
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Аж ахуй нэгжүүдийн татварыг данс хаагдсан явдлыг зогсоож байгаа. Одоо өргөн барьж буй татварын багц хуулиар дарамталдаг, данс хаадаг тогтолцооноос зөвлөн туслах хэлбэр рүү шилжүүлж байгаа. Татварын тогтолцооны 30 жилийн гажуудлыг энэ хуулиар засаж, ололт амжилттай талуудыг тодотгох хэрэгтэй" гэв.




















































