
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асуулаа.
Тэрбээр "Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч, ялангуяа хөрөнгө оруулалтын сангууд байхгүй бол засаглал сайжрахгүй гэдэг асуудлыг хаа сайгүй ярьж байна. Монгол Улсад мэргэжлийн хөрөнгө оруулагчид хангалттай хөгжөөгүй нь бодит үнэн" гэв.























































