
10:00 цагт “Аялал жуулчлалын 7 хоног”-ийг Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж байна.
10:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуульд "Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" эрчим хүчний, ухаалаг хэмнэлттэй хэрэглээг сурталчлах, бага ангийн сурагчдын бүтээлийн аян болно.
10:00 цагт “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдвийн дор хамтарсан семинар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
11:00 цагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд тус яамны хурлын танхимд мэдээлэл хүргэнэ.
18:10 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.




















































