Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

TIMELINE: Гурван жилд монголчуудыг хулгайч ”болгосон” 24 хар хэрэг

2013-2-07
0
ЖИРГЭХ
   21dc2f40af331c42big24 цаг сайт өнгөрсөн хоёр жилд эх орныхоо нэрийг "ХУЛГАЙЧ" болгон дуурсгасан ичгэвэртэй 24 хар хэргийг нэрлэж байна.

   21dc2f40af331c42big Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 153 иргэн хилийн чанадад ял эдэлж байгаа. Сүүлийн жилүүдтэй харьцуулан үзэхэд 2012 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нэлээд нэмэгдсэн байдаг. Ял эдэлж буй хүмүүсийн олонх нь БНХАУ-д бий. Хятад, Солонгос, ОХУ руу манай иргэд олноор зорчдог. Гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ч эдгээр оронд илүү байх нь бий. Түүнчлэн Герман, Казакстан, Япон, Польш, Унгар, Чех, Америк зэрэг 17 улс оронд монголчууд ял эдэлж байна.

    24 цаг сайт өнгөрсөн хоёр жилд эх орныхоо нэрийг "ХУЛГАЙЧ" болгон дуурсгасан ичгэвэртэй 24 хар хэргийг нэрлэж байна.

1.  2013 оны 1 сард. Тайванд эхнэр нөхөр хоёр монгол дэлгүүрээс юм хулгайлж байгаад баригджээ. Эхлээд эхнэр нь кассан дээр баригдтал цагдаа ирэхэд нөхөр нь ирээд туслах гэж хоорондоо монголоор яриад хамтдаа баригджээ. Буудалд нь очоод тэднийг шалгатал баахан хулгайлсан юм гарсан гэнэ. Монголд аваачиж зарах гэж байсан хэмээн мэдүүлжээ.

2. 2012 оны 12 сар. Эрхүүгийн цагдаа нар индонези иргэний бичиг баримтыг хулгайлсан этгээдийг баривчилсан талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Индонезийн жуулчин зоогийн газарт байхдаа зөөврийн компьютертээ хэт анхаарлаа хандуулснаас сэрэмж алджээ. Тиймээс компьютерийн дэргэд байсан мөнгөтэй цүнх, бичиг баримтыг нь хүн авч явахыг анзаараагүй байна. Дээрх хэргийг үйлдсэн этгээд мөн гадаад иргэн байсан талаар Оросын Дотоод явдлын удирдах газрын ажилтан Раиса Силина ярьжээ. Уг хэргийг 43 настай Монголын иргэн үйлдсэн аж. Гэмт этгээд өмнө нь хулгайн хэргээр Приангарье дахь хорих газарт ял эдэлж байгаад саяхан суллагдсан байжээ.

3. 2012 оны 12 сарын 30. БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн ээж , охин хоёрыг өнгөрсөн баасан гаригт Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа. Монгол улсын иргэн 43 настай Х, түүний  төрсөн охин 24 настай Ж нар нь өнгөрсөн аравдугаар сард Солонгос улсад аялалын визээр орж иржээ. Тэд визнийхээ хугацааг дуусахаас өмнө эх орондоо буцах төлөвлөгөөтэй байсан хэдий ч Солонгос улсад байх хугацаандаа нийт есөн удаагийн үйлдлээр 12 ширхэг, арван сая  орчим воноор үнэлэгдэх  смарт  утаснуудыг , гар утасны дэлгүүрүүдээс хулгайлсан хэргээр саатуулагдаад байна.

4. 2012 оны 9 сар. Казахстаны гэрэлгүй гудамжинд үдшийн цагаар тус улсын иргэний  “I phone” маркийн утас болон 13 мянган тэнгэ (тус улсын мөнгөн тэмдэгт) дээрэмдэж байгаад газар дээрээ баригджээ. Хэрэгтэн 1992 онд төрсөн Монголын паспорттой залуу гэнэ. Тэрбээр Алмата хотын ойролцоох дагуул хотод хөлсний байранд амь¬дар¬даг бөгөөд 10-аад удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.

5. 2012 оны 9 сар. Казахстаны Астана хотын дунд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг зохион байгуулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан  этгээд нь Монгол Улсын иргэн, 23 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр Астана хотын 64 дүгээр дунд сургуулийн төгсөх гурван ангийн хонхны баярыг “Пекин Палас” хэмээх зочид буудалд зохион байгуулахаар эцэг эхийн зөвлөлтэй нь гэрээ хийж, хоёр сая тэнгэ буюу ойролцоогоор 13.4 мянган ам.доллар авчээ.

6. 2012 оны 9 сард. Өнгөрсөн долдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Сингапурын Сентоза арлын олон иргэд картаа хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага гомдлын дагуу ажиллаж 24-34 насны гурван монгол залууг хулгай, залилангийн хэргээр 9 сарын 22-нд баривчилжээ. Гурван монгол залууг Сингапураас гарах гэж байхад баривчилсан бөгөөд мөрдлөгийн явцад хулгайлсан зээлийн картуудаар худалдаа хйисэн нь тогтоогдож, тээшнээс нь хулгай, залилангийн мөнгөөр авсан эд зүйлс олдсон байна.

915cc88b25cf90ecbig7. 2012 оны 9 сард. Туркийн нийслэл Анкарад дөрвөн Монгол залуу хулгай хийж байгаад баригджээ. Тэд “Зара” брэндийн бэлэн хувцасны их дэлгүүрээс бараа хулгайлж байсан байна. Хулгай хийсэн залуус өмнө нь брэндийн хувцас хулгайлж их дэлгүүрүүдийн ханшаас 50 хувь хямдруулж зардаг байсан аж. Хулгай хийсэн дөрвөн залуугийн хоёр нь хэргийн газраас зугтжээ.

8. 2012 оны 8 сар. Монгол улсын гурван иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын эрх чөлөөнд халдаж, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр БНСУ-ын Чүнгнам, Асан дахь цагдаагийн газарт саатуулагдлаа.  Энэ сарын 24-ний оройн 23.45 цагийн орчим орой үйлдвэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд архи уун сууж байхдаа хоосон ундааныхаа савыг хажууд хаялаа хэмээн  дэргэдүүр нь өнгөрч явсан Солонгос иргэн Кимтэй хэрүүл өдөн муудалцсан байна. Иргэн Ким согтуу Монголчуудаас зугатаан явсан боловч түүний араас гэнэт хөөж ирсэн Монгол залуус Кимийг 80 гаруй метр чирэн хүнгүй газар аваачиж байгаад зодож улмаар гар утас, түрийвч болон гар цүнхийг нь дээрэмдэн зугатаасан хэрэг үйлджээ.

9. 2012 оны 7 сард. Монголын иргэн Казахстаны бизнесмэний аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурдилда Оразын хэлснээр гэмт этгээдүүд хохирогчийн “Мерседес” маркийн машиныг хулгайлах гэж байжээ. Тэд хохирогчийг боож амийг нь хөнөөн, цогцсыг нь шатаажээ. Цагдаа нар хохирогчийн цогцсыг Аршалинск дүүргээс 10 км-ийн зайтай газраас олсон юм. Баривчлагдсан хэрэгтнүүд 23 орчим настай, манай улсын уугуул иргэд байсан тухай мэдээлсэн байна.

10. 2012 оны 6 сард.
Сөүл хотын Намдэмүн дүүргийн цагдаагийн газраас энэ сарын 31-ний өдөр  Монгол улсын иргэн, 38 настай  эрэгтэй A-г хулгай хийсэн хэргээр саатуулжээ.  А нь тус улсад хууль бусаар ажиллаж амьдардаг ба 2010.07 сараас эхлэн Кёнгиду, Сонгнамд байрлах нэгэн айл нүүлгэлтийн компанид ажиллаж эхэлсэн. Тэрээр энэ хугацаанд нүүлгэж байгаа айлынхаа эд хогшлоос зөвхөн алтан эдлэлүүдийг хулгайлдаг байсан ба одоогоор  3 удаагийн үйлдлээр,  1 сая 300 мянган воны үнэ бүхий бусдын алтан эдлэлийг хулгайлсан нь илрээд байна. Цагдаагийн газраас хулгайн эд зүйлээ алт мөнгөний дэлгүүрт зарж байсан түүний нууц камер дахь бичлэгүүдийг эд мөрийн баримт болгон цуглуулаад байна.

915cc88b25cf90ecbig11. 2012 оны 4 сард. Өнгөрсөн долоо хоногт Москва орчмын Электросталь хотын томоохон худалдааны төв дэх гоо сайхны дэлгүүрээс өндөр үнэтэй долоон ширхэг үнэртэй ус алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газарт шуурхай хэсэг яаралтай очсон байна. Цагдаагийнхан уг хэрэгт сэжигтнээр татаж Монгол улсын иргэн хоёр эмэгтэйг саатуулжээ. Монголын шилийн сайн, хуруу гар урттай эмэгтэйчүүдийн мэдүүлснээр тэд хаяггүй хэсүүчлэн явдаг бөгөөд ихэнхдээ Москва-УБ чиглэлийн галт тэрэг ирж буцдаг Ярославскийн вокзал орчмоор хоног төөрүүлдэг гэжээ.

12. 2012 оны 4 сард. Энэ удаа Японд баривчлагдсан хоёр монголын хийсэн хэрэг гэвэл ердөө л дөрвөн бугуйн цаг хулгайлсан явдал. Тэд Токио хотын “Тобу” нэртэй их дэлгүүрээс нэг нь монгол мөнгөөр 100 саяар үнэлэгдэх 4 ширхэг бугуйн цаг хулгайлжээ. Тооны хувьд аваад үзвэл тийм сүртэй биш ч гэсэн мөнгөн дүнгийн хувьд нийт хохирол нь 400 сая болж байгаа юм. 24 орчим насны эдгээр хоёр залуу хулгайлсан цагаа өөр дэлгүүрт зарах гэж байх үеэр цагдаагийнханд саатуулагдсан бөгөөд тэдний нэг нь хэргээ хүлээж нөгөөх нь хэргээ хүлээхгүй байгаа аж.

13. 2012 оны 4 сард. Мөн энэ үеэр сургуулийнхаа захиргаанд баригдсан Солонгос дахь Монгол оюутны хэрэг сөхөгдөөд байна. Сургуулийнхаа мэдээлэл зүйн кабинетаас гурван монгол оюутан нийлж 8 иж бүрэн компьютер хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

14. 2012 оны 2 сард.
Чүнгбүк, Чонгнам дахь цагдаагийн газраас Монгол улсын иргэн, эмэгтэй  Б-г (24) хулгайн хэргээр саатуулсан тухай өнөөдөр  мэдэгдлээ. Б нь өнгөрсөн сарын 25ны өдрийн 11.00 цагийн орчим Солонгос иргэн , эмэгтэй А-г (25) гэртээ урьсан бөгөөд тэд хамтдаа архи уусан ажээ. Харин унтаад сэрсэн Солонгос бүсгүйн түрийвчнээс 650 мянган вон болон  250 мянган воноор үнэлэгдэх эд зүйлс алга болсон байна. Солонгос бүсгүй энэ тухай цагдаагийн газар тэр даруй мэдэгдсэн ба  Монгол бүсгүй  Б-г хулгайлсан гэдгийг баталсан даруй түүнийг саатуулсан байна.

15. 2012 оны 1 сард. Энэ сарын 23-нд гурван монгол иргэн Тайландын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс 2500 орчим ам.долларын бараа хулгайлж байгаад баригдаж саатуулагджээ. Хэрэг бүрдүүлэлтийг нь дуусган шүүхээр асуудлыг нь шийдвэрлэх хүртэл тэднийг түр хорьж саатуулахаар болсон байна. Хулгайн хэргээр өмнө нь баригдан саатуулагдаад байгаа гурван иргэний хэрэг бүрдүүлэлт дуусаагүй байгаа учир урьдчилан хорих  төвд мөн саатуулагдсан хэвээр байгаа юм.

16. 2011 оны 12 сард. Монгол залуу америк иргэний бичиг баримт, хамаг мөнгийг хулгайлжээ. Онгоцны буудлын бичлэгээс баривчлагдсан залуу 27 астай З байсан байна.

17. 2011 оны 12 сард. БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газраас Хятад руу нисэх гэж байсан олон улсын онгоцыг саатуулан, Монгол улсын иргэн А (29 настай)-г эмэгтэй дүүгийнх нь хамтаар баривчлан саатуулжээ.Өнгөрсөн 21-ний өдөр Чежү аралд аялал жуулчлалын шугамаар ирсэн дээрх ах дүү хоёр, 22-нд гурван дэлгүүрээс дөрвөн ширхэг булган шубыг,  урьдчилан бэлдэж ирсэн цүнхэндээ худалдагчийн анхаарaл  сарнисан байх үеийг далимдуулан хулгайлж хийсэн байна.Тэдний хулгайлсан дөрвөн шубны  үнэ нийтдээ 30 сая вон болжээ.

18. 2011 оны 12 сард. Мэргэжлийн хулгайч Монголын хоёр иргэн Москвагийн төвийн “Охотный ряд” худалдааны төвд бусдын эд зүйлийг хулгайлсан нь дэлгүүрийн видео камерт бичигдэн үлджээ. Гэвч тэдний амжилттай эхэлж, өрнөсөн ажил амжилттай өндөрлөсөнгүй, юу гэвэл хоёр хулгайчийг дэлгүүрээс гарч явахад хамгаалалтын ажилтнууд баривчилсан байна. Москвагийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сайхь хоёрын нэг нь 39 настай Ч.Цогбадрах гэгч ажээ.

19. 2011 оны 9 сард. “Монголын иргэн хоёр эмэгтэй Казань хотын спортын их дэлгүүрт хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тэд үнэтэй том дэлгүүрт хулгай хийж мэргэшсэн этгээдүүд байсан” гэж ОХУ-ын Татарстаны Дотоод явд лын яамнаас энэ сарын 30-нд мэдээлжээ. Тэд нэгэн гоо сайхны барааны дэлгүүрт хулгай хийж байгаад дүрс бичлэгийн камерт өртсөн байна. Хулгайн бараагаа цүнхэндээ хийж байхад нь камер зураг авч чадсан бөгөөд энэ бичлэгээр тэдний хэн болохыг цагдаа нар тогтоожээ.

20. 2011 оны 6 сард.
Энэ сарын 14-ны өдөр Монголын гурван залуу Сингапурт хулгай хийгээд баригдлаа. Тэд онгоцны буудал дээр явж байсан Турк, Америкийн жуулчдыг анхнаарлыг нь сарниулж гар утас, карт, бэлэн мөнгийг нь хулгайлсан нь тогтоогдсон байна.

915cc88b25cf90ecbig21. 2011 оны 4 сард. Монгол Улсын иргэн Э нь өнгөрсөн сарын 17-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод очоод удаагүй байхдаа “Emirates mall” гэх дэлгүүрээс 2500 эмират дирхамын үнэтэй IPAD хулгайлан, зугтаж яваад машинд мөргүүлэн, гэмтэл авчээ. Э нь 28 настай Улаанбаатар хотын харьяат урьд нь хулгайн гэмт хэрэгт шийтгэгдэн долоон жилийн хорих  ял эдэлсэн нэгэн аж.

22. 2011 оны 2 сард. Монгол залуу Унгарын зоогийн газарт хулгай хйигээд баригджээ. 25 настай Атооцоогоо төлөхийн тулд өөр нэгэн үйлчлүүлэгчийн хэтэвчийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

23.  2010 оны 12 сарын 17-нд.
Өнөөх л Сингапурын Сентозагийн “Чанги” онгоцны буудалд дөрвөн монгол хулгай хийгээл баригдсан. Торгууль төлж, хоригдож байна.

24. 2010 оны 2 сарын 21-нд. Сентоза арлын “Чанги” онгоцны буудлаас МОНГОЛ тодотголтой хоёр гэмт хэрэгтэн баригдсан. 45 настай эцэг нь 18 настай хүүгээ казинод тоглуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдэн зорилгоо биелүүлсэн нь тогтоогдож 1000 долларын торгууль төлжээ.
Д.Идэр

image

24 цаг сайт өнгөрсөн хоёр жилд эх орныхоо нэрийг ”ХУЛГАЙЧ” болгон дуурсгасан ичгэвэртэй 24 хар хэргийг нэрлэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • ЗОЧИН (122.254.126.2)
    ХУЛГАЙГ ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ ГЭЖ ҮЗДЭГ БОЛСОН. ЖИЖИГ ХУЛГАЙГ ЦАГДААГИЙНХАН ОРХИЖ ДАВРУУЛСААР БАЙГААД ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙНА.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (175.211.106.5)
    korea bol camera duuren baidag gazar. jijig nudend haragdahaargui camer haa ch bii cemrehgui delguur baitugai gudamj ch baihgui ail bolgon cemratei
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • kristall (103.10.23.34)
    ene buh medeeleliig zasgiin deer sugaa heden UMBUUNUUD-ded sain unshuulaj negiig boduulmaar um bna! bugdeeree amidraliin erheer hulgaich bolj duuslaa shdee :(
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Новшууд (103.26.194.56)
    Улаан залаатай хөх толботой хулгайч нар бол дээд тэнгэрийн илч хүн төрлөхтнийг аврах нигууртай пзднууд
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (103.9.91.146)
    Дэлхийн хаана ч Монголын сайн эрүүд байж л байдаг ш дээ Баригдаж байгаа нь энэ болохоос Зөндөө байна цаана чинь Ингэж л амьдарч байна даа Монголчуудаа
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин
      araichdee hulgai hiih shivshigshd
      2013 оны 11 сарын 11
  • зочин (180.149.95.26)
    баримттайгаар нь нийтлэх хэрэгтэй KZ чи өөрийгөө л хичээ новшийн казак
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • (202.70.46.205)
    тэр түрк, казакстанд худгайн хэрэгт холбогдсон нөхдүүд бол бүгд казакууд
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
    • kz
      ugaasaa hulgaich nar shuu dee. Odoo mongoldoo baigaa budgl hulgai l hiij bna. mongol uheruud
      2013 оны 03 сарын 01
  • монгол (112.72.12.106)
    ийм тодорхойгүй юм бичиж яадаг байнаа? монгол паспорттай өөр хүмүүс ч юм билүү хэн мэдлээ...
    2013 оны 02 сарын 15 | Хариулах
  • mongol (202.179.20.212)
    naad barimtuud chini unen yum uu. herev unen bol ner ustai n bicheech.shal hudlaa tend tegsen ,end ingesen geed bicheed baihaar
    2013 оны 02 сарын 08 | Хариулах
  • s (122.201.18.231)
    Aaaa psdis manai niigemd odoo hulgai hiideggui hun haana baina ?? Ene turiin undur deed alban tushaaltan darga nar ni bugd l ulsiin HULGAICH nar shdee urid ni ch tiim bsan odoo ch yalgaa baihgui !!! Hudlaa geech sariin 500 600 myangiin tsalintai neg udur bizness hiij uzeegui tegeed 200 300 sayiin baishintai, huvidaa 100 sayiin mashintai darga nar hotoor neg baina ***** gej
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • lhama (103.10.22.91)
    changa garuud yma
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (202.21.105.1)
    ugaasaa hulgaich nar shuu dee. Odoo mongoldoo baigaa budgl hulgai l hiij bna. uheruud
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.26.45)
    яанадаа монголчууд минь нэр хугархаар яс хугар гэдэг дээ. Монголд хүртэл эмээ ач зээгээ дагуулчихаад хулгай хийгээд явж байгаа бичлэг хүртэл харлаа ш дээ. Тэр эмээг олох хэрэгтэй. нүдний булай болгоод өгвөл дахиж тэгж явахгүй байлгүй дээ
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
    • тэр эмээ өөрөө ирж хэргээ хүлсээн гэсэн, гэхдээ нөгөө хамт явсан өнөхд нь танихгүй гэж гүрийсэн байна лээ
      2013 оны 02 сарын 07
  • International thiefts (202.131.228.130)
    Uls damjsan hulgaich nar boljan bizd
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (182.160.14.193)
    setgelgee n ch iim yduu hulgailj bgaa ymnu hemjeeg haha
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (182.160.14.193)
    hm ene hulgailsan ymnuudigi n haraach, ydaj oligtoi ym hulgailahgui
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (182.160.47.166)
    эх нь хээр алаг. хүү нь бөөр алаг_
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (122.201.18.209)
    Монголчуудыг дээлнээс өөр хувцас өмсөхийг нь олон улсын хуулиар хориглох хэрэгтэй. Энэ чухал ажлыг Жавхлангаар удирдуул. Интерпол туслана.
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (210.89.232.110)
    hairan saihan mongolchuud mini daanch dee. yana daa yana
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    25 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    29 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    1 цаг 1 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    1 цаг 21 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    1 цаг 24 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    1 цаг 40 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 15 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    3 цаг 27 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    3 цаг 38 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    3 цаг 48 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    4 цаг 54 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    4 цаг 55 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 12 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    5 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    5 цаг 57 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    6 цаг 16 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    6 цаг 26 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    6 цаг 28 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    6 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 53 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК