Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-12-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдаан даргалагч дэгийн дагуу ирц, товыг танилцуулснаар хуралдаан эхэлсэн. Энэ өдрийн хуралдаанд тус Байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Т.Аубакир, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, П.Ганзориг, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн, Р.Батболд, Ч.Номин, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Д.Пүрэвдаваа нарын 18 гишүүн хүрэлцэн ирж, 62.1 хувийн ирцтэй хуралдлаа.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан товын дагуу Төсвийн байнгын хороо энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайлан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр товлосныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Хэлэлцэх асуудлын талаар санал гаргах гишүүн байгаагүй тул Байнгын хорооны хэлэлцэх асуудлын товд өөрчлөлт орсонгүй, үргэлжлүүлэн хуралдлаа.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг тус хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж заасан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан ба Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2025 оны байдлаар Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төслийг хэрэгжүүлж, эдгээрээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд баталсан. Эдгээр төслийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар илтгэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэгтэй “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч, санхүүжилтийг шийдвэрлэх гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Тиймээс Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төсөл нь 10 зүйлтэй бөгөөд уг анхдагч хуулийг төслийг баталснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүйгээр үл барам, олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарлыг бууруулах, валютын гадагшлах урсгал эрс багасах, 2300 гаруй ажлын байр нэмэгдэх, улсын хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх тооцоолол гаргаснаа төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан. 

Гадаад зээллэгийн санхүүжилт нь Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн томоохон эх үүсвэр төдийгүй үндэсний хэмжээний дэд бүтцийн сүлжээг бүрдүүлэх, нийгмийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, төсвийн богино хугацааны ачааллыг бууруулах, гадаад зээллэгийн төслүүдийг дагаж салбаруудад шинэ техник, технологи, инновац, ноу-хау нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болгох ач холбогдолтой. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дагалдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй хэмээн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцууллаа.

 

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Ч.Номин, П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Тэд улс орны хөгжилд нэмэртэй томоохон төслүүдийг дэмжинэ. Цаашид нэг удаа гал унтраах маягаар ажиллах ёсгүй, төсөвт өртөг өндөр хэрнээ үр ашиггүй төслөөс зайлсхийх чухал гэдгийг тэд асуулт дундаа илэрхийлж байлаа. Товчхондоо бизнесийн зарчмаараа явж байгаа Сэлбэ дэд бүтэц зэрэг төсөлд төр оролцох шаардлагагүй гэсэн юм. Цаашид ийм хуулийг парламент батлах ёсгүй гэдгийг ч тодруулсан юм. Зээлийг аль болох хурдан хугацаанд эргэлтэд оруулж, ашиглалтыг үр дүнтэй байлгахыг зорьж байгааг, 116 төслийн хувьд тухайн жилд төсөвлөж буй хэмжээ бага байгаа нь Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүндрэлтэй. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хугацаандаа гүйцэтгэлтэй явж байгаа хэмээн Сангийн яамны төлөөлөл танилцуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төслүүдийн гүйцэтгэлийн явц байдлын талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай товч тайлагнав. Нийслэлийн хувьд газар чөлөөлөлт, дэд бүтцийн инженерийн шугам сүлжээг холбох зэрэг нь асуудалтай, ихээхэн хугацаа шаардсан ажил байдаг гэв.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуултад холбогдох яамдын төлөөлөл тухай бүр хариуллаа. Ийнхүү хэлэлцэх үед Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах болсон тул Байнгын хорооны хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдлаа. Хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, 55.6 хувийн саналаар дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан Үндэсний аудитын газрын тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Номын баярын онцлох шинэ номууд
    5 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    39 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 19 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 27 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 43 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 49 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 39 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 48 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 5 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 23 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 44 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 45 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 48 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 59 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 56 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК