
МАН-ын Удирдах зөвлөл 98 хувийн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргасан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр, "Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын нөхцөл байдал ийм эгзэгтэй цаг үед төрийн ажил гацахгүй байх ёстой гэдэг байр сууриар өөрөө улс төрийн зориг гаргаж Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний энэ шийдвэрийг Удирдах зөвлөл хүлээж авсан. Яг одоо МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдах гэж байна. Дараа нь УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлээд явна.
Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалтай зууралдахгүй гэдгээ л илэрхийлсэн. Холбогдох процессийн дагуу явах болохоор Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө үгээ хэлэхдээ байр сууриа тодорхой болгох байх" гэв.





















































