
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намын дарга, Ерөнхий сайдтай уулзсан. Ажлаа өг гэсэн шахалт огт байхгүй. Ажлаа урагшаа хараад хийцгээе л гэсэн. Нийслэл дээр хэрэгжиж байгаа гадаад дотоод төслүүдийг бүгдийг нь нийслэлийн нэр дээр бичээд явдаг. Нийслэлийн ИТХ-ын зарим нөхдүүд улс төр хийх, камер ашиглаж юм ярих хэрэгтэй шүү дээ. 40 жил нэг ч станц бариагүй биз дээ. Тэрийг явуулахаар юу нь буруудаад байгаа юм бэ" гэв.




















































