Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Номинчимэг: Тамхины гаалийн татвар тэглэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байна гэсэн үг

2025-12-10
0
ЖИРГЭХ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс зарим тодруулгыг авлаа.

-Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй холбоотой тамхины гаалийн албан татварыг тэглэх гэж байгаа талаар яриа гараад байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Евразийн эдийн засгийн хэлэлцээрээр Монгол Улс аль хэдийн гарын үсэг зурсан. УИХ энэ долоо хоногт соёрхон батлахаар хэлэлцэх гэж байна. Евразийн эдийн засгийн хэлэлцээр нь Монгол Улсын хуультай адилхан үйлчлэх процесс гэсэн үг.

Өмнө нь дөрөвдүгээр сард тус хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцөхөөр оруулж ирэхэд янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэх нөхцөлтэй байсан тул тухайн үед ингэж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлж, бухимдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Тийм ч учраас энэ асуудлаар олон нийтэд хандаж байсан. Гэтэл одоо энэ асуудлыг засаж залруулахгүйгээр оруулж ирж байна.

Ер нь дэлхий дахинаа янжуур тамхины хор хөнөөл маш их. Монгол Улсад, ялангуяа маш хямдхан тамхитай ийм нөхцөлд гаалийн албан татварыг, тэр тусмаа тамхи, архи гэсэн хортой бүтээгдэхүүн дээр байхгүй болгоно гэдэг маш хортой. Энэ нь нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэндийг хохироох үйлдэл болно. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд, төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй төрийн данс улайлаа гэж ярьж байгаа ийм нөхцөлд хортой бүтээгдэхүүнээс авдаг татварын орлогоо хасна гэдэг нь зөв шийдэл мөн үү. Гаалийн албан татвар тэглэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байгаа л хэлбэр гэж би харж байна. Ер нь тамхины татвар тэглэхэд оршуулгын газар нэмэгдэнэ гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ бол маш ноцтой асуудал. Үүнийг засаж залруулах, дотоодын арга хэмжээгээр яаж залруулах боломжтой вэ гэдгийг Засгийн газар, УИХ хоорондоо ярилцсан гэж би ойлгож байгаа. Гэвч одоо хуулийнхаа хэлэлцээрээ батлуулахаар орж ирж байгааг хувь хүний хувьд би буруу гэж бодож байгаа.

- Таны өргөн барьсан байгаа Тамхины хяналтын тухай хуульд татварын талаар хэрхэн тусгаж, өөрчилсөн байгааг тодруулахгүй юу?

-Тамхины гаалийн албан татварыг тэглэх нь маш буруу. Түрүүн хэлсэнчлэн ер нь бол бид дэлхийд байхгүй хямдхан тамхитай улс болчихсон. Тийм атлаа татвараа бүр тэглээд, байхгүй болгоно гэдэг бол нийгмийн эрүүл мэндээ хаяж, ерөөсөө тамхиа татаад, хавдраар өвчил гэж байгаатай адил. Жилд 4,300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байгаа өнөөгийн нөхцөлөө дордуулж, 10-15 мянга болгоё л гэсэн төрийн бодлого гэж харахаас аргагүй. Гэхдээ ийм зорилгоор хийгээгүй гэж уг нь найдаж байна. Гаалийн албан татвар бол өөрөө төсвийн орлого болоод эмч, багш нарын цалин, сургууль цэцэрлэгийн зардалд явдаг төсвийн орлого байдаг. Үүнийгээ байхгүй болгоод, маш хямдхан тамхийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр одоо 3-4 мянган төгрөгийн үнэтэй, угаасаа талхнаас хямдхан байгаа янжуур тамхи чинь 30%-ийн татвараа авахаа больчихоор зайрмагнаас хямдхан янжуур тамхитай улс болох гэж байна шүү дээ. Энэ бол байж болшгүй асуудал юм.

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг миний бие УИХ-ын 77 гишүүнтэй хамт өргөн барьсан. Энэ хуульд тамхины хяналтыг сайжруулж, татварыг үе шаттайгаар нэмж, хэрэглээг багасгах гэсэн зорилтын хүрээнд онцгой албан татвар, гаалийн албан татварыг тооцоолсон байгаа. Мөн гаалийн албан татвар дээр зарим электрон тамхи 5%, эсвэл 20% гээд янз бүр байсныг жигд болгож бүх бүтээгдэхүүнүүдээс 30%-ийн гаалийн албан татвараа авдаг байхаар тусгасан. Онцгой албан татварыг үе шаттай нэмнэ гэж оруулсан байгаа.

-Энэ талаар та ямар нэгэн мэдэгдэл хийж, арга хэмжээ авах уу? Улс орны нэгдмэл эрх ашигт харших ийм хэлэлцээрийг хэрэв хүч түрэн баталбал яах вэ? Үр дагавар нь ямар байх вэ?

- Миний хувьд одоогоор ОУПХ-ны парламентын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар гадаад улсад томилолттой ажиллаж байна. Энэ цаг хугацаатай давхардаж байна. Ер нь энэ байр суурийг өөрийн бүлэг дээрээ илэрхийлсээр ирсэн. Энэ асуудлыг энэ чигээр нь одоо батлах биш, гажуудлыг засах буюу дотоодын хууль тогтоомжоор дамжуулж арга хэмжээ авах ёстой. Хэрвээ гаалийн албан татвараа энэ хэлэлцээрээр тэглэж байгаа бол үүнтэй тэнцүү хэмжээний татварыг онцгой албан татвар дээр нь заавал нэмж өгөх ёстой. Ингэхгүй бол Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орон болох ОХУ, Казакстан улсаас орж ирдэг тамхинаас гаалийн албан татвар авдаггүй, бусад Солонгос, Хятадаас орж ирдэг тамхи нь 30%-ийн гаалийн албан татвартай болно гэсэн үг.

Энэ нь өөрөө худалдааны эрх тэгш байдлыг хангахгүй, харин зөрчих нөхцөл байдалд орно. Зах зээл дээр ч маш том гажуудал үүснэ. Энэ шийдлийг харамсалтай нь Засгийн газар оруулж ирсэнгүй. Миний хувьд Монголд буцаж очсоныхоо дараа энэ талаар мэдэгдэл хийж, байр сууриа нээлттэй илэрхийлэх болно.

Л.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • morgan cynthianna (155.94.246.7)
    I had a little blisters on my mouth and genital which I thought it was just normal , until my doctor told me it was HSV ( Herpes ) and it has no medical cure.I decided to try out natural stuff by giving a try to itua healer am so glad that I was able to cure my HSV2 ( Genital Herpes ) with his product. Contact him on WhatsApp +2348150223558 Email him on ituahealer@gmail.com and visit his website https://ituahealer.wixsite.com/my-site
    2025 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Номын баярын онцлох шинэ номууд
    19 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    53 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 33 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 41 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 57 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 3 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 53 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 2 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 19 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 37 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 58 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 59 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 2 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 13 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК