Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдтэй уулзаж, парламентын үйл ажиллагаа, бодлогын талаар танилцууллаа

2025-1-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ажиллалаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, хоршоологчид болон иргэдтэй уулзаж парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудын талаар танилцууллаа.

Хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Шүүхийн байгууллагын тухай хууль иргэддээ илүү нээлттэй, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлж эхэлсэн талаар дурдаад, шүүх байгууллагын үйл ажиллагаа хараат бус, стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийн талаар Хууль зүйн байнгын хорооны хянасан саналыг дэмжин, баталсныг онцоллоо.

Ингэснээр шүүх байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэх боломж бүрджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нарын хамт оролцлоо.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 7 сарын хугацаанд улсын хэмжээнд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг олгожээ. Говь-Алтай аймагт 103 хоршоо байгуулагдсан нь аймгийнхаа мах, сүүний хэрэгцээг хоршоод хангах боломж бүрдэж буйг онцлов. Цаашид малчид түүхий эдээ боловсруулж, хотондоо бизнес эрхлэх боломж бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдан, хоршоод нь санхүүгийн зах зээлийн институт болох боломжтойг уулзалтын үеэр дурдлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Есөнбулаг сумын иргэдтэй уулзах үеэрээ УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар танилцуулав. 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлж, эргэлтэд оруулах алхмыг УИХ баталж чадсаныг онцоллоо.

Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт гэхэд л сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болсон талаар дурдав. Мөн Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг баригдана гэлээ. Ингэснээр баруун бүсэд тус аймаг эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний төв нь болж, өндөр технологи, инновацыг нэвтрүүлж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, баруун бүсийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорилгүйгээр эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг Говь-Алтай аймгаас авах боломж бүрдэх юм.

Баруун бүсийн хувьд байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Тиймээс Говь-Алтай аймгийн 15 суманд жижиг  хөв цөөрөм барих ажлыг зураг төслийн хамт хийнэ гэдгийг танилцууллаа. Ингэснээр үерээс хамгаалахаас гадна гадаргын усыг цуглуулж, усны нөөцийг бүрдүүлэх боломжтой болох юм. Усны газрын дарга З.Батбаярын танилцуулснаар, баруун бүсийн Мөнх цаст оргилоос хайлсан усыг цуглуулж, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлж, эхний хөв цөөрөм Говь-Алтай аймагт наймдугаар сард ашиглалтад орно гэлээ.

Есөнбулаг сумын иргэд АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, гадаргын усыг цуглуулж хөв цөөрөм барих ажлуудад талархалтай байгаагаа илэрхийлж байна. Мөн Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд судалгаатай хандаж ажиллахыг хүслээ. УИХ-аас нийтийн өргөдлийн цахим системд “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-нд байгуулаад байна. Тиймээс ажлын хэсэг Нарансэвстэй боомтын асуудлыг салбар бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, талуудын эрх ашгийг бүрэн хангаж ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    4 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    12 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    25 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    1 цаг 41 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    2 цаг 15 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    2 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    2 цаг 51 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    2 цаг 58 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    14 цаг 31 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    18 цаг 24 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    19 цаг 46 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    20 цаг 18 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    21 цаг 42 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    21 цаг 43 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    21 цаг 51 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    21 цаг 55 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК