Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

2026-2-14
0
ЖИРГЭХ

Парламентын шинэчлэлийн хүрээнд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” дөрвөн өдөр үргэлжилж, өнөөдөр (2026.02.13) өндөрлөлөө. Сургалтыг хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их сургуулийн Герман, Европын эрх зүйн төв үр дүнгээ хэлэлцэн дүгнэлээ.


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан уг сургалтыг дүгнэж, үг хэлэхдээ, бид хамтдаа хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд маш чухал алхам хийлээ. Сургалтын хугацаанд Та бүхэнд 3 сэдвээр хичээл зааж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, практик туршлагаа хуваалцсан учраас цаашид анхаарах асуудлаар цөөн үг хэлье. Бид цаашид анхаарах гурван чухал асуудал бий. Нэгд, энэ сургалтаас олж авсан мэдлэгээ бодит байдал, хууль тогтоомжийн төсөл дээр хэрэгжүүлцгээе. Хоёрт, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, нөлөөллийн үнэлгээ, үндэслэл, нотолгоог чанаржуулцгаая. Чанартай хууль чанартай төслөөс л бий болно. Гуравт, Энэ сургалт бол нэг удаагийн арга хэмжээ биш, харин парламентын шинэчлэлийн нэг хэсэг юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар мэргэшсэн хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх, чадавхжуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан суралцах боломжийг өргөжүүлэхэд онцгойлон анхаарах болно гэсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт 30 жил ажиллаж, хуулийн төсөл боловсруулах арга, ажиллагаанд мэргэшсэн, туршлагатай хуульч, УИХТГ-ын Хуулийн газрын ахлах зөвлөх Д.Энхгэрэлийн анхны ном “Хуулийн төсөл боловсруулахад тавих нийтлэг шаардлага, анхаарах асуудал” хялбаршуулсан гарын авлагыг онцлон танилцуулж, оролцогчдод гардууллаа.

Харин Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь хууль эрх зүйн салбарын хөгжилд нэмэртэй төдийгүй асуудлыг олон талаас харж, шийдвэрлэхэд үр дүнтэй хэмээн тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын холбоотой хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэн, кредит цаг тооцох, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажилласаар ирсэн нь чухал гэв.

МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо, сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн баяжуулж, оролцогчдынхоо хүрээг тэлж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан нь үр өгөөжийг дээшлүүллээ гэсэн бол сургагч багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, цагаа олсон сургалт учраас бодит үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Мөн Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж хамгийн анх хууль зүйн техник, хуулийн төсөл боловсруулах арга зүйн хичээлийг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгуулж, багшлах боловсон хүчин цөөн байсан учраас саяхныг хүртэл өөрөө лекцээ уншсаар ирсэн тухайгаа дурсав. Тэрбээр жил ирэх тусам хуулийн төсөл боловсруулагчид нэмэгдэж байгаад олзуурхаж байлаа.

Харин сургалтад оролцогчид мэдлэг чадвартай багш нар бодит амьдрал, туршлагадаа тулгуурласан үнэтэй мэдээлэл өгч, дадлага хийлгэн хичээлээ заасан нь сэтгэлд тод үлдэж, цаашдын ажилд томоохон туршлага, сургамж өглөө хэмээн дүгнэсэн.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Хууль бол иргэдийн итгэл, шударга ёсны баталгаа

Сургалтыг үнэлж, дүгнэсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хууль бүтээх ажиллагааны онол, арга зүйг заасан эрдэмтэн, багш нар болон оролцогчдод баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр, энэ удаагийн сургалтад оролцогчдын 70 орчим хувь нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яам, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудаас оролцжээ. Ялангуяа Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслийн ихэнхийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байдаг тул яамдын төлөөллийг бүрэн хамруулах бодлого барьж ажилласан гэдгийг онцолж байлаа. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт нь Улсын Их Хурлаас хуулийн чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй шинэтгэлийн нэг чухал алхам гээд, сайн хууль санамсаргүй төрдөггүй, судалгаанаас эхэлдэг гэдгийг оролцогчдод сануулж байлаа. Тэрбээр, Сайн хууль Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхол дээр тогтдог. Сайн хууль үзэл баримтлал сайтай, зөв найруулга, бүтэцтэй, зөв уялдаа холбоотой, давхардал, хийдэлгүй байхыг шаарддаг. Ийм хууль хуулийн төсөл боловсруулагчдын оюун сэтгэлгээ, ур ухаан, нарийн мэдлэг, мэдрэмж, хичээл зүтгэлээс төрөн гарна гэдгийг онцгойлон анхааруулсан.

Парламентын хувьд хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх бодлого нь тэргүүлэх зорилт хэвээр байгааг УИХ-ын дарга дурдаад, чанартай хууль батлахын тулд сайн төсөл, мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Тэрхүү мэргэшсэн хүний нөөцийн цөм хэсэг болж буй та бүхэн цаашид боловсруулж буй хуулийн төслийнхөө цаана буй агуулга, хүн, зохицуулалт, нийгмийг мэдэрч, албан тушаалтанд хязгааргүй эрх мэдэл, ард түмэнд чөдөр тушаа бий болгож болохгүйг анхаарч ажиллахыг захилаа.

УИХ-ын дарга Н.Учрал цаашид хуулийн төсөл боловсруулагчдыг үе шаттай мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдээд, хуулийн системчлэл, уялдаа холбоог хангах, хууль хэрэгждэг байхад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ хэмээлээ.

Мөн тэрбээр, тарламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын туршлагад тулгуурлан уг сургалтыг олон улсын хөтөлбөр болгон өргөжүүлэхээр УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан анхаарч ажиллаж байгааг тодотгоод, парламент чанартай хууль бүтээдэг байх ёстой. Үүнд Та бүхний оролцоо, хичээл зүтгэл чухал ач холбогдолтой гэлээ.

 

Төгсгөлд нь Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад хичээл заасан багш нарт батламж, төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Hugo Relish (194.35.122.189)
    Last year was crazy, business was failing and I was a step away from bankruptcy, so I decided to venture into binary investment, at first it looked all good and fine with many high hopes, a risk I was afraid of even while taking it, sooner than later my fears caught up with me when I found out that I was being conned and I officially when bankrupt, I stated selling my properties just to survive when I came across Mac and his team who saved me, got my money back to me and I was back on my feet, you can send a mail to macprivateinvestigators@gmail.com to get in touch with them, now I'm living better and business is also getting better.
    2026 оны 02 сарын 17 | Хариулах
  • Alexa Jason (161.178.140.190)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    12 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    52 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 0 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 16 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 22 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 11 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 20 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 38 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 56 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 16 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 18 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 20 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 32 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 29 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 47 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК