
Өглөөний 10.00 цагт эхлэхээр товлогдоод байсан МАХН-ын Бага чуулган саяхан эхэлсэн ч зарим асуудлаас түр хаалттай хуралдаж байна. Бага чуулганд 200 орчим гишүүн байдаг бөгөөд хуралд оролцохоор ирсэн 10 орчим хүнийг оролцуулах боломжгүй гэснээс зөрчил үүсээд байсан юм. Учир нь тэднийг Бага чуулганы гишүүн биш учир хуралд оролцуулах боломжгүй гэжээ. Энэ дунд авьяат эдийн засагч Н.Дашзэвэг, МАХН-ын Сонгинохайрхан дүүргийн мянгатын дарга Ч.Мөнгөнчимэг нарын нэр байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Ямартаа ч маргаан зөрчилтэй эхэлсэн МАХН-ын Бага чуулганаас олон чухал шийдвэр хүлээгдэж байна.