
2025 оны Авлигын төсөөллийн индекс (CPI)-ийн дүнгээр Монгол Улсын оноо өмнөх оноос 2 пунктээр буурч, дэлхийн эрэмбэд 10 байраар ухарлаа. Тус индекс нь 0-100 онооны шатлалаар улс орнуудын төрийн салбар дахь авлигын төсөөллийг хэмждэг бөгөөд дэлхийн дундаж оноо энэ жил 42 болсон байна.
Оноо буурсан нь хуулийн засаглалын сул хэрэгжилт, улс төрийн санхүүжилтийн ил тод бус байдал, төрийн өмчит компани болон уул уурхайн салбарын засаглалтай холбоотой эрсдэлүүд үргэлжилж байгааг илтгэж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар авлигын эсрэг бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, улс төрийн нөлөөллийг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ авах шаардлагатай байна.
Т.Зузу
























































