Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Урлаг, спортын салбарт өрнөсөн оны онцлох 24 үйл явдал

2012-12-29
0
ЖИРГЭХ
2012 онд урлаг спортын салбарт өрнөсөн онцлох 24 баримтыг фотогийн хамтаар хүргэж байна.
2012 онд урлаг спортын салбарт өрнөсөн онцлох 24 баримтыг фотогийн хамтаар хүргэж байна.

2b3161258caf7ff3big
Монгол ёсолгоо: Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш сүүтэй мэндчилэх, цагаан сараар ууцны хонь аврах зэрэг олон зүйлийг санаачилсан билээ. Өнгөрөн одох гэж буй 2012 онд тэрбээр гараа алдлан дээш өргөх "Монгол ёсолгоо"-г санаачилан наадмаар өөрөөрөө бусдад үлгэрлэсэн юм. Одоо Монгол соёлын нэг хэлбэр энэ ёсолгоо болж байна.

2b3161258caf7ff3big

Монголын хөвгүүд Японы сүмогийн дэвжээг эзэгнэсэн нь: Өнгөрсөн жил монгол түмэн хүчирхэг хөвгүүдээрээ улам илүү бахархлаа.  Японы сүмогийн ертөнцийг Монгол хүч чадлаар байлдан дагуулж буй үйл явдлыг тодотгож дахин нэг монгол хүү аварга болсон юм. Сүмогийн 68, 69, 70 дахь ёкозүна Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж нарт талархал илэрхийлж, хойчийн монгол сүмочдод аваргын цувааг таслахгүй байхыг ерөөж, өндөр амжилт хүсье.

2b3161258caf7ff3big

Алдарт "Гамлет": Дэлхийн сонгодог урлагийн сор бүтээл "Гамлет" жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид 33 жилийн дараа дахин тайзнаа тавилаа. Шинэ менежмент, шинэ реклам, хэрэглэсэн ч хуучны адил бидний сэтгэлийг эзэмдэж чадсан юм.

2b3161258caf7ff3big

Түүхэн дэхь хамгийн олон медаль: Зуны олимпийн ХХХ наадамд манай улсын 29 тамирчин оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн нь яах аргагүй дэлхийн спортын салбарт монголын нэрийг дуурсгасан амжилт болсон юм. МУХБ, МУГТ, олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр жүдо бөхийн тэмцээнээс мөнгө, гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын 52 кг-ын жинд мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд хүрэл, чөлөөт бөхийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртэн төрийнхөө далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан юм.

2b3161258caf7ff3big

Анхны яам: Монголын урлаг, спортын салбарынхан анх удаа өөрсдийн харъяа яамтай болсон жил болж өнгөрч байна. Соёл, спорт аялал жуулчлалын шинэхэн яамыг Ц.Оюунгэрэл гэх эмэгтэй хүн удирдаж байна.

ишш

Анхны эмэгтэй: Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнээс анх удаа монгол эмэгтэй тамирчин медаль хүртлээ.

2b3161258caf7ff3big

Нүдээ олсон шагналын эзэн: МУСТА жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо оны өмнөхөн МУГЖ цолоор энгэрээ мялаалаа. Энэ үйл явдалд ганц Бооёо биш Монголын хошин урлагийнхан тэр аяараа баярлаж байгааг та бүхэн энэ зургаас харж байна. Түүнийг шагналаа гардан авсны дараа мэргэжил нэгтэй найзууд нь баяр хүргэж, цуглажээ. Хошин урлагт олон жил хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулсан жүжигчин Бооёод МУГЖ цол өгсөн нь жинхэнэ нүдээ олсон шагнал боллоо гэж хүмүүс ярьж байгаа юм. Ингээд гавьяатуудын эгнээнд элссэн шинэхэн гавьяатдаа баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

2b3161258caf7ff3big

Хулгайлагдсан Батаарын яс: Манай улсын хилээр хууль бусаар гаргасан Триннозавр Батаар үлэг гүрвэлийн 75 хувь бүтэн ясыг буцаан авах талаар яригдаж эхлээд дөрвөн сар болжээ. Чулуужсан ясны худалдаачин Эрик Прокопи манай улсаас хууль бусаар авсан Триннозавр Батаар  батаарыг өөрийн болгох нэгэн нотолгоо олсноо мэдэгдсэн ч Батаарын яс тэдний гарт ороогүй юм. Удахгүй Триннозавр Батаар Монгол нутагт нь авчрах гэж байгаа бөгөөд Төв аймагт байрлуулна гэсэн яриа яригдаад байгаа билээ.
2b3161258caf7ff3big

Монгол бөхийн ертөнц улиран одож буй 2012 онд адал, явдал, дуулиан шуугиан, өвөрмөнц амжилт гээд ярьж, бичих зүйлээр дүүрэн байлаа. Аварга, арслан, гарьд цолтнуудаар дүүрэн байсан энэ жилийн барилдаанд Увс нутгийн хүү аймгийн арслан П.Бүрэнтөгс 521 хүчтэнээс торойн гарсан юм. Ингэснээр бид шинэ арслантай болсон юм.

2b3161258caf7ff3big

Дэлхийн од Монголд: АНУ-ын супер од Саша Радецки Монголд ирж, алдарт "Жизель" балетын гол дүрд тоглов.

2b3161258caf7ff3big

Сэргээшийн дуулиан: Сайхан болсон наадмыг сэргээшийн асуудал гутааж орхилоо. Шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь сэргээш илэрчээ гэх яриа хэвлэлүүдэд эзэнгүй тэнэж явах үед МҮБХ-оос хэвлэлийн бага хурал зарлаж, улсын арслан Х.Мөнхбаатар, шинэ начин Б.Сугаржаргал нар сэргээшийн шалгалтад бүдэрснийг албан ёсоор зарласан юм. Гэтэл хурлын үеэр Х.Мөнхбаатар орж ирэн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж өөрөө найраанд оролцож байсан тухай ярьсан нь жинхэнэ сенсааци болсон юм. "2007 онд та хүүгээ улсын заан болгохын тулд 70 сая төгрөг надад амласан биз дээ" гэсэн түүнийг үг бөхчүүдийн дундах найрааг анх удаа олонд ярьсан тохиолдол болсон юм.

2b3161258caf7ff3big

Лениний хөшөөг хотын шинэхэн мэр буулгасан нь манай хөршүүдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Буриадууд "Энэ хөшөөг бидэнд өгчих" гэж гуйсан юм шүү.

2b3161258caf7ff3big

УДБЭТ-ын 150 хүний бүрэлдэхүүнтэй баг П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг БНХАУ-ын Тяньжин хотын “GRAND” театрт 2 удаа амжилттай тоглолоо. Энэ Азийн томоохон театрт хийсэн монголын хоёр дахь жүжиг юм. Энэхүү тоглолтыг урд хөршийнхөн маань найрсаг дотноор хүлээн авсан байгаа бөгөөд уг арга хэмжээнд Монгол улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар оролцож уран бүтээлчдэд баяр хүргэжээ.

2b3161258caf7ff3big

З.Батболд найруулагчийн "Бурхан өршөөг" киног театруудаар гаргахгүй болгосон нь ардчилсан гэж яригдаж буй Монголоос коммунист үзэл бүр мөсөн салаагүй байгааг илтгэлээ. Учир нь “Бурхан өршөөг” хэмээх киноны агуулгад улс төрийн бүлэглэлийг шүүмжилсэн учраас кино театрт уг киног гаргахгүй гэсэн юм.  Ардчилал болон хурган дарга нарын талаар зарим хэсэгтээ шүүмжилсэн нь МАН-ын гишүүн Ч.Анандбазар болон түүний мөр нэгт нөхдөд таалагдаагүй бололтой. “МАСК” продакшны уран бүтээл ийнхүү улс төрд хавчигдах болсныг 100 хувь УИХ-ын сонгуультай холбон ойлгосон. Ардчилсан нийгэмд уран бүтээлийг нь хааж боодог ийм нэгэн үйл явдал 2012 онд болсон нь бас их  сонин.

2b3161258caf7ff3big

Данийн хуучны хамтлаг "MLTR" Монгол улсад ирж тоглосон нь урлагийн салбарт гарсан онцлох үйл чвдал байлаа Тэд р Монголд ийм олон фен нь байдаг гэж бодоогүй байжээ. Монголын одод хүртэл тэдэнтэй зургаа авахуулах гэж тоглолтынх нь үеэр дугаарлаж байлаа. /Фото: 24tsag.mn/

2b3161258caf7ff3big

Тэрбумын үнэтэй хоолой: 2012 онд анх удаа монгол дуучин хоолойгоо тэрбумаар даатгасан үйл явдал боллоо. Олон улсын дуурийн хоолойг монголд цуурайтуулах их зорилгыг тээн, ОХУ-д суралцаж буй Ө.Цэрэнчунтын хоолойг “Ард даатгал” тэрбум төгрөгөөр даатгаснаа мэдэгдэн, гарын үсэг зуран баталгаажуулав. Дуучин Ө.Цэрэнчунт хоолойгоо таван жилийн хугацаатай ийнхүү тэрбум төгрөгөөр даатгуулж буй бөгөөд түүний дуулах цаашдын их үйлсэд аливаа саад бэрхшээл тохиолдвол тэрбум төгрөгийн сангаас нь нөхөн төлбөр өгөх юм байна.

2b3161258caf7ff3big

Дуурийнханы хэрүүл: Монголын урдаа барьдаг урлагийн байгууллага болох ДБЭТ-т уран бүтээлчид болон удирдлагуудын хооронд хагаралдаан үүссэн үйл явдал энэ онд болж өнгөрлөө. Тухайлбал ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэнг уран бүтээлчид нь хувьдаа мөнгө завшсан гэх хэргээр АТГ-т өгнө гэдгээ мэдэгдсэн. Тус театрын гоцлол дуучин Ц.Баттөрийн ярьж буйгаар Б.Сэргэлэн дарга ажилчдынхаа ахуйн хангамж, нийгмийн асуудлын төлөө юу ч хийддэггүй мөн дуучдад очих мөнгийг замаас нь авдаг уран бүтээлчдийн хийсэн зүйлийг өөрөө хийсэн мэтээр ярьдаг гэх. Харин захирал Б.Сэргэлэн нь энэ бүгдийг гүтгэлэг гэж үзээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа мэдэгдсэн юм. Харин одоо энэ хэрэг нам жим байна.

2b3161258caf7ff3big

Хоёр орны хүч хавсран хийсэн уран бүтээл: “Монголфильм групп” болон ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Аравт” уран сайхны кино өнгөрсөн онд төрлөө. Кинонд найман зууны тэртээх Чингис хааны дэлхийг байлдан дагуулахад гол судас, үндсэн хөшүүрэг  болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг хэрхэн даван туулж, хатуу бэрхийг сөрсөн цэрэг эрс тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ хэрхэн санан дурсаж, шаналан гашуудаж байсныг харуулжээ. Кино зохиолыг  О.Эрдэнэ бичиж,  найруулагчаар Д.Золбаяр,  И.Шагдарсүрэн ажиллажээ. Уг кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ё.Цог, МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА Д.Гүрсэд, Н.Онон, Г.Золбоот, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г. Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг, Өвөрмонголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдадь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нарын жүжигчид тоглосон байна.

2b3161258caf7ff3big

Шинэ топ: Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох "Гоёл"-д "Catwalk" хамтлагийн дуучин, загвар өмсөгч О.Пүрэвдулам шилдэгээр тодорч, 14 дэх топ модель болсон юм. 23 настай шинэ топ маань дуулиан, шуугиан, таамаг, баримжаа, хэл амтайгаар энэ өргөмжлөлийн эзэн болсон юм.

яаан

Эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэй Монголын анхны түүхэн уран сайхны кино болох "Ану хатан" нь  Зүүнгарын хаант улс, ойрад монголын түүх соёл, Манжийн дарлалын эсрэг монголчуудын баатарлаг тэмцлийн түүхийг хөндсөн дэлгэцийн анхны бүтээл болж байна. 1989 онд нээлтээ хийсэн “Мандухай цэцэн” киноны дараа бүтээж буй хоёр дахь домогт хатны тухай уг киног “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичжээ.

2b3161258caf7ff3big

Тэртээ 20 жилийн өмнөх долдугаар сарын 9-нд Монголын урлагийн түүхэнд шинэ хуудас нэмсэн үйл явдал болсон нь АЖ Ц.Батчулууны санаачлагаар Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсан явдал байлаа. Тэд анхныхаа тоглолтыг 1993 онд хийж байсан бол 20 жилийн ойн баяртаа зориулсан тоглолтоо Соёлын төв өргөөнд энэ жил хийлээ. Хоёрхон чавхдсаар гурван өнгийг аялгууг солонгоруулсан энэ тоглолт үзэгч түмний талархал, бахархлыг төрүүлж үндэснийхээ дуу хөгжим, урлаг соёлоор гайхуулах урмын сэтгэлээр дүүрэн болж өнгөрсөн юм.

2b3161258caf7ff3big

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Давтагдашгүй", Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Монгол поп" тоглолт, "Doz entertaimen-ийн бүтээл найруулагч Ш.Доржсүрэнгийн "Хөх толбот хүмүүс" кино урлагийн салбараас анх удаа төрийн ордонд нээлтээ хийсэн юм. Энэ үйл явдлыг зарим хүмүүс сайхнаар хүлээж авсан ч зарим нь буруушааж байлаа. Учир нь төрийн ордон дотор төрийн л ажил явагдах ёстой гэнэ.

TV9 hural TUYA-1

“ТV9” телевизийн 40 гаран ажилчин нэгэн зэрэг ажлаасаа гарсан талаарх мэдээлэл яах аргагүй энэ оны онцлох үйл явдал байлаа. "TV9" телевизийн мэдээний алба, спортын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ, зураглаачдын албаны 80 хувь нь ажлаасаа гарсан  нь тус телевизийн шинэ захирал Н.Долгортой нь холбоотой гэж тэд ярьж байсан юм.  "ТV9" телевизийн ажилчдын хэлж буйгаар Н.Долгор нь дарга болонгуутаа араваад уран бүтээлчийг ор үндэсгүйгээр ажлаас нь халж, үлдсэн уран бүтээлчдийг нь шахаж дарамталсан аж. Иймд тус телевизийн 60 гаран уран бүтээлч нэгдэн Н.Долгорыг өөрчлөх хүсэлтийг телевизийнхээ төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн ч ТУЗ Н.Долгорыг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс  Н.Долгортой цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн 40 уран бүтээлч өргөдлөө өгч ажлаасаа гарсан нь энэ юм.

2b3161258caf7ff3big
Монголын дуурийн театрынхан Тянъжин "Гранд" театртай хамтран ажиллахаар (3 жилийн) санамж бичигт гарын үсэг зурлаа. "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТеатрын захирал Б.Сэргэлэн нар уг санамж бичигт гарын үсэг зурсан юм.











 






















 



image

2012 онд урлаг спортын салбарт өрнөсөн онцлох 24 баримтыг фотогийн хамтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    16 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    22 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    46 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    1 цаг 12 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    1 цаг 16 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    1 цаг 48 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    2 цаг 8 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    2 цаг 11 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    2 цаг 27 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 2 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    4 цаг 14 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    4 цаг 25 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    4 цаг 35 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    5 цаг 41 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    5 цаг 42 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 59 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    6 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    6 цаг 44 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    7 цаг 3 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    7 цаг 13 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК