
Өнөөдөр "Оюутолгой" компанийн хувь эзэмшигчдийн хурал болохоор зарлагдаад байсан ч хаана, хэзээ болох талаар мэдээллийг нууцалж байгаа. Тэгвэл энэ хурал үдээс хойш Их тэнгэр цогцолборт болно гэж эх сурвалж мэдээллээ. Монголын талыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцох бол нөгөө талаас Оюутолгой төслийг хариуцдаг томоохон албан тушаалтнууд ирэх юм байна. Энэ хурлаар "Оюутолгой” компанийн анхны хөрөнгө оруулалт чухам ямар үндэслэлээр ТЭЗҮ-д зааснаас өссөн, зэргээс эхлээд олон асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн сард 2 тал уулзсан ч зарим мэдээлэл, хэлэлцэх асуудлыг тодруулах шаардлагатай болсон учир дахин хуралдахаар болсон юм.