Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна

2026-2-10
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хошууч Э.Дашгаадантай ярилцлаа.


-ДХИС-ийн багш нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Таны сэтгэгдлийг сонсъё?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдал, хууль сахиулах, онцгой байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэх, шаталсан сургалтыг зохион байгуулах, эрдэмтэн, судлаач, багш, оюутан, сонсогчдын сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт-боловсруулалтын ажлыг бодитойгоор дэмжих, салбарын шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн багш нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, судалгаанд суурилсан сургалт, практик-онолын уялдааг сайжруулах асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж буйгаараа онцлог, ач холбогдол өндөртэй болж байна.

-Танай бүрэлдэхүүн сургууль ямар хөтөлбөрөөр мэргэжилтнүүдийг бэлтгэж байна вэ?

-Бид цагдаагийн эрх зүйн тэнхим, эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, гүйцэтгэх ажлын тэнхим, мөрдөх арга зүйн тэнхим, замын цагдаагийн тэнхим, дотоодын цэргийн албаны тэнхим гэсэн долоон мэргэжлийн тэнхимтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааны хувьд бакалаврын түвшинд “Цагдаа судлал”, “Мөрдөх алба”, “Кибер гэмт хэрэг судлал”, “Дотоодын цэрэг судлал” гэсэн үндсэн хөтөлбөрөөс гадна “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Харин магистрын түвшинд “Цагдаа судлал”, “Гэмт явдал судлал” хөтөлбөр, докторын түвшинд “Гэмт явдал судлал” хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээрээс “Цагдаа судлал”, “Дотоодын цэрэг судлал” бакалаврын хөтөлбөр, “Гэмт явдал судлал” магистр, докторын хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн.

-Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа захиалагч байгууллагын хэрэгцээг голлон анхаардаг уу. Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бид захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлага, төгсөгчийн загварт үндэслэхээс гадна Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэх, сургалтын хөтөлбөрийн нийцлийн үр дүнд суурилж боловсруулж ажилладаг. Энэ утгаараа эдгээр хөтөлбөр улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг бэлтгэх, тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр шаталсан сургалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгдөг гэдгээрээ онцлогтой. Цаашид манай сургуулийн зүгээс “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Одоогоор магистр, докторын хөтөлбөрөөс гадна үндсэн дөрвөн жилийн бакалавр, их, дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөр, эчнээ зэрэг сургалтын хэлбэрүүд хэрэгжиж байна.

-Цагдаагийн сургуулийн багшлах бүрэлдэхүүний талаар та мэдээлэл өгөх боломжтой юу. Ер нь багшийн хөгжилд хэрхэн анхаардаг вэ?

-Цагдаагийн сургууль нийт 63 багш, албан хаагчтай бөгөөд багшлах бүрэлдэхүүний 30 хувь нь докторын зэрэгтэй эрдэмтэн судлаачид байдаг. Мөн мэргэжлийн чиглэлээр салбартаа үнэлэгдсэн ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээлээрээ алдартай олон эрдэмтэн, багш нар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа нь бидний бахархал юм. Манай их сургууль багшийн мэргэжлийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгож, дотоод болон гадаад сургалт, эрдэм шинжилгээний хурал, судалгаанд идэвхтэй хамруулах, эрдмийн зэрэг хамгаалахад бодит дэмжлэг үзүүлдэг.

Багш нар маань зөвхөн онол заахаас гадна практик туршлагатай хослуулж ажилладаг нь сургалтын чанарыг бодитоор дээшлүүлж байна. Судалгаанд суурилсан сургалт нь оюутнуудад шинжлэх ухаанч сэтгэлгээ төлөвшүүлэх, бодит нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийх чадварыг олгодог чухал давуу талтай.

Шинэ залуу багш нар маань практик байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан байх, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэсэн үндсэн шалгуурыг хангасан байдгаараа онцлогтой. Их сургуулийн зүгээс багшлах чиг үүрэгтэй алба хаагчдыг тасралтгүй хөгжүүлэх, суралцах, эрдмийн зэргээ ахиулах тал дээр байнга дэмжлэг үзүүлдэг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Миний хувьд ч гэсэн эрдмийн зэрэг хамгаалахад их сургуулийн зүгээс бүх талын боломжоор хангаж өгсөнд үргэлж талархаж явдаг.

-Цагдаагийн сургууль өнөөдрийн байдлаар хэд орчим сонсогчтой байна вэ. “Цагдаа судлал” хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцахын давуу талаас та дурдвал?

-Өнөөдрийн байдлаар Цагдаагийн сургуульд 1000 гаруй сонсогч, суралцагч бакалаврын түвшинд, магистрт 70 орчим, докторт 30 гаруй суралцагч суралцаж байна. “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөр нь онол, практикийг хослуулсан сургалтаар төрийн тусгай албанд ажиллах мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэдэг. Суралцах хугацаанд маш олон давуу тал бий болдог. Тухайлбал, сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох, цэргийн алба хаасанд тооцох, нийгмийн даатгал төлөгдөж, сонсогч цолны цалин олгогдох, сургалтын төлбөр, дүрэмт хувцасны зардлыг төр бүрэн хариуцах, дотуур байраар хангагдах зэргийг дурдаж болно. Үүнээс гадна, төгсөгчид нь 100 хувь  ажлын байраар хангагддаг буюу цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх чиглэлээр томилогдон дэслэгч цол олгогддог.

Мөн Цагдаагийн сургууль нь суралцагчдын сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой клуб, дугуйлангийн үйл ажиллагааг хичээллүүлдэг. Тухайлбал, Цагдаа судлал клуб, Хууль сахиулагч клуб, Мэргэн буудагч клуб, Мөрдөгч клуб, Зохицуулагч, Гэмт явдал судлал клубүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Үүнээс гадна манай сургууль БНСУ, БНХАУ, БНЭУ, БНСВУ зэрэг улсын ижил мэргэжлийн их, дээд сургуулиудтай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаа явуулдаг бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн байдаг нь том давуу тал юм.

–Суралцагч төвтэй сургалтыг хэрэгжүүлэх чиглэлд танай сургууль ямар бодлого баримталдаг вэ?

-Бид сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах стратегийн зорилтыг тавьж ажилладаг. Оюутан төвтэй сургалтын арга зүйг нэвтрүүлж, мэдлэг олгохоос илүүтэй суралцагчийг асуудал шийдвэрлэх чадварт сургах, бие даан судлах, шүүн тунгаах, бодит нөхцөлд ажиллах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, кейс дээр суурилсан сургалт, симуляци сургалт, практик дадлагын цагийг нэмэгдүүлэх, цахим сургалтын орчныг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ нь төгсөгчдийг шууд ажлын байранд дасан зохицох, бодит асуудалд шийдэл гаргах чадвартай мэргэжилтэн болоход чухал нөлөө үзүүлж байна.

–Тусгай чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд ёс зүй, хүний эрхийн боловсролыг маш сайн анхаарах хэрэгтэй гэдэг. Танайд хангалттай түвшинд байж чадаж буй юу?

-Орчин үеийн цагдаагийн алба хаагчийн хамгийн чухал үнэт зүйл бол хууль дээдлэх зарчим, хүний эрхийг хүндэтгэх хандлага, ёс зүйн өндөр ухамсар юм. Иймд бид хүний эрх, жендерийн тэгш байдал, ёс зүйн боловсролыг бүх түвшний сургалтын хөтөлбөрт уялдуулан тусгаж, бодит жишээ, нөхцөлд суурилсан сургалтаар мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг зорьж  байна. Мөн сахилгын хариуцлагаас илүү ухамсарт суурилсан ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч, хэлэлцүүлэг, сургалт, төсөлт ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

–Цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтыг цаашид хэрхэн хөгжүүлж, боловсронгуй болгох шаардлагатай вэ?

-Цаашид цагдаагийн алба хаагчийг бэлтгэх боловсролын тогтолцоо нь технологид суурилсан, судалгаанд тулгуурласан, хүний эрхийг дээдэлсэн, олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Кибер аюулгүй байдал, дижитал мөрдөн шалгах ажиллагаа, хиймэл оюун ухаан ашиглах чадвар зэрэг шинэ чиглэлүүд улам бүр чухал болно. Мөн зөвхөн хууль сахиулагч бус, нийгэмд итгэл төрүүлдэг, иргэдтэй хамтран ажилладаг, урьдчилан сэргийлэх чиглэлд төвлөрсөн мэргэжилтэн бэлтгэх нь ирээдүйн гол зорилт байх ёстой гэж үзэж байна. Үүний тулд алба хаагч бүр тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх шаардлага бий болно.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Robert Alfred (45.132.224.33)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.184.16)
    Монгол улсын болосвролын систем 1990 оноос эхлэн дампуурч эхэлсэн бөгөөд одоо монголд боловсролтой хүн байхгүй болсон. Учир нь боловсрол бол оюун ухаан, сэтгэл, бие махбодийн хөгжлийн хүрсэн түвшинг илэрхийлдэг бөгөөд одоо монголд эрдэм мэдлэгийг дээдэдлдэг, цэвэр ариун ёс суртахуунтэй, эрүүл чийрэг бие бялдартай хүн байхгүй болсон. Монголчууд одоо өнгө мөнгө, эд хөрөнгө, идэж уухаас өөрийг мэддэггүй яг адгуусан амьтад болцгоосон. Энэ бол барууны (Америкийн) хорт бодлогын үр дүн юм. Хойд хөрш ОХУ 2026 оны 9-р сарын 1-нээс барууны (Америкийн) дээд боловсролын ялзарсан бакалавр, магистр, докторантурын сургалтын системыг таягдан хаяж, жинхэнэ академик дээд боловсролыг 5 жилийн сургалтаар олгох түүхэн шийдвэр гаргалаа.
    2026 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
    11 цаг 4 мин
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
    12 цаг 2 мин
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
    12 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    14 цаг 5 мин
  • Happy Pay-тэй Happy March
    14 цаг 10 мин
  • С.Шаарийбуу: Би “уучлаарай” гэж хэлүүлэхийн төлөө явж байгаа
    16 цаг 17 мин
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
    16 цаг 52 мин
  • Афганистанд эрчүүдэд "яс хугалж, ил шарх үлдээхгүй" л бол эхнэрээ зодохыг зөвшөөрсөн хууль гарчээ
    17 цаг 16 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
    17 цаг 44 мин
  • Өмнөд Америкийн үндэстэн Ойрхи Дорнодынхоос тэс өөр гэдгийг Д.Трамп гадарлаж байх ёстой
    17 цаг 57 мин
  • АНУ: Ираны эсрэг галын хүч огцом нэмэгдэх гэж байна
    18 цаг 24 мин
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
    18 цаг 43 мин
  • СТАТИСТИК: Сурвалжлагч нэртэй гурван хүн байна
    18 цаг 50 мин
  • “Тусгаар Тогтнол” Бошиг-сахигч УСК өнөөдөр нээлтээ хийнэ
    19 цаг 10 мин
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
    19 цаг 15 мин
  • Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
    19 цаг 22 мин
  • Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
    20 цаг 6 мин
  • Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
    20 цаг 9 мин
  • Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, 5 байршилд авто замыг засаж шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Музей үзэх шинэ МООД
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
  • Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
  • Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, 5 байршилд авто замыг засаж шинэчилнэ
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
24 баримт
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК