
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль санаачилсан талаар ЕТГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барихаар болж байна. Иргэд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татан хуулийн төслийг өргөн барихаар болж байна.
Монгол Улс парламентын засаглалтай орон. Парламентын дархлаа, нэр хүнд өөрөө манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнолд онцгой ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг.
Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч эх хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж байна" гэв.
Д.Батчулуун






















































