Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм

2026-1-13
0
ЖИРГЭХ

Эх орныхоо өнцөг булан бүр, дэлхий даяар тархан суугаа, эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд шинэ ардчилсан Үндсэн хуулийн өдөр, 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны 1-р сарын 13-нд төр улсын оршин тогтнохуйн баталгаа, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан нийгмийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулиа улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, эв санал, хүсэл эрмэлзэл нэгдэн тунхаглан баталсан билээ.

Үндсэн хууль бол иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын үндсэн эрхүүд, үндсэн зарчмууд, үнэт зүйлсийг өөртөө бүрнээ цогцлоон шингээсэн, хүн бүр эрх чөлөөтэй, хуулийн өмнө эрх тэгш байх, засгийн эрх гагцхүү ард түмний гарт байх, төр, ард түмний итгэлцлийн эрхэм дээд илэрхийлэл болсон баримт бичиг билээ.   

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тунхаглан заасан иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нь ард түмний эрхэм дээд шийдвэр, сонголтоор бүрэлдсэн Улсын Их Хурлын эн тэргүүний үүрэг. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх нь нэг талаас тусгаар тогтнол, чөлөөт нийгмийн замыг сонгосны түүх, нөгөө талаас хүний эрхийг сахин хамгаалахын төлөө хийх ажил, шийдэх асуудлаа тунгаан хэлэлцэхийн утга учир. Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэхийн үр шим хүн бүр, хэн бүхэн төрөхөд цуг заяасан жам ёсны эрхээ нандигнан хамгаалах мэдлэгээ ахиулж, мэдрэмжээ дээшлүүлэхэд оршино. Учир нь улсын эрх бол иргэний эрх. Хүний эрх бол хүн Таны эрх.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 34 жилийн ойг тэмдэглэхдээ, эх орны ирээдүйн эзэд болсон хүүхдийн эрх, өнөөдрөөс илүү маргаашийг өөрсдийн гараар бүтээх эдийн засгийн эрх чөлөөг онцгойлон авч үзэж байна.  

Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр хүний эрхийг хамгаалах тухай хөндөх боломжгүй. Та бидний ажил, мэргэжил, амьдран суугаа газар нутаг, хувийн сонирхол хоорондоо өөр боловч үр хүүхдүүдээ эсэн энх, эрүүл саруул, ээлтэй аюулгүй орчинд өсгөн торниулах, эрдэм боловсролтой, дэлхийн монгол хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хүсэл сонирхол нэгэн цул ээжүүд аавууд билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР ХАМГААЛНА;” хэмээн тунхаглан заасан. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байна. Монголын энхрий үрс зүрх сэтгэл шимшрүүлсэн ноцтой гэмт хэргүүдийн хохирогч болсоор байгаа нь биднээс үүрэг хариуцлага, үр дүн нэхэж байна. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүрийн илтгэлдээ онцлон анхааруулсаар ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол, зөрчил, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт бүрийн цаана энхрий үрсийн урссан нулимс бий. Аврал эрж, айж зовсон гэмгүй олон хүүхдийн гуниг дүүрэн харц бий. Алдрай жаахан хүүхдүүдийн алдарсан амь, хохирсон эрүүл мэнд, булаагдсан ирээдүй бий.

Хамгаалж чадаагүй хоцорсон, хаягаар нь хүрээгүй хөшүүн хойрго тусламж, үйлчилгээ, хууль, тогтоомжийн хагас хугас хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаагүй уялдаа, хангалтгүй хамтын ажиллагаа, хайр энэрэл дутсан хайнга буруу хандлага, хариуцлагын хохирогч нь хүүхэд.

Улсын Их Хурал 2023 онд 8.0 тэрбум, 2024 онд 14 тэрбум, 2025 онд 20 тэрбум төгрөг болгон жилээс жилд хүүхэд хамгаалалд зориулах татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгийг өсгөн нэмж, төсөвлөн баталсаар ирсэн боловч, эзнээ олоогүй, үр өгөөжгүй, зориулалтаараа зарцуулагдаагүй санхүүгийн зөрчил дагуулсан алдаа дутагдал илэрсээр байна. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн үр өгөөжийг ч бууруулж байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлээд бүтэн жил болж байна. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 журмаас эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн салбарт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад зориулах 14 журмыг өдийг хүртэл батлаагүй байна. Хүний хүслийг хяссан хүнд суртлын журам, дүрэм зохиохдоо нүх цоорхой олж, өндөр хурд гаргадаг шигээ Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжүүлэх журмуудыг түргэн шуурхай батлахыг Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ дагуу хатуу шаардаж, хараа хяналт тавих болно гэдгийг онцлон анхааруулъя.

Хүүхэд хамгаалах түр байр байгуулах хөрөнгө мөнгийг баталж шийдээгүй зургаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг төрийн хууль, хүүхдийн эрхийн өмнө хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг онцлон анхааруулж байна. 

Улсын Их Хурал 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарах жил болгоно. Хүүхдийн төлөө “За” гэж хоосон хэлэх биш, хүүхдийн төлөө заавал хийх жил болгоно. Улсын Их Хурлын хаврын чуулганаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эн тэргүүнд хэлэлцэн батална. Улсын Их Хурал хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсан. Үүнийг амилуулан хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг төслийг шуурхай хэлэлцэн батална. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно.

Улсын Их Хурал 2023 онд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоол баталсан. Гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр заасан боловч хэрэгжилт хангалтгүй байна. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог уг үндсээр нь эргэн харахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, олон улсын жишгийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах “Шинэ саран” агентлаг байгуулах болно. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай албыг байгуулан ажиллуулна.

Үндсэн хуулийн 34 жилийн ойг тохиолдуулан иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг хүлж багласан чөдөр тушааг тайлах "Чөлөөлье" санаачилгын талаар онцолж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүлээс, хүнд суртлын гох дэгээг тайлах энэ санаачилгыг боловсруулан дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд бодит ажил хэрэг болгож эхэлсэн. 

Зөвшөөрөл нэртэй хориглолт, авилгын хөрс тэжээл болсон  хүнд суртлын чөдөр тушаанаас хүний хийж бүтээх хүсэл мөрөөдөл, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх замыг элдэв саад тээгээс чөлөөлөх болно. Иргэн, компани, хуулийн этгээд “хориглоогүй л бол шууд зөвшөөрөгдөж”, бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүйгээр шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуульчлан нээх болно.

Алтан нарны илч гэрлийг хүртэл алга дарам цаасаар хаасан 15 шат дамжлага, сэргээгдэх эрчим хүчээ төвийн шугамд хүнд сурталгүй нийлүүлэх замыг чөлөөллөө.

Улсын Их Хурлын цахим талбар d.parliament-д хиймэл оюун ухааны дүн шинжилгээний цэс нэмлээ. Хүссэн хэн бүхэн гар утсаа ганц хоёр товшоод өргөн мэдүүлсэн хуулиуд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хязгаарлах, зөрчих эсэхийг иргэд өөрсдөө олуулаа хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашиглан эрх чөлөөгөө хамгаалах бололцоог нээлээ.  

Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад оршдог. Энэ бол Үндсэн хуулийн амин сүнс. Тодруулан хэлбэл, Үндсэн хууль иргэнээ төрөөс хамгаалдаг. “Чөлөөлье” санаачилга бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэй юм.

Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм.

Энхрий үрс минь инээж байг!

Эрх чөлөөний наран иргэн бүхийг алагчлалгүй ивээг!

 #Чөлөөлье!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (197.211.52.79)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (197.211.52.79)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    25 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 6 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 14 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 30 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 36 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 25 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 34 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 52 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 10 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 30 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 32 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 34 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 46 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 43 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК