анхны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгож, Улсын Бага Хурлыг байгуулах, Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгон шилжүүлэх, Ерөнхий сайдыг томилох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Чуулганы үйл ажиллагаа гаргасан шийдвэрийн тухай сонгогч олондоо сурталчлах ажлаар тойрогтоо очиж ажиллахдаа нэлээд бэлтгэж билээ.

Тойрогтоо анхдугаар чуулганы үйл ажиллагааг харуулсан дүрс бичлэг, таниулах материал, видео техник, цахилгаан үүсгүүр авч явж сум, бригадын төв, сүүний тасаг, ферм зэрэг хүн ам төвлөрсөн газрууд, айл өрхүүдээр 7 хоног явж сурталчилгаа хийж, иргэдийн асуултад хариулж, санал бодлыг сонсч байхад иргэд талархалтай хүлээн авч шинэчлэгдэж байгаа төр, засагтаа итгэл найдвар тавьж байгаа нь харагдсан төдийгүй депутат миний цаашдын ажиллагаанд анхаарч үзэх асуудлуудыг дэвшүүлэн тавьж байсан нь надад их сургамжтай зүйл болсон доо.

Монгол Улсын “Их цааз” нэртэй шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх, хянан боловсруулах, иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисст хүргэх, Дархан хотод болсон АИХ-ын депутатууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөлгөөнд оролцох, сонгогчидтой уулзалт хийх явцад хуулийн төсөл хэлэлцүүлэх зэрэг нөр их ажил бидэнд оногдсон.

Үндсэн хуулийн төсөл хэлэлцүүлэх явцад иргэдээс улс орны нийгэм, эдийн засгийн байдал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явц, өмч хувьчлал зэрэг тулгамдсан асуудлуудаар төр, засгийн байгууллагуудад хандсан санал, шүүмжлэл өрнүүлж байсныг дурдах нь зүйтэй. Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцүүлэх үеэр иргэдийн улс төрийн идэвх сэргэж, улс орныхоо хувь заяанд эзний ёсоор хандсан эх оронч үзэл санаа идэвхжиж, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх таатай орчин бүрэлдэж байлаа.

Энэ бүхнийг тодхон дурсахдаа ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх хоёр дугаар чуулганы хуралдаанд депутат бид биеэ бэлтгэх, хууль эрх зүйн мэдлэгээ ахиулахад томоохон түлхэц болсон гэдгийг онцлон тэмдэглэхийг хүслээ. АИХ-ын депутатуудын 84.6 хувь нь буюу 357 нь МАХН-ын гишүүд байсан бөгөөд аймгуудын МАХН-ын хороодын дарга нараас 13 хүн сонгогдсон байв. МАХН-ын Төв хорооны дарга, депутат Б.Даш-Ёндон чуулганы хуралдааны завсарлагаар намын хороодын дарга нартай уулзаж хэлэлцэж байгаа эгзэгтэй, маргаантай асуудлуудаар намын баримтлах байр суурийн талаар ний нуугүй ярилцан нэгдсэн ойлголцол буюу эх орон, ард түмний язгуур эрх ашгийг илэрхийлсэн шийдэлд хүрч түүнээ хуулийн төсөлд тусгуулахад намын гишүүн-депутатуудын хүчийг чиглүүлж байсан нь чуулганы үйл ажиллагааг гацаанаас гаргах нэгдсэн зөвшилцөлд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

1991 оны 11 дүгээр сарын 11-нээс 1992 оны 1 дүгээр сарын 13-ны хоорондох 76 хоног үргэлжилсэн чуулганы хуралдаан бүрд тасралтгүй, идэвхтэй оролцож Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцаж сонгогчдынхоо итгэл найдварыг биелүүлсэн гэж нүүр бардам хэлэх үгтэйгээрээ бахархаж явдаг.

Б.Даваасүрэн:Монгол морио сүлдэнд үлдээх тал дээр баттай зогсож муудалцах явдал ч тохиолдож байсан

1990 онд АИХ-ын депутатаар сонгогдон анхдугаар чуулгандаа очиж Монгол Улсын бүх аймаг, сум, хотуудаас сонгогдсон 430 шахам депутатуудтай танилцаж нэг анги болон чуулж байх үеийн баяр бахдал мартагдашгүй билээ. Ардын Их Хурлын даргаар Ж.Уртнасанг нэр дэвшүүлэхэд саналаа нэмэрлэж идэвхтэй дэмжин сонгуулж байлаа.

Манай Булган аймгийн депутатууд Улаанбаатар зочид буудалд байрлаж чуулганы бусад цагаар депутат П.Дамбын өрөөнд цугларч, Үндсэн хуулийн хэлэлцэж байгаа зүйл, заалт нэг бүрд анхаарлаа төвлөрүүлж, нухацтай зөвлөлдөж саналаа нэгтгэдэг байлаа.

Бид төрийн сүлд, далбаа, төрийн дуулал хэлэлцэж батлах үеүдэд идэвхтэй оролцож байсан билээ. Шонхор шувууг төрийн сүлдэнд оруулах төслийг эрс эсэргүүцэж, монгол морио сүлдэнд үлдээх тал дээр баттай зогсож муудалцах явдал ч тохиолдож байсныг одоо эргэн санахад дурсамжтай байдаг.

Хэлэлцэж байгаа зүйл, заалт дээр үзэл бодол зөрөлдөн гацаанд ороход анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай хүлээцтэй аажуу тайван ухаанаар хандаж олон удаа хурлын үйл ажиллагааг хэвийн байдлаар үргэлжлүүлж чадаж байсныг одоо дурсан санаж, түүний ур чадвараар бахархаж байдаг билээ.

Манай аймгийн депутатуудаас Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаанд депутат Г.Бадарч, Н.Отгон, Г.Динаажав, Ж.Жамбалдорж, П.Нямсүрэн, Банзрагч нар маш идэвхтэй оролцож байсан.

Үндсэн хуулийг хэлэлцэж батлах урт удаан хугацаанд Монгол Улсын олон намаас бүрэлдэн тогтсон Их Хурлын депутатууд үзэл бодлын олон зөрчлөөс болж үнэний төлөө шударгаар маргалдаж, мэтгэлцэж ам мурийх үе олонтой тохиолдож байсан.

П.Дамба:Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд өөрийгөө бэлдэж боловсруулсан хүн тийм ч олон байгаагүй

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 117 дугаар тойргоос (Булган аймгийн Рашаант сум) депутатаар сонгогдож Үндсэн хууль батлалцах хувь завшаан тохиолдсон билээ. Энэ хувь тохиолыг бий болгож өгсөн Булган аймгийн Рашаант сумын иргэд, сонгогчдодоо баярлаж явдаг юм.

АИХ-ын 430 орчим депутатын дөрөвний нэг орчим нь хөдөө орон нутгаас сонгогдсон, тэдний дийлэнх олонх нь тэр үеийн сум, сангийн аж ахуй, тариалангийн аж ахуй болон нэгдлийн дарга нар байлаа. Би тэдний л нэг, Булган аймгийн Рашаант сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Сансар тариалангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан хүн. Бидний хувьд хууль тэр тусмаа Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд өөрийгөө бэлдэж боловсруулсан хүн тийм ч олон байгаагүй.

Тэр үеийн сум, аж ахуй, нэгдлийн дарга нарт цаг хугацааны тийм бололцоо ч хязгаартай, ээлжийн амралтаа ч бүрэн эдэлж чаддаггүй ажилд дарагдсан хүмүүс байсан хэрэг. Гэхдээ л бидэнд урьдчилж тараасан Үндсэн хуулийн төслийг идэвхтэй сайн судалсан болох нь хуулийн хэлэлцүүлгийн явцад ажиглагдаж байлаа.

Мөн Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг депутатуудыг сайн чиглүүлж, хөтөлж байсныг хэлэх хэрэгтэй юм. Нийгэм, эдийн засгийн нэг байгууламжаас нөгөөд шилжих эгзэгтэй нөхцөлд шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоох тулгуур хууль батапна гэдэг нарийн төвөгтэй, мэдлэг, ухаан, тэсвэр тэвчээр, идэвх зүтгэл шаардсан хүнд ажил болох нь хуралдааны эхний өдрүүдээс л мэдрэгдэж байсан даа.

Хуралдааны эхний үед хуулийн хэлэлцүүлэг гэхээсээ илүү шинэ, хуучин хоёр сэтгэлгээний, ууган ба залуу намуудын төлөөллүүдийн хоорондын үзэл бодлын зөрчилдөөн, тэмцэлдээн болж өрнөх гээд байдаг байлаа. Хуулийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслөөс хальж өөр асуудлууд ярьж, ач холбогдол багатай зарим зүйл дээр дэмий маргалдаж үзэл бодлын болон намуудын байр сууриар хэт туйлшрах байдал үүсэх тохиолдол цөөн биш байсан юм. Хугацааны хувьд хуралдааны дунд үе хүртэл Үндсэн хуулиа баталж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байсан биз ээ. Үүнийг буруутгах аргагүй л дээ. Хуралдааны уур амьсгал ийм л байсан хэрэг.

Заримдаа асуудлын мөн чанарыг ойлгохгүй тал тал тийшээ зүтгэж шийдэж, чадахгүй нээлттэй орхиод дараагийн зүйл, заалтыг хэлэлцэх үе ч гарна. Энэ мэт олон бэрхшээл тулгарч байсан боловч улс гүрнийхээ хөгжил дэвшлийг хурдасгах, эдийн засаг, нийгмийн байгууламжийг дэлхий нийтийн жишиг хандлагад нийцүүлэх, сонгогч түмнийхээ итгэлийг биелүүлэх зорилго дор нэгдсэнээр Үндсэн хуулиа баталж чадсан билээ.

Үзэл бодлын их зөрүүтэй, улс төр, эдийн засгийн хямрал бужигнаантай үед их хүндрэл бэрхшээлийг туулж байж Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан. Үүний зэрэгцээ энэ үйлсэд эерэг нөлөөлсөн хүчин зүйл ч олон байсан юм. Тэр олон хүчин зүйлүүдээс өөрт бодогдож байсан зарим нэгийг нь эргэн дурсъя.

Хэдийгээр олон намын тогтолцоонд шилжсэн, үзэл бодлын ялгаанаас гадна, хий хоосон улс төржилт ихтэй, манлайлагчид нь өөр хоорондоо тэмцэлтэй, ялагчийн дүрд тоглох хийрхэлд хөтлөгдсөн, нийгэм бүхэлдээ хуваагдмал шинжтэй байсан боловч аль ч нам, хүчнийхэн адилхан нийгмийн эрс өөрчлөлтийг, ардчилсан тогтолцоог хүлээн авахад бэлэн болсон, АИХ-ын депутатуудын хувьд ч шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зорилго агуулгыг бүрэн дэмжиж, итгэлтэй чин эрмэлзэлтэй байсан нь Үндсэн хууль батлагдах хамгийн гол нөхцөл болсон юм. Хууль батлахад хувь хүний ухаан, ур чадвар ч нөлөөтэй байдаг юм билээ. Энд би хоёр хүнийг онцгойлон дурсах гэсэн юм.

Нэг нь тэр үеийн АИХ-ын дарга Ж.Уртнасан мөн ч сийрэгхэн ухаантай, асар их тэвчээртэй, тулсан, гацсан асуудлыг зохицуулах ур чадвар өндөртэй хүн байсан даа. Дайрч давшилсан, үзэл бодлоо тулгаж, шахсан, яая даа гэмээр үе олон тохиолдож байсан боловч уурлаж бухимдахгүй, тэвдэж сандрахгүй, тун ч эвтэйхэн зохицуулчихаж чаддаг нь үнэхээр бахархмаар, хүндэлмээр байдагсан. Нэг удаа Ж.Уртнасан нэлээд бухимдаад хуралдааныг хоёр цаг орхихоо мэдэгдэж, Лоохууз гуай хурал даргална гэж хэлчихээд гараад явчихсан юм. Хуралдаан хоёр цагийн хугацаанд эмх замбараагүй, шуугилдах байдалд хүрч асуудал хэлэлцэх, шийдэх бололцоо алдагдаж байлаа. АИХ-ыг удирдах, хуулийн төсөл хэлэлцүүлэх гэдэг хэн дуртай хүний хийчихдэг ажил биш юм байна гэдгийг хурлын бусад удирдлага ч, дайрч давшлаад байдаг хүмүүс ч, ер нь бүх депутатууд айхтар ойлгосон доо. Удаа ч үгүй Ж.Уртнасан дарга инээсээр орж ирэхэд халуун алга ташилтаар хүлээж авсан юм. Үүнээс хойш депутатууд Ж.Уртнасан даргыгаа улам ч их хүндэтгэдэг болж харагдсан даа.

Нөгөө нэг нь Б.Чимид гуай юм. Хууль эрх зүйн мэдлэг, түүнийгээ илэрхийлэх, тайлбарлах талаар тэр үед бусдаас хол тасархай байсан. Одоо ч хэвээрээ биз. Хуулийн хэлэлцүүлгийн явцад эцэс төгсгөлгүй гэмээр маргаан ч үүснэ, гацаанд ч орно. Тэр болгонд Б.Чимид гуай л жинтэй ухаалаг бөгөөд хөөрхөн ёжтой үгээрээ нэг тийш нь болгоно. Үнэндээ хууль гэдэг юмыг бүтээх бас амилуулах ухаантай төрсөн мөн ч холыг харж чаддаг онцгой хүн гэж бодогддог. Америкийн Нэгдсэн Улс дөрөв дэх Ерөнхийлөгч Медисон гэдэг хүнийг Үндсэн хуулийнхаа “эцэг” гэж нэрийддэг, манайд бол Б.Чимид гуайг щинэ ардчилсан Үндсэн хуулийн “эцэг” гэхэд санал нийлэхгүй хүн бараг бараг байхгүй биз ээ. Б.Чимид гуайн Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэж батлах явцад чин сэтгэлээсээ хандаж, зорьж зүтгэсэн гавьяат үйлс нь депутат бидний сэтгэлд тод томруун дурсамж бахархал болж үлдсэн юм. Манай аймгаас сонгогдсон 17 депутатын нэгээс бусад нь МАХН-ын гишүүд байлаа. Биднийг тэр үед аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Лхагвасүрэн, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Г.Бадарч нар ахалдаг, хуралдааны дараа бараг орой бүхэн зочид буудалдаа хуралдаж дараа өдөр хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэж, оруулах саналаа тохирдог зохион байгуулалт сайтай, өндөр хариуцлагатай бүлэг байсан юм.

Үндсэн хууль батлах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай тэр бүр тохиолдоод байхгүй эрхэм үйлсэд бодол оюунаа уралдуулан зүтгэсэн депутат нөхдөөрөө бахархаж, тэднийг хүндэтгэж, тэднийхээ талаар сэтгэлд үлдсэн дурсамжаа ярьж явах сайхан байдаг юм.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    15 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    17 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    19 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    1 цаг 50 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    4 цаг 15 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    4 цаг 23 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    4 цаг 42 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    4 цаг 53 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    5 цаг 54 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    6 цаг 29 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    6 цаг 41 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    7 цаг 54 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    7 цаг 59 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    23 цаг 30 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК