Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2012 оны дуулиант 24 гэмт хэрэг

2012-12-25
0
ЖИРГЭХ
Энэ удаагийн 24 баримт булангаараа энэ онд олны анхаарлыг хамгийн ихээр татаж, дуулиант 24 дагуулсан хэргийг нэрлэж байна.
    erguulЭнэ удаагийн 24 баримт булангаараа энэ онд олны анхаарлыг хамгийн ихээр татаж, дуулиант 24 дагуулсан хэргийг нэрлэж байна.

1.    Энэ оны хамгийн их дуулиан дагуулсан хэрэг МАХН-ын дарга Н.Энхбаярынх байв. Баривчлагдсанаас нь авахуулаад Зайсангийн дамжин хорих анги руу шилжүүлсэн есөн сарын хугацаанд Н.Энхбаярын гэх тодотголтой хэргийг ард түмэн сонирхсон хэвээр.
    Анх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд түүнийг 700 гаруй цагдаа баривчлан, Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьж, хэд хоногийн дараа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн, тавдугаар сард Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд дөрвөн жилийн хорих ял оноов. Удалгүй наймдугаар сарын 17-ноос Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж, бүтэн таван сарын турш эмнэлэгт хэвтэж байгаад энэ сарын 21-нд түүнийг Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих ангид хуваарилав. Мөн Улсын дээд шүүхээс түүний ялыг 2.6 болгон өөрчилсөн юм.

2.  
 Н.Энхбаярын хэргээс дутахааргүй дуулиан дагуулсан хэрэг цагдаагийн экс дарга нарынх байв. “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын ялыг дээд шүүхээс мөн хэвээр баталсан. Одоо тэд хорих ангид хуваарилагдан ялаа эдэлж байгаа билээ.

3.    Мөн МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Гэвч түүнийг хоёр сар саатуулсаны эцэст сонгуулийн дараахан суллаж хэргийг нь хэрэгсэхгүй болгов.

4. 
   Олны анхаарлыг зөвхөн албан тушаалтнуудын хэрэг татсангүй. Хойд эцэгтээ сэхээнд ортлоо зодуулсан долоон настай хүүгийн хэргийг олон нийт жигшин зэвүүцэж байв. Дэлгүүрээс юм зээлснийх нь төлөө долоон настай хүүгээ гурван цагийн турш зодож, сэхээнд оруулсан хойд эцэг одоо хоригдон шалгагдаж байгаа. Харин хүү ээжтэйгээ хамт байгаа юм. Уг хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан юм.

5.  
 Хүүхэд халдлагад өртсөн хэрэг зөвхөн үүгээр дуусахгүй. Учир нь олныг сэртхийлгэсэн харамсалтай хэрэг өнгөрсөн есөн сард Баянгол дүүрэгт гарав. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгын бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 12 настай охины дээрээс нурж амь насыг нь хохироосон юм. 12 настай охин хичээлээ тараад ээж, эгч хоёртойгоо зам хөндлөн гарч яваад ийнхүү амиа алдсан юм. Хэргийг саяхан прокурорын хяналтад шилжүүлсэн билээ.

6.    Гэтэл үүнтэй яг адилхан хэрэг хэдхэн хоногийн дараа гарав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байсан барилгаас төмөр унаж, 21 настай залуугийн амь насыг хохироосон юм. Уг хэргийг одоо АТГ-т шалгаж байгаа. Учир нь зөвшөөрөлгүй барилгыг үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг МХЕГ-ын байцаагч олгосон хэмээн үзэж байгаа юм.

7.  
 Хүүхэд халдлагад өртөхөөс гадна өөрөө гэмт хэрэгтэн болсон хэрэг ч гарав. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүү ээжийнх нь талх аваарай гээд үлдээсэн 1000 төгрөгөөр дүү нь зайрмаг аваад идчихээр нь уур нь хүрсэндээ дөрвөн настай дүүгээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан билээ.

8. 
   Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сармисны хонхор гэх газарт “Аав байнга архи ууж биднийг зовоодог” гэх үндэслэлээр 15 настай М аавыгаа цээжинд нь дөрвөн удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.

9. 
   Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт байшин барьж байсан хүмүүс хоорондоо маргалдаж, улмаар 32 настай Н-ийг 17 настай Ж гэгч нь найман удаа хутгалж хөнөөсөн хэрэг ч гарч байв.

10.  
 Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 15 настай охины хоолойг хэрчин хөнөөсөн хэрэг гарав. Хэргийг түүний хамаатны ах үйлдсэн байдаг. Гэвч тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зугтаж, амиа хорлосон юм.

11. 
   Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрсэн дөрвөн залуу 15 настай охин Б-г нэгнийдээ аваачин хоёр өдөр дараалан хүчиндсэн хэрэг гарч байв.

12.    Олны зэвүүцлийг хүргэсэн бас нэг хэрэг нь Ж.Нэргүйгийн хэрэг байв. Тэрээр хүн хүчиндэж хөнөөгөөд, цогцсыг нь жорлонгийнхоо нүхэнд хаясан хэрэг үйлдсэн билээ. Тиймээс Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд 20 жилийн ял оноосон юм. Тэрээр “Хүчиндчихээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” хэмээн мэдүүлж байсан билээ.

13.    Мөн А.Бат-Ялалтын хэрэг. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн юм. Н.Туяагийн нөхөр орж ирэх үед тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн билээ.

14.    Түүнчлэн энэ сарын 1-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Merdy” гэх буудалд буудлын ресепшн 24 настай эмэгтэй О-г боомилж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Хэргийг хувийн компанид ажилладаг Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Т гэгч үйлдсэн нь нотлогдсон юм.

15. Гэтэл 24 настай охин гадаад иргэний амийг хөнөөсөн хэрэг гарав. Тодруулбал, Ч.Баттуул гэгч нь өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ндАНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсан хэрэг үйлдсэн билээ. Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.

16.    Олныг сэртхийлгэсэн аймшигт хэргүүдээс гадна олны зүрхийг өвтгөсөн нэгэн хэрэг гарав. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон гол гаталж явсан найман хүн усанд осолдсоноос ээж хүү хоёр алга болсон хэрэг юм. Тэднийг ОХУ-ны хил давсанаас хойш эрэн хайх ажиллагааг явуулж байгаад сүүлдээ зогсоосон билээ.

17.    Мөн Энхтайвны гүүрэн дээр гарсан осол нэлээн дуулиан дагуулав. Тодруулбал, Энхтайвны гүүрэн дээр зорчиж явсан Lexus маркийн автомашин Isuzu wizard маркийн автомашинтай мөргөлдөж, осол болсон даруй Isuzu wizard шатсан юм. Ослын улмаас Isuzu wizard маркийн автомашины жолооч газар дээрээ нас барж, lexus-ын жолооч хүнд гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

18.  
 Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Ш.Алтанхуяг гэгч нь Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. Тэрээр осол гаргахдаа 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг.

19.    Наадмын өмнөхөн олон хүний амийг авч мэдэхээр томоохон осол гарсан нь 40 тонны чингэлэг жижиг машин дээр унасан осол байв. “ТЭЦ-3”-ын ойролцоо явж байсан хүнд даацын авто машины ачаа хажуугаар явж байсан Prius-20 маркийн машин дээр унаж, жолооч нь нас барж, хоёр эмэгтэй хүнд бэртсэн билээ. Тухайн үед 40 тоннын чингэлэг дотор дүүрэн газ ачиж явсан юм. Азаар 40 тонны чингэлэг дотор байсан газ дэлбэрээгүй. Хэрвээ тэр олон газ ямар нэг байдлаар дэлбэрсэн бол онц аюултай осол болох байсан нь тодорхой.

20.
Мөн Өмнөговь аймгийн Баяндалай суманд дөрвөн хүний аминд хүрсэн ноцтой осол гарав. Тодруулбал, тус суманд оршин суух О-гийн гэрийг 35 настай эрэгтэй А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад дайрсан байна. Улмаар гэрт байсан гурван эмэгтэй, арван настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

21.
Түүнчлэн олны анхаарлыг татсан залилангийн хэрэг ч их гарав. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Украйн улсын иргэн 33 настай Сергей Дранович, 24 настай Юри Кравченко нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний бэлэн мөнгө залилан авсныг УМБГ-ын дөрөвдүгээр хэлтэс илрүүлсэн. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс Сергей Драновичид 10 жил 1 сар, Юрий Кравченкод 10 жил 2 сарын хорих ялыг оноосон юм. Тэд “Хаан” банкны карт  уншигч машинуудаас хуурамч төлбөрийн карт ашиглан нийт 89.191.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан нь тогтоогдсон билээ.

22. 
Мөн Монголд хүүхэд барьцаалсан хэрэг өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт гарав. Гэмт этгээд тус аймгийн есдүгээр сургуулийн сурагч Б.Жанцандоржийг барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн юм. Тэгэхдээ хүүхдийн дууг сонсгож, утсаа тасалсан байдаг. Харин хоёр хоногийн дараа хүүг гэрийнх нь үүдэнд орхисон билээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хэрэгтнийг баривчлахад хэргийг хүүгийн хамаатны ах 29 настай Г.Энх-Од гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тэрээр ТВ-12 телевизийн захирлаар ажилладаг байв.

23. Газтай холбоотой хэрэг их гардаг. Тодруулбал, Баянгол дүүрэг, III, IV-р хорооллын эцэст байрладаг "Хангай" зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд газ үнэртэж байгаад дэлбэрэлтэнд өртсөн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарав. Дэлбэрэлтэд өртсөн нэг нь эмэгтэй, тав нь эрэгтэй хүүхдүүдийн хоёр нь сэхээнд, биеийн байдал нь тааруу байгаа эмчлэгдсэн билээ.

24. Харамсалтайгаар амиа алдсан бас нэгэн хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарав. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайчид цасны баяр тэмдэглэж, баярын нээлтийн үеэрээ хоёр салют буудуулсан байна. Гэтэл нэг салют нь дэлбэрч 20 гаруй насны залуугийн тархи нь задарч нас барсан хэрэг гарсан юм.

Б.Чимэг
image

Энэ удаагийн 24 баримт булангаараа энэ онд олны анхаарлыг хамгийн ихээр татаж, дуулиант 24 дагуулсан хэргийг нэрлэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • батсайхан (202.180.220.81)
    аймар2
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • s (122.201.18.28)
    !!! Алтай Констракшен хамгийн хулхи ,чанаргүй барилгын компани юм байна шүү. Хэрвээ эднийхээс байшин сав авах гэж байгаа хүмүүс байвал сануулах үүднээс энийг бичиж байна. Бат-Эрдэнэ гээд морь уядаг , гольф тоглож сэтгүүл дээр гардаг ,МАН-н бизнесмен лаг баагий байх ,хотын төвд төв номын сангийн дэргэд өндөр шилэн офистой , энэ нөхрийн гадна өнгөнд хууртаж ийм баагй барьж байгаа барилга нь ч гэсэн лаг гэж олон хүн хууртдаг юм шиг байгаа юм. Тэгвэл энэ нөхрийн цаана Алтай Контракшен компани гээд 5 хүн л ажилладаг юм байна, ах нь Батбаасан гээд дэд захирал, 2 маркетингийн хүн, 1 инженер . МАН-н үед харин авилагл өгч байгаад хотын энд тэнд баахан газар авсан юм бн тэндээ барилга барина гэж ёстой алж өгдөг гарууд , бүх ажлыг нь дандаа гадны бригад хувь хүмүүс хийнэ, замаск гэхэд л тэр 2 менежер нь зар өгч байгаад л 100 айлаас хамгийн хямд үнэ өгсөн би чадны баагийнуудыг авчирна, нөгөөдүүлдээ ажлаа хийлгэж байгаад мөнгийг нь өгөхгүй луу унжина, нөгөөдүүл нь ажлаа хяад явна тэгэнгүүт нь дараагийн нөхдүүдийг авчирна , эцсийн үр дүнд бүх ажил нь чанарын хувьд бөөн гологдол . Барйаа улсын комиссынхыг авилгал өгч аргалаад өгөөд бүр гаршчихсан. Хүлээж хүлээж арай чүү орсон байр нь гэхэд л бүх разетка нь цахилгаандаа холбогдоогүй байх жишээтэй, за тэгээд эдний хамгийн том ноо хүмүүсээ дулаан шүү, дулааны холболтын талаар эднийд өөрсдөд нь мэддэг нэг ч хүн байхгүй , өвөл хална гэж гонж доо. Хэл ам хийгээд ямар ч нэмэр байхгүй , мэргэжлийн хяналтынхан дандаа эдний талд ашигтай шийдвэр гаргана,бараг та эднийхийг судалж байж байраа авахгүй яасан юм бэ таны хохь ухааны юм өөдөөс ярьж байгаа юм.За бичээд байвал дуусахгүй . Эднийхээс бүү байр аваарай хүмүүсээ .
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.91.33)
    Мөн саяхан Этүгэн дээд сургуулийн анагаахын ангид сурдаг охин оройн 9 цагаас хичээлээ тарж явж байгаад Толгойтод онц хэрцгийгээр алуулсан байна. Этүгэн сургууль нь багшлах боловсон хүчин байдаггүйгээс хичээл хэзээ орох нь тодорхойгүй дандаа оройн цагаар цагийн багш нь ажлаа тарснаас хойш хичээл ордогоос байнга хичээл шөнө тардаг учир эхнээсээ алуулж эхэлж байна. Захирал Нямзагд, ЭМ-ийн сайд байсан Батсэрээдэнэ нар хичнээн хүүхдийн амь насаар тоглох вэ????????????????????????????
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.91.33)
    Мөн саяхан Этүгэн дээд сургуулийн анагаахын ангид сурдаг охин оройн 9 цагаас хичээлээ тарж явж байгаад Толгойтод онц хэрцгийгээр алуулсан байна. Этүгэн сургууль нь багшлах боловсон хүчин байдаггүйгээс хичээл хэзээ орох нь тодорхойгүй дандаа оройн цагаар цагийн багш нь ажлаа тарснаас хойш хичээл ордогоос байнга хичээл шөнө тардаг учир эхнээсээ алуулж эхэлж байна. Захирал Нямзагд, ЭМ-ийн сайд байсан Батсэрээдэнэ нар хичнээн хүүхдийн амь насаар тоглох вэ????????????????????????????
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.91.33)
    Мөн саяхан Этүгэн дээд сургуулийн анагаахын ангид сурдаг охин оройн 9 цагаас хичээлээ тарж явж байгаад Толгойтод онц хэрцгийгээр алуулсан байна. Этүгэн сургууль нь багшлах боловсон хүчин байдаггүйгээс хичээл хэзээ орох нь тодорхойгүй дандаа оройн цагаар цагийн багш нь ажлаа тарснаас хойш хичээл ордогоос байнга хичээл шөнө тардаг учир эхнээсээ алуулж эхэлж байна. Захирал Нямзагд, ЭМ-ийн сайд байсан Батсэрээдэнэ нар хичнээн хүүхдийн амь насаар тоглох вэ????????????????????????????
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • h (182.160.37.200)
    5 dahi barimt deer bna yumaa sn unshaac
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (221.143.212.191)
    zuurmagiin mashin unaj ailiin jaahan ohinii amiig honooson hereg alga bn hergiin ezed n hasuulsan bolj bn uu/????
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (103.11.192.202)
    Darhan-uul aimagt garsan gaziin ballon zadarch, bair delbersen hereg alga bna shuu dee. Dashvaanjil kompani hasuultsan uu
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (210.89.232.110)
    muuhai yum ih garch dee 2012 ond, muu yum bvhen alslan odoj ireh ond ene bvhen alga bolog dee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (202.170.69.69)
    unexeer sain material bjee amjilt xusie B.Chimeg setguulchdee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    13 цаг 11 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    13 цаг 41 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    16 цаг 40 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    17 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    17 цаг 14 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    18 цаг 3 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    18 цаг 15 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    18 цаг 29 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    19 цаг 48 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    19 цаг 53 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    19 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    20 цаг 3 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    20 цаг 11 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    20 цаг 15 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    21 цаг 16 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    21 цаг 19 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    21 цаг 48 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК