Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан боллоо

2025-2-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Засгийн газар хамтран зохион байгуулж буй “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өнөөдөр (2025.02.21) гурав дахь өдрөө  Төрийн ордонд үргэлжиллээ.

Эхний өдөр (2025.02.19) барилга, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар, хоёр дахь өдөр нь (2025.02.20) хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар Улсын Их Хурлын гишүүд, салбарын яамны төлөөлөл, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дээрх дөрвөн хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлэв. Стандартын асуудал орхигдоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч сүүлийн жилүүдэд төрийн зүгээс онцгой анхаарч, бодлого шийдвэрүүддээ энэ чиглэлийн зорилтууд тусгасныг дурдав. "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр гаргах зорилт дэвшүүлсэн бол Улсын Их Хурал Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлэв.

“Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөрийг боловсруулахдаа улс орон даяар хэлэлцүүлж, талуудыг оролцоог бүрэн хангаж ажилласныг тэрбээр тэмдэглээд “Нийгэмд тогтвортой хөгжил, аюулгүй орчин, тэгш байдлыг бий болгоход стандарт нэн чухал. Улс орнуудын хөгжлийн нууц нь стандартын хэрэгжилт байдаг. Монгол Улсад стандартын хэрэгжилт хангалтгүй байна. Улсын хэмжээнд мөрдөгддөг 6600 гаруй стандартын 48.4 хувь нь олон улсын стандартад нийцсэн. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлж буй эсэх нь эргэлзээтэй. Бид өдөр тутамдаа асуудал, бэрхшээлтэй тулгарч, бухимдаж байгаагийн шалтгаан нь стандартыг хангалттай мөрддөггүйгээс үүдэлтэй" гэлээ. Улс орны хөгжлийг хурдасгаж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжингүй улс болоход бүх шатандаа стандартыг хэрэгжүүлэх нь үр нөлөөтэй байх ба үүнд хэлэлцүүлэгт оролцогчдын санал, санаачилга нэн чухал гэдгийг тэрбээр дураад хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал мөн нэгдсэн хуралдааны нээлтэд үг хэллээ.

Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар гурван өдрийн турш хэлэлцэж байгааг тэрбээр дурдаад амин чухал сэдвээр өрнөж буй хэлэлцүүлгийг дэмжин ажиллаж буй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар, Шадар сайдын ажлын алба болон холбогдох яамд, агентлагууд, салбар бүрийн мэргэжлийн оролцогчдод талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагааныхаа явцад стандартын эрх зүйн орчны талаар ярихдаа оролцогч талуудтай ярилцаж, шийдлийн талаар зөвшилцөх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гээд “Стандартууд нь салбаруудынхаа хөгжлөөс тасраад, хоцорсон байгааг хэрхэн сайжруулж, өнөөдрийн түвшинд нийцүүлэх талаар санал, шийдлээ ярилцлаа. Монгол Улс мега төслүүд хэрэгжүүлэхээр хурдтай хөгжлийн гараан дээр байгаа энэ үед бид 30 жил орхигдож ирсэн стандартын тогтолцоогоо урагшлуулах зайлшгүй шаардлага байна. Стандарт нь бүх салбарт хамаарах хэдий ч барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчин гэсэн дөрвөн салбарыг онцолж, сүүлийн гурав хоногт төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 600 гаруй оролцогчтой гурван өдөр хуралдлаа.

Тулгамдаж байгаа асуудлаа ярилцахаас гадна хамгийн гол нь шийдлийн талаарх саналуудаа зөвлөлдсөн. Ингээд салбарынхны дэвшүүлж байгаа шийдлүүдийг нэгтгэн зөвлөмж боловсруулаад, үүнийгээ нэгдсэн хуралдааны төгсгөлд танилцуулна” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр ойрын хугацаанд Засгийн газраас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг хэлээд өнөөдрийн нэгдсэн хэлэлцүүлгийн оролцогчдыг төслийн боловсруулалт, хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг хүсэв. Түүнчлэн салбар бүрийн гол хууль тогтоомжийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх бөгөөд мэргэжилтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөллүүд идэвхтэй оролцохыг урив. Мөн тэрбээр 19, 20-ны өдрүүдийн хэлэлцүүлгүүдийн талаар товч мэдээлэл танилцуулж “Хамтдаа оновчтой шийдэл гаргахын төлөө идэвхтэй ажиллана гэж найдаж байна” хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааны оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулаад, энэ хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд стандарт чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар танилцуулав.

Стандарт, хэмжил зүйн газар 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хэмээгээд салбарын гол харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Хэмжил зүйн тухай хууль зохицуулдаг гэв. Үргэлжлүүлэн тэрбээр салбарын эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, салбарын хэмжээнд тулгамдаад байгаад асуудлуудаа танилцуулав. Монгол Улсад мөрдөгдөж буй нийт стандартын 30 гаруй хувийг барилга болон эрүүл мэндийн салбарын стандартууд эзэлдэг байна. Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг байна. 2022 оноос хойш салбар бүрийн стандартуудад үзлэг хийсэн талаар тэрбээр танилцуулаад, эхний үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Стандартын үзлэгийн мөрөөр шинэчлэх, сайжруулах асуудал нь удаашралтай байгааг тэрбээр дурдаад энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэллээ.

Түүнчлэн тогтолцооны асуудал, сонгон хэрэглэх стандартын талаар, стандартын хяналт, шалгалтын талаар, хариуцлагын асуудлуудыг хөндөж, 2022 оноос Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Улс орны хөгжил дэвшлийн түлхүүр болдог стандартын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, цаг үедээ нийцүүлэн сайжруулах шаардлагын талаар дурдаад Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, холбогдох талууд төслийн боловсруулалтад хамтран ажиллаж байгааг дурдсан. Боловсруулж буй хуулийн төслийн хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулсан гэв. Стандартын эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжилтийг нь хангах нь эцсийн дүндээ иргэн бүрийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах зорилгын төлөө гэдгийг тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дурдсан.

“Хүнс, хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан үргэлжилж, тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх А.Бүрэнбаатарн чиглүүлэв. Зочин илтгэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай, Гаалийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга С.Энхмаа, МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнэ, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн Б.Заяатогтох нар оролцож, чиглүүлэгчийн болон оролцогчдын асуултад хариулт өгөв. 

Нэгдсэн хуралдааны “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва чиглүүлж, зочин илтгэгчээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын Анагаах ухааны инновац, технологийн хэлтсийн дарга С.Энхцолмон, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Одгэрэл нар оролцов. Мөн Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ зочин илтгэгчээр оролцож, чиглүүлэгч болон оролцогчдын сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм.

“Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр newsroom.mn сайтын эрхлэгч Б.Батцэцэг, зочин илтгэгчээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батцолмон, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Т.Пүрэвхатан, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Баярсайхан, “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Я.Сумхүү нар оролцон, оролцогчдын асуултад хариулт өгөв. Мөн салбарын төлөөллүүд хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, тулгамдаад буй асуудлуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаарх саналуудаа хэлж байлаа. 

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал гурван өдрийн турш үргэлжилсэн хэлэлцүүлгийн зөвлөмжийг нэгбүрчлэн танилцууллаа. 

Хүнсний салбарын стандартын хэрэгжилт, эрх зүйн орчин хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж

  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах заалтыг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах;
  • Хүнсний салбарын 650 стандартын 150 гаруй стандартыг шинэчилж нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр 30 стандартыг боловсруулж батлах;
  • Стандартыг боловсронгуй болгох чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудын түншүүдтэй хамтарч ажиллах;
  • “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага”, “Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн болон ус, ундаа, шүүсний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг шинээр боловсруулж батлах; 
  • Стандарт худалдан авах процессыг ил тод, нээлттэй болгох;
  • Техникийн зохицуулалтад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт, бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ, сахар, транс тосны агууламжийн зөвлөмж хэмжээг нарийвчлан тодорхой тусгах;
  • Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны тоног төхөөрөмж сав хэрэгслийн хийц, чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлагын стандартад ган төмөр /нерж/, хөнгөн цагаан, никель савны марк, төрөл болон хуванцрын төрлийг тодорхой тусгах;
  • Стандарт, техникийн зохицуулалтад тусгагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг боловсруулж батлах;
  • Хүнсний салбарын стандарт мөрдөлтийг үе шат бүрд нь цахимаар хянах тогтолцоог бүрдүүлэх;
  • Монгол Улсын гаалийн бүх лабораториудыг итгэмжлэлтэй болгох;
  • Салбар хоорондын уялдаа холбоог хангах зохицуулалтыг бий болгох

Хүрээлэн буй орчны стандарт ба эрх зүйн орчин хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, лабораториудад ашиглагддаг урвалж, бодисуудын хэрэглээ, нийлүүлэлтийг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглах;
  • Байгаль орчны салбарын стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэх, зохицлыг сайжруулах, шинэчлэх, хүчингүй болгох;
  • Хүрээлэн буй орчны хяналт, шинжилгээний техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, лабораториудын хүний нөөц, хүчин чадлыг нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх, цаг хугацаа алдалгүй сорьцыг шинжилдэг болох, тухайлбал агаарын чанарын стандартад нийт 611 үзүүлэлт тусгагдсанаас түгээмэл тархалттай 6 үзүүлэлтийг шинжлэх чадамжтай байгааг анхаарч нэмэгдүүлэх арга хэмжээ авах; 
  • Стандартын хэрэгжилтэд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, төрийн бус байгууллагад боломжит хяналтыг шилжүүлэх, урамшуулах, иргэдэд хялбар ойлгомжтой байдлаар хүргэх;
  • Судалгааны байгууллага, хүрээлэн, лабораториудад хийгдэж буй тайлан мэдээллийг иргэд, байгаль орчны үнэлгээний аж ахуйн нэгжүүд ашиглах боломжийг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах;
  • Хүн амын ундны усны чанарын стандартын асуудлыг онцгой анхаарах, шугам сүлжээний шинэчлэлийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэлбэрээр хийх;
  • Стандартгүй боловч зохицуулах шаардлагатай асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхой бодлого, чиглэл гаргах, стандарт зохицуулалтгүй байгаа хог хаягдал шатаах зуухнаас гарах бохирдлын стандартыг яаралтай бий болгох;
  • Саарал устай холбоотой эрхзүйн зохицуулалтыг тодорхой болгох;
  • Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ дээр эргэн хэлэлцдэг болох; 
  • Лабораторийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх; 
  • Орчны аюулгүй байдлыг харгалзалгүй төрөл бүрийн зориулалтаар газар олголт хийж байгааг анхаарах, салбар хоорондын уялдаа холбоог  сайжруулах

Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж

Нэг. Хууль эрх зүйн чиглэлээр:

  • Стандартын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бие дааж санхүүжүүлэх санхүүгийн механизм бүрдүүлэх. (Жишээлбэл: БХТ) ;
  • Стандарт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах тогтолцоонд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн зөвлөх менежментийн байгууллагаар хийлгэх;
  • Эрүүл мэндийн салбарын стандарттай холбоотой зохицуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд салбарын онцлог байдлыг тусгасан, салбарын хуулиудтай уялдуулах; 
  • Стандарт шинээр боловсруулах, батлах, хүчингүй болгох  процессыг шуурхай, тодорхой болгох, хугацааг богиносгох, төрийн оролцоог багасгах;
  • Шинэчлэх шаардлагатай эрүүл мэндийн стандартуудыг шинэчлэх, хэрэгжиж байгаа стандартад тогтмол хугацаанд үнэлгээ, үзлэг хийдэг байх;
  • Стандарт, магадлан итгэмжлэлийн талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг олгох, мөрдөлт, хэрэгжилтийг сайжруулахад мэдээллийг нээлттэй болгох;

Хоёр. Нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн стандартыг сайжруулах чиглэлээр:

  • Бусад орны жишгээр хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хяналтыг цогцоор шийдэх;
  • Бүх салбарын стандартуудад орчноос шалтгаалсан хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шаардлага үзүүлэлтийг тусгах зохицуулалтыг оруулж, зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг байх;
  • Олон улсын заавар удирдамжид орсон эм, эмчилгээ, оношилгоог аль нэг стандарт, зааварт оруулахгүйгээр шууд хэрэглэх эрхзүйн орчныг бүрдүүлэх.
  • Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, түгээмэл тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний стандарт заавартай байх.

Гурав. Эмзүйн стандартыг сайжруулах чиглэлээр:

  • Эмзүйн салбарт мөрдөж буй зохицуулалтын 5 стандартыг эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нийцүүлэн төслийг шинэчлэн боловсруулах;
  • Салбарын стандартуудад үнэлгээ хийж шинэчлэх;
  • Эмнэлгийн хэрэгслийн чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 13485:2021 стандартыг эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдэд дагаж мөрдөх эрхзүйн орчныг бүрдүүлэх;
  • Дотоодын үйлдвэрийн анхдагч эм, ургамлын гаралтай эм, уламжлалт эм тэдгээрийн түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх үндэсний фармакопейг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх;
  • Монгол Улсын үндэсний фармакопейг 3-5 жил тутам шинэчлэн сайжруулахад шаардлагатай төсвийг шийдвэрлэх;
  • Дотоодын болон гадаадын ерөнхий нэршлийн эм, тэдгээрийн түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг шинжлэхэд үндэсний болон олон улсад  зөвшөөрөгдсөн фармакопейг ашиглах.

Дөрөв. Лабораторийн стандартыг сайжруулах чиглэлээр:

  • Бүх лабораториудыг магадлан итгэмжилдэг байх. (MNS ISO 15189: 2024, MNS ISO/IEC 17043:2003 энэ хоёр стандартаар итгэмжлэгдэж байж, дэлхий улс орнуудын эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөнө) ;
  • Эрүүл мэндийн лабораториудыг итгэмжлэлийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох аж ахуйн нэгжүүд эм, эмнэлгийн хэрэгслийн сорилт, туршилтын лабораторитой болох, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулдаг болох;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн баталгаажуулалтын байгууллага нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн байх;
  • Өнөөгийн хяналтын тогтолцоог сайжруулж, нэгдсэн зохицуулалттай болгоход эмийн агентлагийн чиг үүргийг нэмэгдүүлж Хүнс, эмийн агентлаг болгон өргөжүүлэх. 

Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж

Нэг. Хууль эрх зүйн чиглэлээр:

  • Барилгын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ын төсөлд тусгасан Барилгын салбарын судалгаа, шинжилгээний байгууллага байгуулахыг дэмжих;
  • “Барилга байгууламжийн норм нормативын сангийн журам”-ыг шинэчлэх, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн ТББ-ын төлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулах  хүрээнд төсөвт өртгийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа , холбогдох журамд өөрчлөлт оруулах;
  • Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг хэрэглэх эрх зүйн орчныг сайжруулах;

Хоёр. Барилгын норм, дүрэм, стандартыг сайжруулах чиглэлээр:

  • Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
  • Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт үзлэг хийж, давхардлыг арилгах ажлыг хэрэгжүүлэх;
  • Салбар хоорондын уялдаа холбоог хангах үүднээс барилга байгууламжийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;
  • Барилга байгууламжийн норм нормативын сангийн төлөвлөгөөнд тусгуулахаар  ирүүлсэн ажлуудыг ач холбогдлоор эрэмбэлж тусгаж, батлах;
  • Барилгын материал, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалт, Лифтний техникийн зохицуулалт зэрэг баримт бичгүүдийг боловсруулж, батлуулах;
  • Барилга байгууламжийн норм, нормативын сангийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалтыг олон нийтэд нээлттэй ил тод байлгах;
  • Барилгын стандартуудыг үнэ төлбөргүй болгох асуудлыг судалж, шийдвэрлэх;
  • Мэргэжлийн холбоод, салбарын төрийн бус байгууллага, төр, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааныг хааж Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хэлсэн үгэндээ “Гурван өдрийн хэлэлцүүлгийн үеэр Та бүхний гаргасан саналуудыг нэгтгэсэн зөвлөмжийг холбогдох яамд, төрийн байгууллага руу хүргүүлнэ. Гурван өдрийн турш байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо өргөж хамтран ажилласан Та бүхэндээ баярлалаа. Энэ зөвлөмжийнхөө мөрөөр хамтран ажиллацгаая” гэлээ. Ийнхүү “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
Байнгын хороод хуралдана
З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    3 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    13 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    14 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    21 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    40 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    52 мин
  • Байнгын хороод хуралдана
    1 цаг 6 мин
  • Б.Отгонбаяр цахилгаан авто машины дрифтийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо
    1 цаг 15 мин
  • Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
    1 цаг 17 мин
  • Стратегийн чухал бүс болох Хормузын хоолойд цэргийн мөргөлдөөн идэвхжилээ
    1 цаг 33 мин
  • “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал болно
    1 цаг 45 мин
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    16 цаг 29 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    17 цаг 8 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    17 цаг 11 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    17 цаг 16 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    17 цаг 17 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    17 цаг 54 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    18 цаг 29 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    18 цаг 46 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    19 цаг 2 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК