
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Шатахууны хэрэглээ сүүлийн дөрвөн жил дөрөв дахин өссөн. Харамсалтай нь савны хэмжээ огт нэмэгдээгүй. Үүнээс шалтгаалаад бид нэг сарын уналт босолтыг дийлэхгүй эмзэг байдал руу орчихсон байгаа. Шатахууны сав бол маш чухал зүйл болчихоод байна. Зургаадугаар сард манай яамнаас Хөдөө аж ахуйн яамны савыг авъя гэдэг хүсэлт гаргасан. Одоогоор хөдөө аж ахуйн яамтай маргаантай явж байгаа" гэв.























































