
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төр нь бүгдийг хийдэг, бүгдийг авдаг, бүгдийг шийддэг байж болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг төр үйлдвэрлэж байна гэхээр бариаг социолист улс байгаад байна. Бид чинь чөлөөт эдийн засагтай улс шүү дээ. Дэд сайд болж байхаар төрийн өмчит компанийн захирал болъё гэсэн аман яриа хүртэл байдаг. Төсвөөс гадуур маш их мөнгө хяналтгүй байгаа гэдгийг харуулж байгаа юм" гэв.






















































