
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Ховд аймаг 16 сумтай байсан. Бүх суманд нэгдэл, ахуй үйлчилгээний анги байсан. Энэ хувьчлалуудыг ахуй үйлчилгээ, худалдаа үйлчилгээний дарга байсан тэр бүх хүмүүс хувьчилж авсан. Дээрээс нь Ховд аймагт 40 үйлвэр ААН байсан түүнийг бүгдийг нь МАН-ын гишүүд авсан. Тэндээс хоёрхон хүн өөр өөрийн ажиллаж байсан газраа авсан. Хувьчлалыг Ардчилсан нам хийсэн боловч үр дүнг нь МАН-ынхан авсан" гэв.






















































