Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь

2025-12-02
0
ЖИРГЭХ

Нийгмийн даатгалын хуулиудын шинэчлэлийг 2023 онд хийснийг бүгд мэдэж байгаа. Хуулиудын шинэчлэлд олон дэвшилтэт зүйл орсныг үгүйсгэх зорилго алга. Харин хуулиудыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зарим нэгэн алдааны талаар сайдаас эхлээд дараа дараагийн түвшинд саналаа илэрхийлсээр ирсэн бөгөөд хувиараа хурал зөвлөгөөн дээр, бас Монголын ахмадын холбоогоор уламжлан хэд хэдэн удаа албан ёсоор асуудал дэвшүүлэн тавьсан байтал, ГБХНХ-ын сайдаас болон яам, холбогдох албан тушаалтнуудаас  Монголын ахмадын холбоонд албан ёсоор ирүүлсэн хариуг харсан ч нэг л маягаар үгүйсгэж байгааг зүгээр хараад өнгөрч эс тэвчив.

Энэ бол эхчүүдийн тэтгэврийг тогтооход төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ өсгөж өндийлгөсөн бүх эхчүүдийн тэтгэврийн даатгалд даатгуулсан хугацааг хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар нэмэгдүүлж тооцсон хугацааны тухай асуудал юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаа гэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: гээд 23.1.4-т нь “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацаа” гэжээ.

Энэ заалт 10 жилээс дээш даатгуулсан бүх ээжүүдэд хамаарахаар ойлгогдож байна. Энэ зүйлийн  23.1.4-т “10-аас доошгүй жил төлсөн” гэж бичигдсэн байгаа болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмыг зохицуулсан уг хуулийн 46 дугаар зүйлд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын талаар тусгайлсан зохицуулалт үгүй байгаа учраас өмнө нь тэтгэврээ тогтоолгосон болон шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа бүх ээжүүдэд хамаарахаар байна.

Энэ хуулийг 2024 оны 1 дүгээр 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Ийнхүү мөрдөхдөө зөвхөн шинээр тэтгэврээ тогтоолгосон эхчүүдийг хамааруулсан байна. Дашрамд дурдахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуульд яг ийм агуулгатай заалт оруулж  2020 оноос эхлэн  мөн л шинээр тэтгэврээ тогттоолгож байгаа эхчүүдийг хамруулсан юм билээ.

Дээр дурдсан үндэслэлүүд байгаа учраас Монголын ахмадын холбооноос 2024, 2025 онд нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн үе үеийн сайдууд болон яаманд Нийгмийн даатгалын тухай 2023 оны хуулиудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эхчүүдийн  тэтгэврийг нь шинэчлэн тогтоохдоо төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн бүх ээжүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23.1.4-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацааг нэмэгдүүлэх талаар санал, шаардлагаа илэрхийлсээр ирсэн билээ. Эдгээр санал шаардлагад хариу ирүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 -т хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотой аливаа зардал, нөхөх олговор, хохирлыг нөхөн төлөх нөхцөл; 27.1.6-д хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдолыг энэ хуулийг дагаж мөрдөх журмын талаарх зүйлд зохицуулаагүй гэжээ.

Энэ тайлбарт байгаа хууль мөрдөж эхэлсэнтэй холбоотой зардал нэмэгдэхийг Улсын Их Хурлын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байсан нь ойлгомжтой. Миний бие нийгмийн даатгалын зардлыг үе үе нэмэгдүүлж, нийгмийн даатгалын санд ачаалал нэмэгдүүлж ирснийг шүүмжилдэг хэвээрээ. Гэхдээ Улсын Их Хурлаас ингэж нийгмийн даатгалын зардлыг нэмэгдүүлэн тогтоосныг эерэг талаас нь харвал эхчүүдийг дэмжин улмаар хүн амаа өсгөх алсын бодлого байсан гэж ойлгохыг хичээж байна. Бас сөрөг талаас нь харах аваас Улсын Их Хурлын ээлжит сонгууль дөхөж ирсэн үед сонгогчдод тал зассан зохицууулалт байсан гэж ч харж болно.

Ер нь бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд халдаж сонгогчдод тал засдаг гаж арга барилаасаа хэзээ салах юм бэ гэсэн асуултыг улс төрийн намууд, улс төрчдөд сануулсаар ирсэн, дахиад л бас сануулъя, бүр шаардъя

Харин сайдын ирүүлсэн албан бичигт дурдсан нөхөх олговор, хохирлыг нөхөн төлөх нахцөл, хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдлын алийг нь ч хуулийг дагаж мөрдөх журмыг зохицуулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлээр зохицуулаагүй ба хуулиудыг дагаж мөрдөх журмын тухай тусгай зохицуулалт байхгүй байгаа  нь хуулийн 23.1.4-т заасныг шууд нэг мөр хэрэгжүүлэх боломжтой гэж хууль тогтоогчид үзсэнтэй холбоотой биз.  

Бидний зүгээс хуулийг буцаан хэрэглэх шаардлага огт тавиагүй, харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23.1.4-т  заасныг л хууль мөрдөж эхэлсэн үеэс  бүх эхчүүдийн хувьд ямар нэг ялгаваргүйгээр хэрэгжүүлээчээ гэж хүссэн.

Хэрэв тэтгэвэр авч байгаа иргэний тэтгэврээ анх тогтоолгосон өдрөөс эхлэн энэхүү нэмэгдлийг тооцож нөхөн олгохыг шаардаж байгаа бол ёстой  хуулийн энэ заалтыг буцаан хэрэглэхийг шаардсан хэрэг болно. Тухайлбал 2010 онд тэтгэврээ тогтоолгосон 2 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэврийн нэмэгдлийг 2010 оноос эхлэн тооцсон бүх нэмэгдлийг нөхөн олгохыг шаардаагүй, эдгээр эхчүүдийн тэтгэврийг хууль мөрдөж эхэлсэн өдрөөс эхлээд нэмэмэгдүүлэхийг л шаардсан юм.

Харин одоо бол Хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс хойших хугацааны энэхүү нэмэгдлийг нөхөн олгохыг нэхэмжлэх эрх тэтгэврээ тогтоолгосон эхчүүдэд үүссэн гэдгийг тэмдэглэе.

Бас бидний тавьсан шаардлагад сайдаас болон яамнаас ирүүлсэн хариу бичигт бүх тэтгэвэр тэтгэмж авагчдын болон түүний дотор эмэгтэйчүүдийн тоог дурдсан байна лээ. Энэ бол тэтгэврийг нь шинээр эргэж харах эхчүүдийг их олон гэж харагдуулах гэсэн зохиомол санаархал гэж харагдаж байна. Энд зөвхөн 10-аас доошгүй жил даатгуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тоо, түүний дотор төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн эхчүүдийн тоог үнэн зөв мэдээлэх тухай асуудал гэдгийг ойлгоход онцгой гоц ухаан шаардахгүй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Монголын ахмадын холбоонд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн шаадлагын хариу хүргүүлэх тухай албан бичигт дурдсанаар манай улсад 411,6 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа юм байна. Дундаж тэтгэвэр 850,0мянган төгрөг юм байна. Мөн 2020-2024 онд бараг 65,0 мянган эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хугацааг нэмэгдүүлэн тооцсонтой холбоотойгоор 98,5 тэрбум төгрөг нэмж зарцуулсан юм байна. 2020 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 206,0 мянган эхчүүдийн шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тэтгэврийг шинэчлэн тогтооход тэтгэврийн даатгалын сангаас 111,0 тэрбум төргөг нэмж зарцуулах тооцоо гаргажээ.

Сүүлийн үед цахим орчинд “Би 14 жил даатгуулсан, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, бүрэн тэтгэвэр тогтоох боломжтой юу?” гэх маягийн асуултууд үзэгддэг болсон.

Хуульд зааснаар бол 11 жил даатгуулсан, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эх энэ хуулийн дагуу (11жил + 6х1,5=20 жил) 20 жил даатгуулсанд тооцогдож бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байгаа юм.

Яг үнэнийг хэлэхэд энэ бол нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос дээш төлсөн байх гэсэн Нийгмийн даатгалын хуулиудын үзэл баримтлал, үндсэн шаардлагыг сулруулсан, сангийн орлого талыг үлэмж бууруулсан маш ноцтой үр дагаьар бүхий хуулийн зохицуулалт гэдгийг ойлгож байна. Гэхдээ 10-аас дээш жил даатгуулж, хүүхэд төрүүлж/үрчлэн авч / өсгөсөн бүх эхчүүдийг хамруулсан энэ хуулийг нэгэнт Улсын Их Хурал баталсан учраас яаралтай хэрэгжүүлж эхлэхээс өөр гарц алга.

Ийм мэтийн сонгуулийн мөчлөг дагасан хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд дандаа маргаан дагуулдаг нь жам юм даа.

Энэ асуудлыг хүний эрх талаас авч үзвэл эмэгтэйчүүдийг хооронд нь насаар нь ялгаварласан зөрчил болж харагдана.

                                                Цэдэвийн Товуусүрэн 2025.12.01

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Номын баярын онцлох шинэ номууд
    21 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    54 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 34 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 43 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 59 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 4 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 54 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 3 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 21 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 39 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 59 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 1 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 3 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 15 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК