
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн арванхоёрдугаар зүйлийн 6-т зааснаар “хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” хэмээн заажээ.
Энэхүү эрхийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албанд ёс зүй, сахилга батыг дээдлэх жилтэй холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломжтой болгох хуулийн төслийг санаачиллаа.
Тус хуулийн төслийн гол зорилго нь парламентын дархлааг бэхжүүлж, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. Мөн улс төрийн намуудын хариуцлагыг сайжруулж, жагсаалтаар орсон гишүүдийн үүрэг, амлалтад нийцсэн хариуцлагыг хангахыг зорьжээ.
Үүнээс үзэхэд, хуулийн төсөл нь парламентын дархлаа, гишүүдийн ёс зүй, намуудын хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болохыг харуулж байна.
Т.Зузу






















































