
09:00 цагт УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
11.00 цагт Социал Демократ Монголын залуучуудын холбоо, ШУА, Монголын Залуу эрдэмтдийн Холбооноос хамтран “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
19:10 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.
“Арту” урлангийн уран зургийн сургалтын насанд хүрэгчдийн ангийн суралцагчдын хамтарсан “Өнгөт гялбаа” үзэсгэлэнг “Норпэй” арт галерейд нээнэ.





















































