

Мексикийн Дотоод хэргийн яам мягмар гарагт мэдээлснээр алга болсон тохиолдлуудын хэд нь санаатай зохион байгуулсан гэмт хэрэг гэдгийг тогтоож чадахгүй байгаа аж.
Ерөнхийлөгч асан Фелипе Калдероны эрх барисан зургаан жилд нийт 26121 хүн сураггүй болжээ. Тэрбээр өнгөрсөн 12 сарын нэгэнд огцорч Энрик Пена Нието тус улсын Ерөнхийлөгч болсон юм. Пена Ниетогийн Засгийн газар алдагдсан хүмүүсийг хайж олох тусгай алба байгуулсан ч үр дүнгээ өгч чадахгүй багйа аж.
Д.Идэр